| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00400/И |
| Дугаар | 308/ШШ2025/00342 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 308/ШШ2025/00342
| 2025 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 308/ШШ2025/00342 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Г-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ц.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд тэжээлийн цехийн операторчноор 1988 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар нэгдлийн барилгын бригадад ажилчнаар томилогдож 1991 оны 10 дугаар сар хүртэл ажилласан. Нийгмийн даатгалаас зарим сарын цалин харагдахгүй байгаа учир 1988, 1989, 1990 оныг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд намайг Гэрэлт зам нэгдэлд 3 жил ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 140 дугаартай албан бичгийн хуулбар, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08/1275 дугаартай албан бичгийн хуулбар, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1989 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаартай тушаал, 242408 дугаартай Ц.Г-ын Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1988 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тушаал, Дорноговь аймаг, Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 141 дугаартай албан бичгийн хуулбар, Дорноговь аймаг, Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 142 дугаартай албан бичгийн хуулбар, Т.Н"ын тодорхойлолт, Т.Н-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 136/ШШ2018/00073 дугаартай шийдвэрийн хуулбар, Ц.Ч-ын тодорхойлолт, Ц.Ч-ын иргэний үнэмлэхийн хуулбар, 383515 дугаартай Ц.Ч-ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 223752 дугаартай Ц.Ч-ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3.Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Т.Н, Ц.Ч нарыг гэрчээр асуув.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Миний бие Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд тэжээлийн цехийн операторчноор 1988 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар нэгдлийн барилгын бригадад ажилчнаар томилогдож 1991 оны 10 дугаар сар хүртэл ажилласан. Нийгмийн даатгалаас зарим сарын цалин харагдахгүй байгаа учир 1988, 1989, 1990 оныг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд намайг Гэрэлт зам нэгдэлд 3 жил ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэжээ.
3.Нэхэмжлэгч Л овогт Ц-ийн Г нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл тэжээлийн операторчноор ажилласан болох нь Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 140 дугаартай албан бичгийн хуулбар, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08/1275 дугаартай албан бичгийн хуулбар, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1989 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаартай тушаал, 242408 дугаартай Ц.Г-ын Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1988 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тушаал, Дорноговь аймаг, Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 141 дугаартай албан бичгийн хуулбар, Дорноговь аймаг, Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 142 дугаартай албан бичгийн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
Гэрч Т.Н 2025 оны 06 сарын 02-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Би сургууль төгсөөд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд зоо техникчээр ажиллаж байсан. Ц.Г Гэрэлт зам нэгдэлд туслах ажилтан хийдэг байсан. Бид хоёр 1987 оноос хойш цуг ажилласан, Намайг тус нэгдлээс 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарахад Ц.Г ажиллаад үлдсэн юм гэж, гэрч Ц.Ч нь 2025 оны 06 сарын 02-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Би 1975 оноос 2016 он хүртэл Дорноговь аймаг, Хөвсгөл сумын орлогч өгөөд тамгын дарга хийж байсан. Намайг Хөвсгөл сумын Тамгын газрын дарга хийж байхад Ц.Г тус сумын Гэрэлт зам нэгдэлд туслах ажилтан хийж байсан юм. Ц.Г нь 1988 оноос 1990 онд туслах байж байгаад 1990 оноос малчин болсон гэж нэхэмжлэгч Ц.Г-той хамт ажиллаж байсан болохоо гэрчилж байна.
Иймд Ловогт Ц-ийн Г-ыг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл тэжээлийн операторчноор ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л овогт Ц-ийн Г-ыг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Гэрэлт зам нэгдэлд 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл тэжээлийн операторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА