| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00356/И |
| Дугаар | 137/ШШ2025/00400 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 137/ШШ2025/00400
2025 ... ... ...
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч “М б” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,276,988.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны ... сарын ...-ны өдөр хүлээн авч, 2025 оны ... сарын ...-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... хот ... дүүрэг, ...-р хороо, ...-р давхарт байрлах, “М Б” ХК нь /ХХД:..., РД:..., утас: .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х М нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-10-10-нд ... тоот "Цахим зээлийн гэрээ”-г байгуулж төгрөгийн зээлийг сарын 1.85%-ийн хүүтэй, 31 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан ... тоот "Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 117 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан ... тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027-04-10- нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000326074 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 17,825,706.3 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 1,408,915.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 19,366.81 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг нийт 19,276,988.98 төгрөгийг зээлдэгч Х М-с гаргуулах. Улсын тэмдэгтийн хураамжинд 254,334.94 төгрөг төлсөн болно гэжээ.
Хариуцагч ... аймгийн ... сум, ... баг, ... оршин суух, Б овогт Х-ын М /РД: ..., утас: .../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Х.Б нь М банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус банкнаас зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 19,276,988.88 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг бөөнд нь төлөх боломжгүй байгаа тул 12 сарын хугацаанд хуваан төлөх саналтай байна. Үүнд: 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1,676,988.98 төгрөгөөр төлж барагдуулах саналтай байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт төлбөр барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тус шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт 12 сарын хугацаанд тэнцүү төлж барагдуулна гэх хариу тайлбарыг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 15-нд тэнцүү төлөлтөөр хувааж төлөх нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М банк” ХК нь хариуцагч Х.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,276,988.98 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.М нь нэхэмжлэлийн шаардлага 19,276,988.98 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1,676,988.98 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “М банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,276,988.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.М нь нэхэмжлэлийн шаардлага 19,276,988.98 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1,676,988.98 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,334.94 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 127,167.47 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 127,167.47 төгрөгийг хариуцагч Х.М-с гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Х.М нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б