| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2025/00483/И |
| Дугаар | 149/ШШ2025/00364 |
| Огноо | 2025-07-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 149/ШШ2025/00364
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н.*******д холбогдох Гэр бүл цуцлуулах, хоёр хүүхдэд тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд оногдох хувь хэмжээг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.*******ын татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гаас 35100 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ.