Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 117/ШШ2025/0015

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сугиржав даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ГХО ХХК

Хариуцагч: Дундговь аймгийн Баянжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай тогтоолын 1, 2 дахь заалтад заасан “*******” ГХО ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, түүний өмгөөлөгч ******* /цахим/, хариуцагч Д.******* /цахим/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахим/, түүний өмгөөлөгч /цахим/, нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр олгосон X дугаартай, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн[1] дагуу Дундговь аймгийн Баянжаргалан болон Гурвансайхан сумын Цагаан айраг уул нэртэй газарт 8313.13 гектар хайгуулын талбайг тоот гэрчилгээтэй “*******” ХХК-д олгосон байна.

1.2. 2017 оны ******* сарын 17-ны өдөр бүртгүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд[2] “******* гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани, хувийн хэргийн дугаар , регистрийн дугаар ” гэжээ.

1.3. Дундговь аймгийн Баянжаргалан сумын сонгуулийн насны нэр бүхий 100 иргэнээс[3] ******* ХХК-иудын үйл ажиллагааг зогсоохыг дэмжиж байгаагаа илэрхийлэн гарын үсэг зурсан тул тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч гаас 2025 оны 4 сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Тогтоолын төсөл өргөн барих тухай” албан бичгийг[4] сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэн.

1.4. Дундговь аймгийн Баянжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 4 сарын 23-ны өдрийн ******* дугаартай “Иргэдийн саналыг дэмжих тухай” тогтоолоор[5]  “...******* ХХК, ХХК-иудын үйл ажиллагааг эхлүүлэхийг  хориглосугай” гэжээ.

1.5. Маргаан бүхий тогтоолыг “*******” ХХК-д 2025 оны 5 сарын 8-ны өдрийн 02/18 дугаартай албан бичгээр[6] нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.

1.6. Дундговь аймгийн Баянжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүнийг төлөөлж хуралдаанаас томилогдсон ажлын хэсгийн ахлагч , гишүүд , , , , “” НҮТББ, “” ХХК нар 2025 оны 8 сарын 18-ны өдөр 01 дугаартай Хамтран ажиллах тухай гурван талт хэлэлцээр[7], Дундговь аймгийн Засаг дарга , “” ХХК-ий гүйцэтгэх захирал нар 2025 оны 9 сарын 15-ны өдөр дугаартай  Байгаль орныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив, тусламж өгөх чиглэлээр хамтран ажиллах гэрээг[8] тус тус байгуулжээ.

1.7. “*******” ХХК  нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 4 сарын 23-ны өдрийн ******* дугаартай тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд 2025 оны 6 сарын 4-ний өдөр нэхэмжлэл[9] гаргасан.

Хоёр: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, түүний үндэслэл:

2.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Нэхэмжлэгч “*******” ГХО ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр олгосон X дугаартай, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу Дундговь аймгийн Баянжаргалан болон Гурвансайхан сумын Цагаан айраг уул нэртэй газарт 8313.13 гектар талбай эзэмшиж байгаа ба ингэхдээ, Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байсан.

Гэтэл, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар тогтоолоор “*******” ГХО ХХК-ийн үйл ажиллагааг эхлүүлэхийг хориглож, мөн тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг тус компанийн гүйцэтгэх захирал -д даалгаж шийдвэрлэсэн тухай хариуцагчаас 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 02/18 дугаартай албан бичгийг, маргаан бүхий захиргааны актын хуулбарын хамт 2025 оны 5 дугаар сарын 9-ний өдөр [email protected] цахим шуудангаас нэхэмжлэгчийн [email protected] цахим шуудангаар ирүүлсэн.

Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгох бол харин сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгодог.

Тиймээс нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий захиргааны актыг дараах үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Тодруулбал;

1) Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох, хэрэв Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр сонсох ажиллагаа хийгээгүй бол шалтгаанаа нотлох үүрэг хүлээнэ. Харин хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа, сонсох ажиллагаа огт хийгээгүй.

2) Мөн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа, Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1.2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” Жаран хоёрдугаар зүйлийн 1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна” гэж, 2-д “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” гэж;

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэж;

12 дугаар зүйлийн 12.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөрдөхийн зэрэгцээ доор дурдсан зарчмыг баримтална”,12.1.4-д “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх, үүний төлөө хариуцлага хүлээх”, 12.1.6-д “Нутгийн өөрийн удирдлага нь тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, иргэдийн саналыг харгалзан үздэг байх”гэж;

20 дугаар зүйлийн 20.3-д “Нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хуулийн 20.1-д заасан чиг үүргээс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нутаг дэвсгэрийнхээ тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэж болно” гэж;

28 дугаар зүйлийн 28.1-д “Нутгийн өөрөө удирдах ёс гэж иргэд нийтлэг ашиг сонирхолдоо нийцүүлэн шууд буюу энэ хуульд заасан өөрийн төлөөллийн байгууллага, түүнд тайлагнадаг гүйцэтгэх удирдлагаар уламжлан тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх эрх, бодит чадвартай байхыг ойлгоно”гэж;

31 дүгээр зүйлийн 31.3-д “Иргэн сум, дүүргийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар нэг удаагийн, эсхүл хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг санаачлах эрхтэй. Энэ санаачилгыг сумын сонгуулийн эрх бүхий иргэдийн 10-аас доошгүй, дүүргийн сонгуулийн эрх бүхий иргэдийн таваас доошгүй хувь нь дэмжиж, гарын үсэг зурсан тохиолдолд сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэх үүрэгтэй” гэж;

33 дугаар зүйлийн 33.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн” гэж;

77 дугаар зүйлийн 77.1-д “Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ” гэж заасныг тус тус үндэслэсэн байна.

Гэвч, хуулийн дээрх зохицуулалтууд нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд буюу хариуцагчид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох эрхийг олгоогүй байна.

Түүнчлэн, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг тусгайлан дурдсан байх ба уг эрхэд “хуулийн этгээдийн үйл ажиллагааг эхлүүлэхийг зогсоох” эрх олгогдоогүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь маргааны бүхий захиргааны актыг гаргахдаа хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн байна.

Дээрхээс үзэхэд, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж зааснаар илт хууль бус захиргааны акт байна.

3) Түүнчлэн, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа, тогтоолын 1 дахь заалтад “Тус сумын сонгуулийн насны иргэдийн 10-аас илүү хувь нь Энгэр-Ус хоёрдугаар багийн нутагт тусгай зөвшөөрөл эзэмшигч “*******” ХХК (*******) -ийн уйл ажиллагааг зогсоохыг шаардсан саналыг хэлэлцэж...” гэжээ.

Харин Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Иргэн сум. дүүргийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар нэг удаагийн, эсхүл хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг санаачлах эрхтэй. Энэ санаачилгыг сумын сонгуулийн эрх бүхий иргэдийн 10-аас доошгүй, дүүргийн сонгуулийн эрх бүхий иргэдийн таваас доошгүй хувь нь дэмжиж, гарын үсэг зурсан тохиолдолд сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэх үүрэгтэй” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, иргэн сумын эдийн засаг, нийгмийн асуудлаар санал гаргах эрхтэй байх үүнийг нь сонгуулийн эрх бүхий иргэдийн 10 хувиас доошгүй хувь нь дэмжиж, гарын үсэг зурсан тохиолдолд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал уг асуудлыг хэлэлцэх үүрэгтэй байх боловч хариуцагч нь хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэх нь эдийн засаг, нийгмийн асуудлын алинд нь хамаарч байна гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл X дугаартай байхад, маргаан бүхий захиргааны актад ******* гэж алдаатай бичсэн байна.

4) Нөгөөтээгүүр, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актын хэрэгжилтийг хангаж ажиллахыг нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал -д даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Бух шатны Засаг дарга тухайн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй”, 59 дүгээр зүйлийн 59.1-д “Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 59.1.2-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь сумын засаг даргад хуулиар олгосон бүрэн эрх буюу сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх эрхийг нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захиралд олгосон байна.

Үүнээс үзэхэд, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.4-д “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” гэж, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж зааснаар илт хууль бус захиргааны акт байна.

5) Түүнчлэн, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна” гэж, 40.2.2-т “захиргааны акт хаяглагдсан этгээд нь ... хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээдийн эрхгүй бусад этгээд бол түүний төлөөлөгч, нэр, хаяг, холбоо барих мэдээлэл”, 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал. хууль зүйн үндэслэлийг заах”, 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах”, 40.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт нь хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй байна.

6) Мөн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасныг тус тус зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа шийдвэрээ хуульд нийцүүлээгүй, шийдвэр нь үндэслэл бүхий биш, мөн гаргаж буй шийдвэрийнх нь улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд болох нэхэмжлэгчид мэдэгдээгүй, оролцоог нь хангаагүй. Мөн нэхэмжлэгчийн хууль ёсны итгэлийг хамгаалаагүй. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгодог.

Хууль ёсны итгэлийг хамгаалах тухайд, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө  оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг ойлгоно” гэж заасан.

Харин нэхэмжлэгч “*******” ГХО ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн хувиар дээр дурдсан 100 мянган америк долларын хөрөнгө оруулалтаас гадна Монгол улсад багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд юм.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр олгосон X дугаартай, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу Дундговь аймгийн Баянжаргалан болон Гурвансайхан сумын Цагаан айраг уул нэртэй газарт 8313.13 гектар талбай эзэмшиж байгаа ба ингэхдээ, Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байсан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хайгуулын үйл ажиллагааг Монгол улсын хууль, тогтоомжийг огт зөрчихгүйгээр явуулж байхад өөрт нь мэдэгдэлгүйгээр үйл ажиллагааг нь эхлүүлэхийг хориглож шийдвэрлэж байгаа нь захиргаан байгууллага хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн хайгуулын үйл ажиллагаа эрхлэхийг хориглосноороо Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ”, 21.1.1-д “хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх”, 21.1.6-д “хайгуулын ажил явуулах зорилгоор хайгуулын талбайд нэвтрэн орох, шаардлагатай тур барилга байгууламж барих” гэж заасан болон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон бусад эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд Дундговь аймгийн Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 4 сарын 23-ны өдрийн ******* дугаартай тогтоолын 1 болон 2 дахь заалтад заасан “*******” ГХО ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” компани нь ашигт малтмал газрын тосны газраас 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ХV021282 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг журмын дагуу авч Дундговь аймгийн Баянжаргалан болон Гурвансайхан сумын Цагаан айраг уул гэдэг газарт 8313 га газар эзэмшсэн. Гэтэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дүгээр тогтоолоор “*******” компанийн үйл ажиллагааг хориглож, мөн тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг компанийн гүйцэтгэх захиралд даалгаж шийдвэрлэсэн тухай хариуцагчаас мессеж ирсэн. Мөн компанийн үйл ажиллагааг хамт зогсоосон юм билээ. компани нь ашиглалтын лицензтэй. Манай компани бол хайгуулын лицензтэй. төлөөлөгч нэг төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал юм билээ. Төрийн бус байгууллагаараа нөгөө компанитай гэрээ хийгээд манай компанийг хассан. Гэрээ хийхдээ Дундговийн аймгийн Засаг даргатай, сумтай нь хийгээд, тэрийг нь сум нь баталсан байна. Манай компани ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй. Тухайн зөвшөөрөл нь чулууных. Зөвшөөрөл олгосон газартаа чулуу олдохгүй бол газраасаа татгалзчихна. Гэтэл гээд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч 100 хүний гарын үсэг цуглуулж санал оруулж ирсэн. Хэрэв гуравдагч этгээдийн эрх зөрчигдөж байсан бол 100 хүний гарын үсгийг нь цуглуулаад гомдол гаргах ёстой байсан. Маргаан бүхий захиргааны акт нь өөрөө хууль зөрчсөн. Адилхан 2 компанийн эрхийг нэгийг нь хаачхаад нөгөө компанитай нь гэрээ хийгээд зөвшөөрлийг нь өгөөд байгааг нэхэмжлэлийнхээ үндсэн шаардлагад нийцүүлж тайлбарласан болохоос тухайн компанитай барьцаагүй. Хууль Монгол Улсад тэгш үйлчлэх ёстой. Тэр компани нь хайгуулын лицензээ буцаагаад өгчхөж байгаа юм. Тэгснээ ашиглалтын лицензээ үлдээгээд тэрнийх нь үйл ажиллагааг хэрэгжүүлэх газар нь гэдэг хүний төрийн бус байгууллага байх жишээтэй. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дахь хэсэгт зааснаар актыг  хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож  өгнө үү  гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй. Хоёрдугаарт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа үндэслэсэн хуулийн заалтууд нь энэ маргаантай хамааралгүй буюу өөрөөр хэлбэл эрх олгоогүй заалтуудаар маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна. Монгол Улсын Засаг захиргаа, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийг хамаарах асуудлыг тусгайлан дурдсан. Уг эрхэд хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох эрх олгогдоогүй. Үүнээс үзэхэд хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн байна гэж үзнэ. Тийм учраас энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт тус тус заасан илт хууль бус захиргааны акт болно. Дараагийн асуудал нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 31.3-д бол 100 сонгуулийн насны иргэдийн 10-аас дээшээ хувь нь санал өгсөн гэдгийг үндэслэсэн гэх боловч иргэд нь санал өгөөгүй бөгөөд Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч нь өөрөө явж иргэдээс санал цуглуулж байсан үйл баримт харагдаж байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийн XV021282 гэсэн дугаарыг 020826 гэж алдаатай бичсэн байна. Мөн гол асуудал нь хариуцагч маргаан бүхий захиргааны актын хэрэгжилтийг хангаж ажиллахыг нэхэмжлэгч ******* компанийн захирал д даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 49.1 59.1, 59.1.2-т зааснаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг Засаг дарга хэрэгжүүлнэ гэж заасан. Эндээс үзэхэд энэ маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.4, 47.1.7-д зааснаар илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байна. Нэмж хэлэхэд маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгч болон компанийн үйл ажиллагааг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн боловч үйл ажиллагааг нь зогсоосон компанитайгаа эвлэрлийн гэрээ хийсэн. Их догшны үрс нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллагын тэргүүн нь өөрөө энэ 2 компанийн үйл ажиллагааг зогсоочхоод үүнийхээ дараа тухайн 2 компанийн нэг болох компанитайгаа тохиролцон өөрийн хувь эзэмшлийг нь эзэмшдэг нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллагаар 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хамтран ажиллах тухай 3 талт гэрээг хийсэн. Энэ гэрээгээр тухайн сум орон нутгийг хөгжүүлэх ажлыг , төрийн бус байгууллага хэрэгжүүлнэ гээд өөртөө давуу байдал олгоод байгаа нөхцөл байдал байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа энэ хууль ёсны итгэлийг хамгаалах гэдэг зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн хууль дээдлэх гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх. Мөн хуулийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс тухайн захиргааны актыг гаргах хууль эрх зүйн үндэслэлгүй, эрх зүйн алдаатай тохиолдолд илт хууль бус захиргааны акт гэж тооцдог учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Мөн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгээгүй. Гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс маргаан бүхий захиргааны акт гарсан талаар мэдээгүй байдаг юм байна. Энэ маргаан бүхий захиргааны актаар 2 этгээдийн үйл ажиллагааг зогсоож байна гэсэн мөртөө компанитай нь санал гаргаж үйл ажиллагааг зогсоосон гэрээ байгуулаад яваад байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39.2-д заасан иргэдийн хурлын төлөөлөгч эрх үүргээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцохоос татгалзах заалтыг зөрчсөн. Хэдийгээр өнөөдрийн асуудал нь гэж хувь төлөөлөгчтэй холбогдоогүй боловч хамгийн гол нь Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь өөрөө батлаад хэрэгжүүлээд яваад байгаа нь хууль хүн бүрт  тэгш үйлчлэх зарчмыг алдагдуулсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар Баянжаргалан  сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ******* дугаартай тогтоолын ******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

2.4. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл нэлээдгүй олгогдож одоогийн байдлаар байнгын үйл ажиллагаатай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй жонш, нүүрсний 9 уурхай, жоншны баяжуулах үйлдвэр 2 ажиллаж байна. *******, Зэст АМЗ Майнинг ХХК-ийн тусгай зөвшөөрөл олгогдсон талбай нь манай нутгийн үржил шимтэй, отрын бүс нутгийг хамарч байгаа мөн өвөг дээдсийг нутаглуулдаг газруудад маш ойрхон тул эдгээр газар нутгийг онгон дагшнаар нь хамгаалах зорилгоор, олон уул уурхайн тээвэрлэлтийн улмаас газрын хөрс доройтож талхлагдаж, хүн ургамал, амьтан тоосжилтод ихээр өртөж иргэдийн эрүүл аж төрөх эрх маань ихээр зөрчигдөж байгаа болно.

*******, Заст АМЗ майнинг ХХК-иудын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагааг нь зогсоох тухай санаачилгыг дэмжсэн 100 иргэдийн гарын үсэг бүхий хүсэлтийг хүлээн авч Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Иргэн сум, дүүргийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар нэг удаагийн, эсхүл хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг санаачлах эрхтэй. Энэ санаачилгыг сумын сонгуулийн эрх бүхий иргэдийн 10-аас доошгүй, дүүргийн сонгуулийн эрх бүхий иргэдийн таваас доошгүй хувь нь дэмжиж, гарын үсэг зурсан тохиолдолд сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэх үүрэгтэй гэж заасны дагуу хуралдаанаар хэлэлцэн байгаль орчноо хамгаалах, монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн хоёрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасны дагуу аж ахуйн нэгж, иргэдийн маргааныг шийдвэрлэгдтэл тус компаниудыг уул уурхайн үйл ажиллагаагаа эхлүүлэхийг хориглох тухай нэг удаагийн шинжтэй тогтоолыг гаргасан болно.

... ******* компанийн үйл ажиллагаа явуулж буй газар нь төлөөлөгчийн өөрийнх нь сонгогдсон тойрог тул иргэдийнхээ эрх ашгийн төлөө 100 хүний гарын үсгийг цуглуулж явсан. Баянжаргал суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй 30 гаран  компаниас тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа 10 гаруй компани байна. Баянжаргалан сумын урдуур километр хүрэхгүй газарт тээвэр явдаг. Зүүн тийшээ дамнаад олон салаа зам гаргачихсан. Айлын өвөлжөө хаваржаа, гэр хорооллын дундуур явдаг болсон. Үүнээс үүдэн тоосжилт их болж мал амьтан үхэж, дотор гэдэс авах юмгүй болж байна. Манай сумын ард иргэд туйлдаа хүрч эцсийн мөчид гаргаж байгаа шийдвэр энэ юм. Иргэдийнхээ эрх ашгийн төлөө ийм шийдвэр гаргах ёстой гэж үзээд хурлын төлөөлөгч өргөн барьж хурлаар хэлэлцэн олонхоороо дэмжиж энэ тогтоолыг гаргасан. Манай 2 дугаар багийн ихэнх талбайг маань хамрах асар том талбай байгаа. Тухайн талбайд 3 айлын өвөлжөө, хаваржаатай 3, 4 мянгаар мал байгаа юм. Тойргоороо 2, 3 км-ийн газруудад 6, 7 айлтай 4, 5 мянган мал, хүн орсон ийм газар эвдэгдэхэд хүрээд байна. Жижиг газар биш асар том газар олгогдоод бэлчээр отрын бүс дамнаж яваад сумын төвөөс баруун тийшээ 20 хүрэхгүй километр газарт хамгийн наад талын зах нь байгаа.. Ойр хавийн булаг шанд гэлтгүй ганц баруун тал, зүүн тал, хойд тал гээд манайх чинь эргэн тойрондоо дандаа уул уурхайтай байна. Өдөртөө 200 гаруй машин талдаа явж тоосжилт үнэхээр хүнд байна. Замаа янзал гэж шаардлага тавиад янзалдаггүй. Өөрсдөө арга хэмжээ аваад замаа түр хаагаад хөрс түрж замаа ажиллуулах арга хэмжээ авахаар энэ компаниуд ажлыг нь хийлгүүлэхгүй  байна дээрээсээ дарга нараар бид нар руу яриулдаг.

компанитай гэрээ хийснээрээ бүх ажлыг шийдээгүй. Одоог хүртэл тогтоол ёсоор үйл ажиллагаа нь зогссон хэвээр байгаа. Харь хамаагүй гэж ярьж болохгүй. Сумын эрх нь зөрчигдсөн ямар ч иргэн оролцох үүрэгтэй. Тиймээс миний хувьд тогтоол, шийдвэрээ бүрэн хамгаалж байна. компанийн үйл ажиллагааг зөвшөөрөөгүй байгаа. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ч ороогүй байгаа асуудал. Тиймээс зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2.5. Гуравдагч этгээд “” ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани Дундговь аймгийн Баянжаргалан сумын 2-р багын нутагт орших Энгэр ус хэмээх газарт ашигт малтмалын ******* тоот тусгай зөвшөөрлийг эмшдэг ба Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 144 дүгээр шийдвэрээр олгосон.

2023-2024 онд тусгай зөвшөөрөл бүхий талбайд геологи хайгуулын судалгааны ажлыг нийт 320.4 сая төгрөгийг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж гүйцэтгэсэн. Үүний дагуу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2023 оны ******* дүгээр сарын 9-ний өдрийн хурлын ХХ-10-04 тоот дүгнэлтээр ордын нөөцийг хүлээн авч бүртгэх тухай Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2024 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 2 дугаар тушаалаар нөөцийг хүлээн авч, Техник эдийн засгийн үндэслэлийг батлуулсан.

2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дүгээр тогтоолыг 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдөр бидэнд танилцуулсан. Тухайн өдөр хуралдааны тэмдэглэлтэй газар дээр нь танилцах хүсэлт гаргасан боловч хурлын тэмдэглэл бүрэн гараагүй байсан бөгөөд “*******, компанийн үйл ажиллагааг зогсоохыг дэмжиж байгаа Иргэдийн гарын үсэг” бүхий ******* хуудас гарын үсгийн хуулбарыг манайд өгсөн. Хурлын протоколыг 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр цахим шуудангаар манайд илгээсэн болно.

Дээрх шийдвэр гарснаар компанийн үндсэн эрх ашиг хөндөгдөж, санхүүгийн хөрөнгө оруулалт хойшлогдох, цаашлаад компанид оруулсан хөрөнгө оруулалт үнэгүйдэх зэрэг томоохон эрсдэлийг хүлээх аюул нүүрлэсэн болно.

Иймд бид холбогдох бүх арга хэмжээг авч, орон нутгийн удирдлагууд, “” НҮТББ, Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, уурхайн нөлөөллийн бүсэд оршин суугаа айл өрх, малчид, иргэдэд үйл ажиллагааг нээлттэй танилцуулсны үр дүнд талууд харилцан ойлголцож, эвлэрэлд хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал манай компанийн асуудлыг дахин хэлэлцэж, 2025 оны 8 дугаар сарын 18-ний өдрийн 15 дугаар тогтоолоор ажлын хэсгийг байгуулж, “Хамтран ажиллах тухай гурван талт хэлэлцээр”-ийг хийсэн. Мөн 2025 оны 9 дүгээр сарын 15-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г орон нутагтай байгуулсан болно.

Манай компани болон орон нутгийн холбогдох талууд хоорондоо эвлэрч, хариуцлагатай уул уурхайг эхлүүлэхээр тохиролцсон бөгөөд маргаантай асуудлыг харилцан ойлголцлын үндсэн дээр шийдвэрлэсэн тул хэргийн материалтай танилцах мөн шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэж үзэж байна” гэжээ.

2.6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 25, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал, гаргах боломжийг олгох, хэрэв захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй бол шалтгаанаа нотолно гэж заасан. Харин хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа огт хийгээгүй.

Мөн хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Монгол улсын Үндсэн хуулийн 1.2, болон Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 45.8, 12, 20, 28, 31, 33, 77, 35 захь заалтыг зөрчсөн ” гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэж үзэж байна.

Түүнчлэн захиргааны хуулийн 47.1.3, 47.1.6-д заасан үндэслэлд маргаан бүхий акт хамаарахгүй гэж үзэж байна. “*******” ХХК-ийн эзэмшиж буй газарт олон айл, иргэний өвөлжөө, хаваржаа. байгаа. Тэдний нэг нь манайх.

Бид энэ нутагт хэдэн үеэрээ нутаглаж, мал хуйгаа бэлчээн, аж төрж ирсэн. Сум орон нутгийнхаа иргэдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалж гаргасан шийдвэр үйл ажиллагааг буруутгах учиргүй. Харин ч зөв шийдвэр. Нутгийн иргэдийн эрх ашгийг хөндөж, зөрчсөн “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өөрөөр тайлбаргүй, өмгөөлөгчийнхөө саналыг дэмжинэ гэв.

2.7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:  ...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хурлын ******* дугаартай тогтоолын 1, 2 дахь заалтад заасан *******  компанид холбогдох хэсгийг нь илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д зааснаар захиргааны акт, захиргааны гэрээг илт хууль бус болохыг тогтоох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа учир сонсох ажиллагаа шаардахгүй, бусад хууль зүйн процессыг шаардах боломжийг хязгаарлана. Илт хууль бус болохыг шаардаж байгаа шаардлага өөрөө зөвхөн Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-ээс 47.1.7-д заасан заасан хүрээнд л маргана. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ******* дугаартай тогтоол утга агуулгын илэрхий алдаа гэдэгт ойлгогдохгүй. Утга агуулгын илэрхий алдаа гэдэгт санаа нь илэрхий биш байхыг хэлдэг. Өөрөөр хэлбэл үгийг буруу сонгосноос үүдээд өөрөөр ойлгогдоод байхыг хэлдэг. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-д заасныг сонгож хэлсэн. Хэрэв тэгж үзэж байгаа бол өгүүлбэр дотроо энэ өгүүлбэр ингэж ойлгогдохгүй байна. Захирамжийнхаа эсрэг утгатай холбогдоод байна гэж хэлэх хэрэгтэй. Тогтоолд ******* компанийн захиралд хамаатуулан танайх үйл ажиллагаагаа зогсоо, зогсоох асуудлыг чи хариуц гээд заачихсан байна. Үүнд тодорхой бус зүйл байхгүй байна.

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай тогтоолын 1, 2 дахь заалтад заасан ******* компанид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай гэж бичсэн. Шүүхээс тодруулахад хууль бус болохыг тогтоолгох гэж хэлээд байна. Тэгэхээр хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага биш, илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн шаардлага байгаа. Хэрвээ хууль бус болохыг тогтоолгох гэсэн шаардлага байсан бол сонсох ажиллагаа хийгээгүй нь хууль бус гэж үзэж болно. Шүүх хуралдааны явцад ******* өмгөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.2-д сонгон авсан захиргааны акт, захиргааны гэрээ илт хууль бус болохыг тогтоолгох гэж дурдсан. Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн хүрээнд л маргана. Харин  Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.4, 47.1.7-д заасан үндэслэлүүд хамаарахгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д хөгжлийн бодлого төлөвлөлт, өмчийн удирдлага, төсөв, татвар, төлбөр хураамж, орон нутгийн сан, оршуулгын газар, хог хаягдлын менежмент гэж чиг үүргийг нь заасан байгаа. Энэ хэрэгт хууль бус болохыг тогтоолгох тухай маргасан байсан бол 8000 га газар дотор оршуулгын газар байна уу? үгүй юу гэдгийг яримаар байна. Энэ талаар баримтгүй. Оршуулгын газар, түүх дурсгалын газар, рашаан сувиллын газар байна уу, үгүй юу. Эдгээр асуудлууд тухайн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын өөрийнх нь чиг үүрэгт хамаарч байгаа. Ямар ч эрх мэдэлгүй байгууллага юм шиг хандаж болохгүй. Нэхэмжлэлийн хүрээнд маргая гэвэл илт хууль бус болохыг тогтоолгохоор л маргана. Илт хууль бус болохыг нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг. Хариуцагч, гуравдагч этгээдэд хамаагүй.Энэ шаардлагад мэтгэлцэнэ.

2025 оны 4 сарын 23-ны өдөр гарсан иргэдийн саналыг дэмжих тухай тогтоол бол миний үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалж байгаа. Мөн олон хүний эрх ашигт нийтлэг агуулгаараа нөлөөлсөн сайн тогтоол гаргасан. санаачилгаараа иргэдийн төлөөлөгчийн хувиар 100 хүний гарын үсэг зуруулах нь хууль бус гэлээ. Сонгуулийн насны иргэдийг 700 гаруй гэж тооцвол 10% нь 70-75 хүн байхад хамаарлын тоог нь хангачихна. Яах гэж сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болдог вэ гэхээр сум орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолой болж, хяналт тавьж ажиллах зорилгоор сонгогддог. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20, 21, 22, 23 гэсэн үндсэн чиг үүргийнх нь заалтууд байгаа. Мөн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан процесс бүрэн хангагдсан байна. Хэрвээ 100 хүнээс 1 хүнийг хасвал 99 хүн болно. 99 хүн гэдэг нь 75 хүнийг хангалттай хангаж байна. Иргэдийн хурлаас бусад этгээдтэй хамтран ажиллах гурвалсан гэрээ хийх нь тэдний эрх. Иргэдийн хурлын дарга *******, аймгийн Засаг дарга нь дансандаа мөнгө аваагүй, харин орон нутгийнхаа төрийн санд л мөнгө авсан гэж байна. төрийн бус байгууллагаар хийж буй асуудал нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, байгуулсан гэрээнд нь маргаагүй гэж хэллээ.Иргэдийн саналыг дэмжих тухай тогтоол “Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2, 62 дугаар зүйлийн 2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 12 дугаар зүйлийн 1. 1.3, 12.1.6, 20 дугаар зүйлийн 20.3, 28 дугаар 28 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 33.1, 77 дугаар зүйлийн 1 гэсэн хууль зүйн үндэслэлүүдтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь энэ хуулийн 20.1-д заасан чиг үүргээс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нутаг дэвсгэрийнхээ тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэж болно гэж байна. Энэ тогтоолд үйл ажиллагааг эхлүүлэхийг хориглосугай гэсэн. Иргэдийн хурал хуралдаад олонхын саналаар шийдсэн. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, бодит байдалд нийцсэн байна. Нэхэмжлэгч тал маргааны талаар мэтгэлцэхдээ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарлаж чадаагүй. Үндэслэлээ нотолж чадаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дундговь аймгийн Баянжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 4 сарын 23-ны “Иргэдийн саналыг дэмжих тухай” ******* дүгээр тогтоолын ******* ХХК-д холбогдох хэсгийг  эс зөвшөөрч ******* ГХО ХХК-иас тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 4 сарын 23-ны өдрийн ******* дүгээр тогтоолын ******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага[10] гарган маргаж байна.

Баянжаргалан сумын Хурлын 2025 оны 4 сарын 23-ны өдрийн “Иргэдийн саналыг дэмжих тухай” ******* дүгээр тогтоолоор[*******] Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.1.6, 20 дугаар зүйлийн 20.3, 33 дугаар зүйлийн 33.1, 77 дугаар зүйлийн 77 дугаар зүйлийн 77.1-т заасныг  үндэслэн тус сумын сонгуулийн насны 10-аас илүү хувь нь Энгэр ус 2 дугаар багийн нутагт тусгай зөвшөөрөл  эзэмшигч ******* ХХК /Х гэхийг ******* гэж  бичсэн/-ийн үйл ажиллагааг зогсоохыг  шаардсан  саналыг  хэлэлцэж  хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн  олонх дэмжсэн тул  ******* ХХК, ХХК-иудын  үйл ажиллагааг эхлүүлэхийг  хориглосугай,  энэхүү тогтоолын хэрэгжилтийг  хангаж ажиллахыг ******* ХХК-ий захиралд болон сумын Засаг даргад үүрэг болгосугай гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.Үүнд:

1/ Нэхэмжлэгчийн болон нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр олгосон X дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн[12] дагуу Дундговь аймгийн Баянжаргалан, Гурвансайхан сумдын Цагаан айраг уул нэртэй газарт 8313.13 гектар талбай эзэмшиж, Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна гэж нэхэмжлэлдээ заасан ба шүүх үүнийг нотлох баримтын хүрээнд шалгахад РД:, бүхий хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг[13] 2017 оны ******* сарын 17-нд бүртгүүлсэн, үүнд 17.*******.17-19.*******.17 гэх хугацаатай, ажиллах хугацааг 2019.*******.17-ны өдрөөс 2021.*******.17-ны өдөр хүртэл сунгасныг бүртгэв гэх тэмдэглэлтэй, 0990 уул уурхайн ашиглалт /2045.08.27 хүртэл/ эрхлэх үйл ажиллагааг шинээр бүртгэв, үйл ажиллагаа эрхлэх хугацааг хугацаагүй болгов гэх тэмдэглэл,  23960 чулуу засах, өнгөлөх зүсэх, тэгшлэх, үйл ажиллагаа шинээр бүртгэв гэх тэмдэглэл /2025.03.27-ны өдрийнх/ бүхий эрх олгогдсон байна.

1.2 Төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хайгуулын үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчихгүйгээр явуулж байхад өөрт мэдэгдэлгүйгээр үйл ажиллагаа эхлүүлэхийг зогсоож байгаа нь захиргааны байгууллага хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн, хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бурийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгж, “*******” ГХО ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн хувиар дээр дурдсан 100 мянган америк долларын хөрөнгө оруулалтаас гадна Монгол Улсад багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаатай  хуулийн этгээд гэжээ.

1.3. Х дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд[14] Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийг үндэслэн Дундговь аймаг, Баянжаргалан, Гурвансайхан  сумын Цагаан айраг уул  нэртэй газарт орших 8313,13 гектар  талбайг хамарсан ашигт малтмал хайхыг  зөвшөөрч тоот  гэрчилгээтэй ******* ХХК-д энэхүү тусгай зөвшөөрлийг 2022 оны 3 сарын 25 дуустал хугацаагаар 2019 оны 3 сарын 25-нд олгосон, гэрчилгээний 1 дүгээр хавсралтын 008-FЕ, 009FE дугаарт хугацаа 2025.03.25-2026.03.25 хүртэл,тусгай зөвшөөрлийг 2028.03.25 хүртэл сунгав, үйл ажиллагааг хугацаагүй сунгав, 2045 он хүртэл сунгав, гэх тэмдэглэгээ нь  тус тус  Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар хуулиар хүлээсэн үүргийн гүйцэтгэлээр хэрэгжүүлэхээр заасанд буюу Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчихгүйгээр ажиллаж байна гэх тайлбарт нийцээгүй гэж үзэхээр байна.

1.4. Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн хайгуулын үйл ажиллагаа эрхлэхийг хориглосноор Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх”, 21.1.6-д “хайгуулын ажил явуулах зорилгоор хайгуулын талбайд нэвтрэн орох, шаардлагатай түр барилга байгууламж барих” эрхийг зөрчсөн гэж тодорхойлсон  боловч хайгуулын ажил явуулах зорилгоор уг талбайд хэзээ хэдэн удаа нэвтэрсэн эсэх, түр барилга байгууламж барихаар очсон бэлтгэсэн эсэх  үүний улмаас өөрийн эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх ямар үр дагавар үүссэн зэргээ тайлбарлаж нотлоогүйгээр  хайгуулын ямар ч үйл  ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлах нь нэхэмжлэлд  нэрлэн заасан итгэл хамгаалах болон хайгуулын   эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлийг үгүйсгэж байна. 

1.5. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл шаардлага журмын дагуу ашигт малтмал эрэх хайх ашиглах эрхийг бусдад олгох эрхтэй.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “уул уурхайн хайгуулын зөвшөөрлийн болон чулууны эрх зөрчигдсөн, аягийн чинээ л газарт хайгуул хийж өрөм тавих юм, үүнийг хариуцагч ойлгохгүй байна, мэдээж байгаль орчны үнэлгээ менежментийн төлөвлөгөөг гаргуулсан байгаа үүнийг гэхдээ хараагүй, энэ талаар ярих ёстой хүн ирээгүй байна, хэрэгт хамааралгүй гэж үзэж хэрэгт өгөөгүй, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа талаар баримтууд[15] шүүхэд ирсэн тул энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хайгуулын зөвшөөрлийг хууль ёсоор авсан уу үгүй юу гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага болон маргааны зүйлтэй хамааралгүй” гэж хариуцагчаас “уул уурхайн компани нь нөхөн сэргээлтийн төлөвлөгөө буюу байгаль орчны менежментээ сум орон нутагт ирүүлээгүйгээс нөхөн сэргээлтийг шаардаад  яриад байна” гэж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “энэ хэрэгт нэхэмжлэгчийн  байгаль орчны үнэлгээ төлөвлөгөө зэрэг нь хэрэгтэй” гэж, сумын Засаг дарга Ууганбаатар мэдүүлэгтээ[16] “энэ талаар надаас ямар нэгэн баримт санал аваагүй, тухайн компанитай ямар нэгэн ажил гэрээ контракт хийгээгүй” гэх зэрэг тайлбар, мэдүүлгээс[17] үзэхэд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг[18] хэрэгт ирүүлээгүйг Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн  35.2.2, 37 дугаар зүйлийн 37.1т  заасан журмыг хангаагүй гэж үзэх ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.8-т заасанчлан өөрт буй нотлох баримтаа өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл  болохгүй. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хайгуулын эрхэд хуулиар хамааруулаагүй болно.

1.6. Акт илт хууль бус байх, хууль зөрчсөн байх хоёр ойлголтыг  онолын  хувьд ялгамжтай авч үзэх ба алдаа нь илэрхий биш байвал хууль зөрчсөнд тооцон хүчингүй болгох нэхэмжлэлээр буюу өөрөөр хэлбэл хууль зөрчсөн хэдий  ч гомдол нэхэмжлэлээр шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд хүчинтэй байх ойлголт байна. Харин илэрхий алдаатай илт хууль бус акт нь анхнаасаа гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй, илэрхий алдаа нь илтэд харагдахуйц мэдэгдэхүйц байхыг шаарддаг. Гэтэл сумын хурлын тогтоолд  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн  47.1.1-т  заасан  утга агуулгын  илэрхий алдаагүй, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.1.6, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан эрх үүргийн хүрээнд сум орон нутгийн нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг бие даан шийдвэрлэх  хуулиар  олгогдсон онцгой  эрхтэй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан шаардлага хангагдахгүй, уг тогтоолыг хэрэгжүүлэхийг сумын засаг дарга зөвшөөрөл эзэмшигч нарт хариуцуулсан нь мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 59 дүгээр зүйлийн 59.1.2, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-т заасанд тус тус нийцэх тул мөн энэ шаардлага хангагдахгүй.  

1.7. Тодруулбал, Баянжаргалан  сумын 2 дугаар баг Энгэр ус хэмээх газрын оршин суугч иргэдийн гарын үсгээр баталгаажуулж[19] тус сумын иргэн, иргэдийн хурлын төлөөлөгч гийн санал хүсэлтээр[20]  уг асуудлыг иргэдийн хурлаар олонхын саналаар хуульд заасан журмаар[21] хэлэлцэж шийдвэрлэсэн нь иргэн хуулийн этгээдийн эрх ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэх нөхцөлийг үүсгэхгүй болох нь тус тус тогтоогдох тул  маргаан бүхий акт илт хууль бус байх нөхцөл хангалттай тогтоогдохгүй байна.

1.8. Түүнчлэн нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “Дундговь аймгийн Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 4 сарын 23-ны өдрийн ******* дугаартай тогтоолын 1 болон 2 дахь заалтад заасан ******* ГХО ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэж заасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “би бол маргаан бүхий актыг хүчингүй болгохоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар тодорхойлсон байгаа өмгөөлөгчийн зүгээс 106.3.2 гэж тайлбарлаж байна, шүүх өөрөө шийднэ байх“ гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны  илт алдаатай акт тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.2-т зааснаар маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гэж үзнэ” гэж нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл агуулгаа өөр өөрөөр тайлбарлаж зөв тодорхойлоогүй нь гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “бид ямар шаардлагад хэрхэн мэтгэлцэх нь ойлгомжгүйд хүрч байна” гэх тайлбар[22] зэрэгт үндэслэгдэн шаардлагаа зөв тодорхойлох хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна. Тус шүүхийн 2025 оны 7 сарын 1-ний өдрийн *******7/ШЗ2025/0066 дугаартай захирамжаар[23] хэрэг үүсгэсэн, үүнээс хойш хэргийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагад[24] ямар нэгэн өөрчлөлт хийгдээгүй тул энэ  шаардлагын хүрээнд дүгнэв.

1.9. 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 02/18 дугаартай албан бичгийг[25] маргаан бүхий захиргааны актын хуулбарын хамт 2025 оны 5 дугаар сарын 9-ний өдөр [email protected] цахим шуудангаас нэхэмжлэгчийн [email protected] цахим шуудангаар хүргүүлснийг хуулиар тогтоосон ажиллагааг  зохих ёсоор хэрэгжүүлсэн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1-т заасан шаардлагыг зөрчөөгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох ба  өөрт нь мэдэгдэлгүйгээр үйл ажиллагааг эхлүүлэхийг хориглосон, тогтоолд XV020826 гэж бичсэн зэрэг үндэслэлүүдийг  илт хууль бус актын үндэслэл шаардлагад хуулиар  хамааруулаагүй нь нэхэмжлэгчийн энэ хэсэгт хамаарах тайлбарыг хүлээн авах  боломжгүйд хүргэнэ.

1.10. Энэ хэрэгт гуравдагч этгээд[26] иргэн ******* өвөлжөөний газар  нэхэмжлэгчийн Х хайгуулын зөвшөөрөл бүхий талбайд давхцалтай эсэхийг шалгахад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс[27] “гуравдагч этгээдийн өвөлжөө хаваржаа нь төрд буцаан өгсөн газарт хамаарна, үүнийг ашигт малтмалын газрын тосны газрын 2025 оны 4 сарын 4-ний 10/590 дугаартай албан бичгээр[28] мэдэгдсэн” гэж, хариуцагчаас “давхцалтай” гэж, гуравдагч этгээд болон өмгөөлөгчөөс “хэдэн үеэрээ амьдарч буй өвөлжөө хаваржаа эл уурхайн газарт хамаарч байгаа” гэх тайлбаруудыг гаргах бөгөөд  аймгийн газрын албаны 2025 оны ******* сарын 10-ны өдрийн 1/527 тоот албан бичигт[29] Баянжаргалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрших ******* Цагаан айраг, хонгор гэсэн  өвөлжөө хаваржааны газар нь ******* ХХК-ий хайгуулын X дугаар бүхий газартай давхцалтай байна, мөн тусгай зөвшөөрлийн талбайг хэсэгчлэн буцаасан талбайд ******* өвөлжөө хаваржааны доорх газар хамаарахгүй гэж газрын байршлыг тогтоож ирүүлснээр хайгуулын зөвшөөрөл  бүхий талбай бусдын эзэмшил газарт давхцалтай болох нь тогтоогдож байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасанд нийцээгүй, улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.

1.*******. Хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарт[30] “... холбогдох компаниудын тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагааг зогсоох санаачилгыг дэмжсэн 100 иргэний гарын үсэгтэй хүсэлтийг хүлээн авч Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар сумын хурал хэлэлцэх үүрэгтэй гэж заасны дагуу Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн  2-т эрүүл аюулгүй орчинд амьдрах,  орчны бохирдол  байгалын тэнцэл алдлагдахаас  хамгаалуулах эрхтэй  гэж зааснаар  аж ахуйн нэгж иргэдийн маргааныг  шийдвэрлэгдтэл тус компаниудын  уул уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхийг хориглосон нэг удаагийн шинжтэй  тогтоолыг гаргасан” гэсний дагуу хэрэгт гуравдагч этгээдээр[31] оролцож буй “” ХХК-ий нэгэн адил жишгийг[32] хэрэглэх эсэх эрх нь гагцхүү тухайн суманд  хадгалагдана. Түүнчлэн тус сумын хурлын 2023 оны 3 сарын 27-ны өдрийн 07 тоот  тогтоолоор[33] Ашигт малтмал газрын тосны газарт тус суманд ашиглалтын 32, хайгуулын 7 нийт 39 тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулж байх тул нэмж тусгай зөвшөөрөл олгохыг эсэргүүцсэн 353 иргэний санал, дүгнэлтийг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг  олгох боломжгүйг мэдэгдсэнчлэн тус сумын ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалж “орон нутагт үүссэн  нөхцөл байдал, ус газрын хомсдол, давхцал, тоосжилт зэргийг тодорхойлж  гарын үсэг зурж баталгаажуулсан” гэх гэрчүүдийн мэдүүлэг[34] хэрэгт авагдсан болно.

1.12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******од[35] хурлын зар мэдэгдсэн[36]  атал шүүх хуралдаанд оролцоогүй, оролцоогүйг өмгөөлөгч[37], төлөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн, ирцэд татгалзаагүй[38], 2025 оны 6 сарын 12-ны итгэмжлэлд[39] ******* гарын үсэг зураагүй, ******* ГХО ХХК-иас олгосон итгэмжлэлд[40] засвар оруулсан, гуравдагч этгээдээс өмгөөлөгч г авах хүсэлтээ[41] бичгээр гаргасан зэргийг үндэслэн шүүх хуралдаанд оролцуулж мэтгэлцэх эрхийг хангасан. “” ХХК шүүх хуралдаанд оролцохгүйгээ бичгээр[42] мэдэгдэж тайлбараа[43] ирүүлсэн.

1.13. Нэхэмжлэгч талаас 2025 оны 6 сарын 17-ны өдөр 2250601730434 дугаартай төлбөрийн даалгаврыг[44]  “регистр , татвар төлөгчийн нэр *******” гэж үүсгэсний дагуу 2025 оны 6 сарын 18-ны өдөр “РД: , 2250601730434” гэх утгаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримтыг[45]  үндэслэн улсын орлогод хэвээр үлдээв.   

Иймд Дундговь аймгийн Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 4 сарын 23-ны өдрийн ******* дугаартай тогтоолын 1 болон 2 дахь заалтад заасан “*******” ГХО ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх ашиг сонирхол, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

2. Хэргийн оролцогчдоос “сумын хурлын төлөөлөгч ашиг сонирхлын зөрчилтэй, нэг этгээдэд нь өөрийн ТББ-аар  үйлчлээд байх атлаа нөгөө этгээдийн үйл ажиллагааг зогсоолгоод байгаа нь бусдад давуу байдал үүсгэж байна” гэх зэрэг тайлбарыг[46]  шүүх хуралдаанд  гаргах ба энэ нь маргаан бүхий  тогтоолоос хойш хийгдсэн байх тул шүүх дүгнэхгүй, энэ талаарх гомдол саналаа холбогдох байгууллагад илэрхийлэх эрх  нээлттэй.

3. Хариуцагч сумын Хурлын дарга Д.*******аас шүүхэд баримт[47]  ирүүлсэн байх ба хариуцагчийн “хэрэгт хамааралтай байж магадгүй гэж бодож уул уурхайн талаар гаргасан  бүх шийдвэр тэмдэглэлүүдийг хүргүүлсэн, тамга тэмдэггүй байгаа нь би эзгүй байсантай холбоотой” гэх, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “шүүгчийн туслахаас цахимаар танилцуулсныг үзсэн, хэрэгт хамааралгүй гэж үзнэ” гэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “баримт ирлээ гэж цахимаар танилцуулсан, эдгээр баримттай бүхэлд нь танилцахаар хойшлуулах саналтай байсан ч  шүүх хүлээн аваагүй тул боломжгүй, гомдол гаргах эрхгүй гэж ойлгосон” гэх тайлбаруудад[48] үндэслэн нотлох баримтын шаардлага хангаагүйг хариуцагчид  буцааж тэмдэглэлд[49]  тусгасан  болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.2, 106.3.14, 107, 108 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дүгээр зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 49 дүгээр зүйлийн 49.1, 77 дугаар зүйлийн 77.1, Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ГХО ХХК-ий нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хариуцагдах тус Хурлын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай “Иргэдийн саналыг дэмжих тухай”  тогтоолын 1, 2 дахь заалтын “*******” ГХО  ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.СУГИРЖАВ

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 10 хуудас

[2] Хавтаст хэргийн 9 хуудас

[3] Хавтаст хэргийн 75-85 хуудас

[4] Хавтаст хэргийн 73-74 хуудас

[5] Хавтаст хэргийн 13 хуудас

[6] Хавтаст хэргийн 12 хуудас

[7] Хавтаст хэргийн 175-178 хуудас

[8] Хавтаст хэргийн 180-182 хуудас

[9] Хавтаст хэргийн 1-5,  26-30 хуудас

[10] Хавтаст хэргийн 1-5 хуудас

[*******] Хавтаст хэргийн 13 хуудас

[12] Хавтаст хэргийн 10 хуудас

[13] Хавтаст хэргийн 9 хуудас

[14] Хавтаст хэргийн 10 хуудас

[15] Хавтаст хэргийн 131-133 хуудас

[16] Хавтаст хэргийн 188 хуудас

[17] Хавтаст хэргийн 219-240 талд

[18] Хавтаст хэргийн 95 хуудас

[19] Хавтаст хэргийн 108-122, 123-130, 73-85, 183-188 хуудас

[20] Хавтаст хэргийн 73 хуудас

[21] Хавтаст хэргийн 70-92, 194 хуудас

[22] Хавтаст хэргийн 219-240 хуудас

[23] Хавтаст хэргийн 43-44 хуудас

[24] Хавтаст хэргийн 26-30 хуудас

[25] Хавтаст хэргийн 12 хуудас

[26] Хавтаст хэргийн 136-138 хуудас

[27] Хавтаст хэргийн 133-134 хуудас

[28] Хавтаст хэргийн 40 хуудас

[29] Хавтаст хэргийн 141-142 хуудас

[30] Хавтаст хэргийн 52 хуудас

[31] Хавтаст хэргийн 136-138 хуудас

[32] Хавтаст хэргийн 175-178, 180-182 хуудас

[33] Хавтаст хэргийн 213 хуудас

[34] Хавтаст хэргийн 109-122, 186-188  хуудас

[35] Хавтаст хэргийн 196, 200 хуудас

[36] Хавтаст хэргийн 208 хуудас

[37] Хавтаст хэргийн 64 хуудас

[38] Хавтаст хэргийн 219 хуудас

[39] Хавтаст хэргийн 35 хуудас

[40] Хавтаст хэргийн 36 хуудас

[41] Хавтаст хэргийн 190 хуудас

[42] Хавтаст хэргийн 166-167 хуудас

[43] Хавтаст хэргийн 167 хуудас

[44] Хавтаст хэргийн 32 хуудас

[45] Хавтаст хэргийн 31 хуудас

[46] Хавтаст хэргийн 219-240 хуудас

[47] Хавтаст хэргийн 2*******-212 хуудас

[48] Хавтаст хэргийн 219-240 хуудас

[49] Хавтаст хэргийн 219-240, 244 хуудас,