Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 137/ШШ2025/00404  

 

 

           2025        ...         ..                                        ...  

 

 

                                           Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-т холбогдох 6,997,236.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 03-ны өдөр хүлээн авч 2025 оны 07 сарын 08-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... хот, ... дүүрэг, 8-р хороо, ... давхар Т ББСБ ХХК /ХХД: ..., РД: ..., утас: .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б-ын Б нь Т ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. ... тоот гэрээний дагуу 2024 оны 11 сарын 13-ны өдөр Iphone 16 Pro Max 256GB  маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 6,188,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд нийт 6,997,236.92 төгрөгийг хариуцагч Б-ын Б-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ... аймгийн ... сумын ...-р баг, ... тоотод оршин суух, М Б-ын Б /РД: ..., утас: .../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Б нь Т ББСБ ХХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус ББСБ-с зээл авсан нь үнэн одоо нэхэмжилж байгаа 6,997,236.92 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг  6 сарын хугацаанд дараах байдлаар төлөх саналтай байна. 2025 оны 09-р сарын 15-ны өдөр 1,160,000 төгрөг, 2025 оны 10-р сарын 15-ны өдөр 1,160,000 төгрөг, 2025 оны 11-р сарын 15-ны өдөр 1,160,000 төгрөг, 2025 оны 12-р сарын 15-ны өдөр 1,160,000 төгрөг, 2026 оны 01-р сарын 15-ны өдөр 1,160,000 төгрөг, 2026 оны 02-р сарын 15-ны  өдөр 1,160,000 төгрөг төлж барагдуулах санаалтай байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Б.Б-ийн шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Б.Б-т холбогдуулан 6,997,236.92 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага 6,997,236.92 төгрөгийг 2025 оны 09-р сарын 15-ны өдөр 1,160,000 төгрөг, 2025 оны 10-р сарын 15-ны өдөр 1,160,000 төгрөг, 2025 оны 11-р сарын 15-ны өдөр 1,160,000 төгрөг,  2025 оны 12-р сарын 15-ны өдөр 1,160,000 төгрөг, 2026 оны 01-р сарын 15-ны өдөр 1,160,000 төгрөг, 2026 оны 02-р сарын 15-ны өдөр 1,160,000 төгрөгөөр 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Б.Б-т холбогдуулан 6,997,236.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага 6,997,236.92 төгрөгийг 2025 оны 09-р сарын 15-ны өдөр 1,160,000, 2025 оны 10-р сарын 15-ны өдөр 1,160,000, 2025 оны 11-р сарын 15-ны өдөр 1,160,000, 2025 оны 12-р сарын 15-ны өдөр 1,160,000, 2026 оны 01-р сарын 15-ны өдөр 1,160,000, 2026 оны 02-р сарын 15-ны  өдөр 1,160,000 төгрөгөөр 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,906 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 63,453 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 63,453 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Энэхүү захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                   Э.Б