| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 103/2025/00129/И |
| Дугаар | 308/ШШ2025/00355 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 308/ШШ2025/00355
| 2025 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 308/ШШ2025/00355 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би
Нэхэмжлэгч: Т.Б.Ф-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Ш-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,544,266.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Талуудын хооронд байгуулсан МА-492860 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-97382 дугаар, 93001-97296 дугаар Цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 4,330,084.49 төгрөг, зээлийн хүү 1,180,212.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,969.66 төгрөг, нотариатын зардалд 24,000 төгрөг, бүгд 5,544,266.81 төгрөгийг хариуцагч Ч.Ш-с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Ш шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Ч.Ш миний бие нь ******* ******* ББСБ-ын нэхэмжилсэн 5,544,266.81 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ч.Ш-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,544,266.81 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Ш нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Ш-т холбогдох 5,544,266.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.Ш нь 5,544,266.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,658.30 төгрөгийн 51,829.15 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ш-ээс улсын тэмдэгтийн хураамжид 51,829.15 төгрөг, улсын орлогоос 51,829.15 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА