Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 308/ШШ2025/00357

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 308/ШШ2025/00357

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Б.Н-ын нэхэмжлэлтэй, 

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Дорноговь аймгийн Далантүрүү дахь рашаан амралтад 1990 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан юм. Тухайн үед ажиллаж байсан баримт архивт ирээгүй. Мөн архивын ерөнхий газарт шилжиж ирээгүй. Иймд намайг Далантүрүү дахь рашаан амралтад үйлчлэгчээр 1 жил 10 сар ажиллаж байсан байсныг тогтоож өгнө үү. гэжээ. 

 

2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, №306086 дугаартай *******гийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, №А0710493 дугаартай *******гийн Нийгмийн даатгалын дэврийн хуулбар, Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 466 дугаартай тодорхойлолт, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №211 дугаартай архивын тодорхойлолт, ******* иргэний үнэмлэхийн хуулбар, ******* тодорхойлолт, №291342 дугаартай ******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ******* тодорхойлолт, ******* иргэний үнэмлэхийн хуулбар, зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

3.Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр *******, Б.Лхавагдулам нарыг гэрчээр асуув.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Миний бие Дорноговь аймгийн Далантүрүү дахь рашаан амралтад 1990 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан юм. Тухайн үед ажиллаж байсан баримт архивт ирээгүй. Мөн архивын ерөнхий газарт шилжиж ирээгүй. Иймд намайг Далантүрүү дахь рашаан амралтад үйлчлэгчээр 1 жил 10 сар ажиллаж байсан байсныг тогтоож өгнө үү. гэжээ.

3.Нэхэмжлэгч овогт ******* нь Дорноговь аймгийн Нэгдэлчдийн Далантүрүү дэх рашаан амралтад 1990 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үйлчлэгчээр ажилласан болох нь №306086 дугаартай 1991 оны 6 сарын 25-ны өдөр нээгдсэн *******гийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, №А0710493 дугаартай *******гийн Нийгмийн даатгалын дэврийн хуулбар, ******* иргэний үнэмлэхийн хуулбар, ******* тодорхойлолт, №291342 дугаартай ******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ******* тодорхойлолт, ******* иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

Гэрч ******* 2025 оны 06 сарын 09-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ******* бид хоёр найман жилийн нэг ангийн хүүхдүүд, Далантүрүү рашаан амралтад цуг ажиллаж байсан. Би 1989 оноос 1993 он хүртэл Далантүрүү дахь рашаан амралтад тогоочоор ажиллаж байсан. ******* 1990 оноос 1993 он хүртэл үйлчлэгч хийж байсан. гэж, гэрч Б.Лхавагдулам нь 2025 оны 06 сарын 09-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ *******тэй Далантүрүү дахь рашаан амралтад цуг ажиллаж байсан, Би 1990 оноос 1992 оны хооронд Далантүрүү дахь рашаан амралтад тогоочоор ажиллаж байсан. ******* үйлчлэгч хийдэг байсан. 1990 оноос 1992 онд хамт ажиллаж байсан гэж нэхэмжлэгч *******тэй хамт ажиллаж байсан болохоо гэрчилж байна.

Нэхэмжлэгч ******* нь тухайн газарт ажиллаж байсан талаарх баримт өөрт нь байхгүй бөгөөд архивын газарт хадгалагдаагүй гэх тайлбар гаргаж байна. Түүний тайлбар үндэслэлтэй болох нь Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 466 дугаартай Үндэсний төв архивын сан хөмрөгт Дорноговь аймгийн нэгдэлчдийн далантүрүү дэх рашаан амралт байгууллагын бүгд баримт шилжиж ирээгүй тул Баттулга овогтой *******д холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна. гэх тодорхойлолт, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №211 дугаартай архивын Тус архивт Далантүрүүн дэх рашаан амралтын газрын 1990-1992 оны архивын баримт байхгүй тул ******* лавлагаа олгох боломжгүй болно. гэх тодорхойлолтоор тогтоогдов.

 

 

 

Иймд овогт *******г Дорноговь аймгийн Нэгдэлчдийн Далантүрүү дэх рашаан амралтад 1990 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар овогт *******г Дорноговь аймгийн Нэгдэлчдийн Далантүрүү дэх рашаан амралтад 1990 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА