| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00373/И |
| Дугаар | 308/ШШ2025/00356 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 308/ШШ2025/00356
| 2025 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 308/ШШ2025/00356 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Б-ын нэхэмжлэлтэй,
Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч М.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие О овогт М-ийн Б нь Дэлгэрэх сумын ЕБС-ийн захирлын 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №10 дугаартай тушаалаар тус сургуулийн Монгол бичгийн багшаар томилогдон ажиллаж байсан ба 1997 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Гэвч Дэлгэрэх сумын захиргааны байр 2000 онд шатсаны улмаас ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байх тул дээрх хугацаанд ажилласныг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд намайг Дэлгэрэх самын ЕБС-д Монгол бичгийн багшаар 3 жил 11 сар 12 өдөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү.
Мөн М-ийн Б миний бие 1973 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн ба миний төрсний гэрчилгээ болон бусад холбогдох бүх бичиг баримт Мийн Б нэрээр бичигдэж байдаг. Гэвч 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Дэлгэрэх сумын ЕБС-ийн захирлын Зарим хүмүүсийг ажилд авах тухай №10 дугаартай тушаал, 1991 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Дорноговь аймгийн төвийн 7 дугаар цэцэрлэгчийн эрхлэгчийн №23 дугаартай тушаалд тус тус Мовогтой Б гэж бичигдсэний улмаас ажилласан жил тооцогдох боломжгүй болоод байгаа учир дээрх баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №355 дугаартай архивын тодорхойлолт, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №261 дугаартай архивын тодорхойлолт, Дорноговь аймгийн төвийн 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №9 дугаартай тушаал, Дэлгэрэх сумын ЕБС-ийн захирлын 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №10 дугаартай тушаал, Дорноговь аймгийн төвийн 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1991 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №23 дугаартай тушаал, М.Бын №464015 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, М.Бын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн CVL2544000001001027 дугаартай төрөл садангийн лавлагаа, М.Бын тодорхойлолт, М.Бын иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн CVL2544000001001285 дугаартай төрөл садангийн лавлагаа, М.Бын тодорхойлолт, М.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн CVL2544000001001284 дугаартай төрөл садангийн лавлагаа, Д.Цийн тодорхойлолт, Д.Цийн иргэний үнэмлэхийн хуулбар, №224290 дугаартай Д.Цийн Нийгмийн даатгалын дэврийн хуулбар, Ж.Гийн тодорхойлолт, Ж.Гийн иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэврийн хуулбар, Ж.Гийн №224304 дугаартай Нийгмийн даатгалын дэврийн хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3.Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.Г, Д.Ц, М.Б, М.Б нарыг гэрчээр асуув.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Миний бие О овогт Мийн Бнь Дэлгэрэх сумын ЕБС-ийн захирлын 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №10 дугаартай тушаалаар тус сургуулийн Монгол бичгийн багшаар томилогдон ажиллаж байсан ба 1997 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Гэвч Дэлгэрэх сумын захиргааны байр 2000 онд шатсаны улмаас ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байх тул дээрх хугацаанд ажилласныг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд намайг Дэлгэрэх самын ЕБС-д Монгол бичгийн багшаар 3 жил 11 сар 12 өдөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү.
Мөн Мийн Б миний бие 1973 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн ба миний төрсний гэрчилгээ болон бусад холбогдох бүх бичиг баримт Мийн Бнэрээр бичигдэж байдаг. Гэвч 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Дэлгэрэх сумын ЕБС-ийн захирлын Зарим хүмүүсийг ажилд авах тухай №10 дугаартай тушаал, 1991 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Дорноговь аймгийн төвийн 7 дугаар цэцэрлэгчийн эрхлэгчийн №23 дугаартай тушаалд тус тус Мовогтой Б гэж бичигдсэний улмаас ажилласан жил тооцогдох боломжгүй болоод байгаа учир дээрх баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү. гэжээ.
3.Нэхэмжлэгч О овогт М-ийн Б нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын ЕБС-ийн захирлын 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Зарим хүмүүсийг ажилд авах тухай №10 дугаартай тушаал, Дорноговь аймгийн төвийн 7 дугаар цэцэрлэгчийн эрхлэгчийн 1991 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №23 дугаартай тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болох нь Дэлгэрэх сумын ЕБС-ийн захирлын 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №10 дугаартай тушаал, Дорноговь аймгийн төвийн 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1991 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №23 дугаартай тушаал, М.Б-ын №464015 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, М.Б-ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн CVL2544000001001027 дугаартай төрөл садангийн лавлагаа, М.Б-ын тодорхойлолт, М.Б-ын иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн CVL2544000001001285 дугаартай төрөл садангийн лавлагаа, М.Б-ын тодорхойлолт, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн CVL2544000001001284 дугаартай төрөл садангийн лавлагаа, гэрч М.Б-, М.Б-нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Гэрч М.Б-2025 оны 06 сарын 10-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Бид эцэг эхээсээ 5-уулаа, М.Б- нь миний дээд талын эгч, айлын 4 дэх хүүхэд юм, би айлын бага нь. Аавыг Д-ын М- гэдэг, М.Б- овгоо солиулж байсан удаа байхгүй, овгийг нь М-гэж бичих байсныг М- гэж бичсэн байна гэсэн учир түүнийг нотлох гэж ирсэн гэж,
Гэрч М.Б- нь 2025 оны 06 сарын 10-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Бид эцэг эхээс 5-уулаа, би айлын 3 дахь хүүхэд, М.Б- нь миний яг доод дүү юм, аавыг М-гэдэг, М.Б-овгоо сольж байсан удаа байхгүй, овгийг нь М- биш М- гэж бичсэн учир түүнийг нотлох гэж ирсэн гэж дээрх дурдсан мөнх овогтой Б- гэх тушаалууд нь М-ийн Б--оловсролын сургуульд 1993 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1997 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл багшаар ажилласан болох нь Дэлгэрэх сумын ЕБС-ийн захирлын 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №10 дугаартай Зарим хүмүүсийг ажилд авах тухай тушаал, М.Б-ын №464015 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, М.Б-ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Д.Ц-ийн тодорхойлолт, Д.Ц-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, №224290 дугаартай Д.Ц-ийн Нийгмийн даатгалын дэврийн хуулбар, Ж.Г-ийн тодорхойлолт, Ж.Г-ийн иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэврийн хуулбар, Ж.Г-ийн №224304 дугаартай Нийгмийн даатгалын дэврийн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Д.Ц-, Ж.Г- нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Гэрч Д.Ц- 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Би 1992 оноос 2001 оны хооронд Дэлгэрэх сумын 8-н жилийн сургуульд хөгжмийн багш хийж байгаад, 2001 онд Сайншанд сумын 2 дугаар сургуульд шилжиж ирсэн. Одоог хүртэл ажиллаж байна. М.Б-ай Дэлгэрэх сумын 8-н жилийн сургуульд хамт ажиллаж байсан. М.Б- нь 1993 оноос 1997 оны хооронд хамт ажиллаж байсан, 1993 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хавьцаа орж байсан байх, М.Б-бага ангийн багш хийдэг байсан, бид хоёр хамтдаа 4 жил ажилласан. 1997 оны 06 дугаар сар байх тэр үе хүртэл хамт ажиллаад М.Б- ажлаас гарсан гэж,
Гэрч Ж.Г- 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Би 1992 онд багшийн сургуулийг төгсөж ирээд Дэлгэрэх сумын Ерөнхий боловсролын сургуульд биен тамирын багшаар ажилласан. Уг сургуульдаа тасралтгүй 11 жил ажиллаад 2003 оноос одоог хүртэл Өргөн сумын сургуулийн нийгмийн ажилтан хийж байгаа. Намайг сургууль төгсөөд нэг жилийн дараа буюу 1993 онд манай сургуульд бага ангийн багшаар ирж байсан. М.Б- нь бага ангийн багш байсан. 1993 оноос 1997 онд хамт ажиллаж байсан гэж нэхэмжлэгч М.Б-тай хамт ажиллаж байсныг гэрчилж байна.
Иймд дээрх үндэслэлээр М- овогтой Б-гэх нэртэй Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын ЕБС-ийн захирлын 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Зарим хүмүүсийг ажилд авах тухай №10 дугаартай тушаал, Дорноговь аймгийн төвийн 7 дугаар цэцэрлэгчийн эрхлэгчийн 1991 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №23 дугаартай тушаалын жинхэнэ эзэмшигч нь М-ийн Б мөн болохыг тогтоож, мөн О овогт Мийн Б нь Дэлгэрэх сумын Ерөнхий боловсролын сургуульд 1993 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1997 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл багшаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар М овогтой Б гэх нэртэй Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Зарим хүмүүсийг ажилд авах тухай №10 дугаартай тушаал, Дорноговь аймгийн төвийн 7 дугаар цэцэрлэгчийн эрхлэгчийн 1991 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №23 дугаартай тушаалын жинхэнэ эзэмшигч нь О овогт Мийн Б мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Оовогт Мгийн Быг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Ерөнхий боловсролын сургуульд 1993 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1997 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА