Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 137/ШШ2025/00403

 

 

           2025        ...          ...                                        ...

 

 

                                           Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч “М банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-т холбогдох 24,418,496.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 03-ны өдөр хүлээн авч 2025 оны 07 сарын 08-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... хот, .... дүүрэг, 8-р хороо, ... давхарт байрлах, М банк ХК /ХХД: ..., РД: ..., утас: .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б-н Б нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 10 дугаар сарын 03-ний өдөр ... тоот "Цахим зээлийн гэрээ"-Г байгуулж төгрөгийн зээлийг сарын 1.85%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан ... тоот "Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 144 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан ... тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд, дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ... тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 22,017,374. төгрөг, үндсэн хүүний төлбөрт, 23,439,65.4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 34,157.8 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 нийт 24,418,496.88 төгрөгийг зээлдэгч Б-ийн Б-ээс гаргуулж гэжээ.

 

Хариуцагч ... аймгийн ... сумын ... тоотод оршин суух, Б овогт Б-ийн Б /РД: ..., утас: .../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б овогтой Б нь М Банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 24,418,496.88 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг дараах байдлаар 6 сарын хугацаанд төлж барагдуулах саналтай байна. 2025 оны 09-р сард 1,500,000, 2025 оны 10-р сард 1,500,000, 2025 оны 11-р сард 1,500,000, 2025 оны 12-р сард 1,500,000, 2026 оны 01-р сард 1,500,000, 2026 оны 02-р сард 1,500,000, 2026 оны 03-р сард 1,500,000, 2026 оны 04-р сард 1,500,000, 2026 оны 05-р сард 1,500,000, 2026 оны 06-р сард 1,500,000, 2026 оны 07-р сард 1,500,000, 2026 оны 08-р сард 1,500,000, 2026 оны 09-р сард 1,500,000, 2026 оны 10-р сард 1,500,000, 2026 оны 11-р сард 1,500,000, 2026 оны 12-р сард 1,918,496.88 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М Банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: "М банк" ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-т холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 24,418,497.88 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 09 дүгээр сараас эхлэн сар бүрийн 30-ны дотор 1,500,000 төгрөгөөр 16 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч Б.Б-т холбогдуулан 24,418,496.88 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б-т нь нэхэмжлэлийн шаардлага 24,418,496.88 төгрөгийг 2025 оны 09-р сард 1,500,000, 2025 оны 10-р сард 1,500,000, 2025 оны 11-р сард 1,500,000, 2025 оны 12-р сард 1,500,000, 2026 оны 01-р сард 1,500,000, 2026 оны 02-р сард 1,500,000, 2026 оны 03-р сард 1,500,000, 2026 оны 04-р сард 1,500,000, 2026 оны 05-р сард 1,500,000, 2026 оны 06-р сард 1,500,000, 2026 оны 07-р сард 1,500,000, 2026 оны 08-р сард 1,500,000, 2026 оны 09-р сард 1,500,000, 2026 оны 10-р сард 1,500,000, 2026 оны 11-р сард 1,500,000, 2026 оны 12-р сард 1,918,496.88 төгрөгөөр 16 сарын хугацаанд төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч Б.Б-т холбогдуулан 24,418,496.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага 24,418,496.88 төгрөгийг 2025 оны 09-р сард 1,500,000, 2025 оны 10-р сард 1,500,000, 2025 оны 11-р сард 1,500,000, 2025 оны 12-р сард 1,500,000, 2026 оны 01-р сард 1,500,000, 2026 оны 02-р сард 1,500,000, 2026 оны 03-р сард 1,500,000, 2026 оны 04-р сард 1,500,000, 2026 оны 05-р сард 1,500,000, 2026 оны 06-р сард 1,500,000, 2026 оны 07-р сард 1,500,000, 2026 оны 08-р сард 1,500,000, 2026 оны 09-р сард 1,500,000, 2026 оны 10-р сард 1,500,000, 2026 оны 11-р сард 1,500,000, 2026 оны 12-р сард 1,918,496.88 төгрөгөөр 16 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,042 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 140,021 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 140,021 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Энэхүү захирамжийг хариуцагч Б.Бнь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                   Э.Б