Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 137/ШШ2025/00405

 

 

 

 

          2025         ...         ...                                        ....

 

 

                                  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                      хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

            хэрэгсэхгүй болгох тухай

      

... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.О-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 10,487,923.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... хот, ... дүүрэг, ... Гбанкны төв байранд байрлах Г банк ХК /ХХД: ..., РД: ..., Утас: .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.О нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Г банктай дижитал зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч С.О нь дижитал зээлийн гэрээнд заасны дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 203 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,487,923.төгрөг, нотариатын төлбөр 11,500 төгрөг, нийт 10,499,423.59 төгрөгийг Г банканд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ... аймгийн ... сумын ...-р баг, ... гэх газар оршин суух, Б овогт С-ийн О /РД: ..., утас: .../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч  С.О миний бие “Г банк” ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. “Г банк” ХК-аас 10,499,423.59 төгрөгийн зээл авсан нь үнэн тул бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Г банк” ХХК хариуцагч С.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,499,423.59 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.О нь зээлийн гэрээний үүрэгт 10,499,423.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.О-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 10,499,423.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.О нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,757 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 91,378.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 91,378.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч С.О нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.Б