| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00447/И |
| Дугаар | 308/ШШ2025/00358 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 308/ШШ2025/00358
| 2025 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 308/ШШ2025/00358 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.О-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* овогт ******* ******* нь Сайншанд хотын 3 дугаар яслид асрагчаар 1989 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд, Дорноговь холбооны газрын хот хоорондын залгаагчаар 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Дээрх ажилласан хугацааны баримт материалыг Дорноговь аймаг дахь архивын газраас шүүлгэхэд орсон, гарсан тушаал байхгүй. Иймд дээрх ажилласан жилүүдийг тогтоолгохоор хамт ажиллаж байсан 4 гэрчийн баримтыг бүрдүүлсэн ба холбогдох баримт материалыг хавсарган шүүхэд хандаж байгаа юм. Бүрдүүлсэн баримт бичгийг нягтлан үзэхэд ажилласан хугацааны орсон, гарсан тушаал гараагүй нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул Сайншанд хотын 3 дугаар яслид асрагчаар 1989 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд, Дорноговь холбооны газрын хот хоорондын залгаагчаар 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан жилийг тус тус тогтоож өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №127 дугаартай архивын тодорхойлолт, Дорноговь аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1990 оны 8 сарын 5-ны өдрийн №63 дугаар тушаал, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, №210255 дугаартай *******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1989 оноос 1991 он хүртэл ажиллаж байсан хамт олон гэх тайлбартай фото зургийн хуулбар, тодорхойлолт, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 136/ШШ2024/00126 дугаартай шийдвэрийн хуулбар, тодорхойлолт, иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, №441377 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ******* тодорхойлолт, ******* иргэний үнэмлэхийн болон №178672 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ******* тодорхойлолт, ******* иргэний болон №178811 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3.Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр , , , нарыг гэрчээр асуув.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: ******* овогт ******* ******* нь Сайншанд хотын 3 дугаар яслид асрагчаар 1989 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд, Дорноговь холбооны газрын хот хоорондын залгаагчаар 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Дээрх ажилласан хугацааны баримт материалыг Дорноговь аймаг дахь архивын газраас шүүлгэхэд орсон, гарсан тушаал байхгүй. Дээрх хугацаанд ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү. гэжээ.
3.Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь 1989 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Сайншанд сумын 3 дугаар яслид асрагчаар ажилласан болох нь 1986 оны 9 сарын 1-ний өдөр нээгдсэн №210255 дугаартай *******ын хөдөлмөрийн дэвтрийн 8,9 дэх талын 1989.08.06.Сайншанд хотын 3 яслид асрагчаар томилон ажиллуулав. Дорноговь ЭХТ-ны даргын 1989.8.3-ны өдрийн 66 тушаал гэх тэмдэглэгээ, тус дэврийн 10, 11 дэх тал дахь 1991.01.10. Цэцэрлэгийн ангийн курс төгсөж ирсэн орон тоо байхгүй тул 3 яслийн асрагчийн үүрэгт ажлаас чөлөөлж яслийн холбооны газрын мэдэлд шилжүүлэв. Дорноговь ЭХТ-ын даргын 1991 оны 7 сарын 14-ны өдрийн 14 тоот тушаалаар. гэх тэмдэглэгээ, албан хаагчдын гэрэл зураг, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь 1991 оны 1 сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн холбооны газарт хот хоорондын станцын залгагчаар ажиллаж байсан нь 1986 оны 9 сарын 01-ний өдөр нээгдсэн №210255 дугаартай *******ын хөдөлмөрийн дэвтрийн 10, 11 дэх талд бичигдсэн 1991.01.15.Дорноговь холбооны газрын хот хоорондын телефон станцын залгагчаар авч ажиллав. Дорноговь холбооны газрын даргын 1991.2.1-ны өдрийн 30 дугаар тушаал. гэх тэмдэглэгээ, албан хаагчдын гэрэл зураг, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдов.
Гэрч 2025 оны 06 сарын 09-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ *******тай Сайншанд хотын 3 дугаар яслид 1989-1991 онуудад хамт ажиллаж байсан. Би тус яслид 1989 оны 11 сард сувилагчаар ажилд ороод, 1995 онд татан буугдах хүртэл ажилласан. ******* нь тус яслид асрагч хийдэг байсан, 1989 оноос 1991 он гартал буюу 2 жил гаруй ажилласан гэж, гэрч нь 2025 оны 06 сарын 09-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар яслид хамт ажиллаж байсан, 1989 оноос 1995 оны хооронд ажиллаж байгаад яслиас гарсан, би яслид сувилагч, ******* асрагч хийдэг байсан, 1989 оноос 1991 оны хооронд ажиллаж байсан. Бид хоёр их л ойрхон тус яслид ажилд орсон гэж, гэрч 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Дорноговь аймгийн Холбооны газар хамт ажиллаж байсан, Би 1986 оноос 2018 оны хооронд тасралтгүй холбооны залгагч хийж байсан. ******* мөн залгагч хийдэг байсан. 1991 оноос 1994 оны хооронд ажиллаж байгаад Айраг сумын холбоо руу шилжсэн. Тэгээд 2018 онд буцаж ирсэн юм. Айраг сумын холбоо татан буугдсан учир буцаж ирсэн гэж, гэрч 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Дорноговь аймгийн Холбооны газар хамт ажиллаж байсан, Би 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 02 дугаар сарын дунд хүртэл тус холбоонд залгагч хийдэг байсан. Д.Отгонбар 1991 онд аймгийн холбоонд залгагчаар ороод 1994 онд Айраг сумын холбоо руу шилжиж ажилласан. 2001 онд Айраг сумын холбоонд ажиллаж байх хугацаандаа байгууллагын аварга ажилтан болж байсан юм гэж нэхэмжлэгч *******тай тус тус хамт ажиллаж байсан болохоо гэрчлэв.
Нэхэмжлэгч ******* нь ажилд орсон гарсан тушаалыг архиваас шүүж үзэхэд гараагүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх ба түүний тайлбар үндэслэлтэй болох нь Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №127 дугаартай Тус архивт хадгалагдаж буй Эрүүлийг хамгаалах газрын 1989 оны даргын тушаалыг шүүж үзэхэд 1989 оны 8 сарын 03-ны өдрийн 66 дугаар тушаал байгаа боловч ******* *******ын нэр байхгүй байна. Эрүүлийг хамгаалах газрын архивын баримтад 1991 оны даргын тушаал байхгүй тул *******т лавлагаа олгох боломжгүй болно. гэх тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд ******* овогт ******* *******ыг 1989 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Сайншанд хотын 3 дугаар яслид асрагчаар, 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дорноговь холбооны газарт хот хоорондын залгаагчаар тус тус ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ыг Сайншанд хотын 3 дугаар яслид 1989 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл асрагчаар, Дорноговь холбооны газарт 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хот хоорондын залгаагчаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА