Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2017/ШЦТ/70

 

                                 

 

 

 

                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Д.Дуламжав, хохирогч Б.Мөнхцэцэг, шүүгдэгч Д.Пүрэвдаш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Пүрэвдашид холбогдох эрүүгийн 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Мэдээлэл хэмжилтийн электроник мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант  сумын Магсаржав багийн Орос 12 айлын орон сууцны 10 тоотод  оршин суух, ПЭ88012819 регистрийн дугаартай, Элжгэн овогт Дашзэвэгийн Пүрэвдаш

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Д.Пүрэвдаш нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 12 айлын орон сууцны 10 тоотод эхнэр Б.Мөнхцэцэгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн  гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Д.Пүрэвдаш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан эмнэлгийн зардлыг төлнө гэв.

Хохирогч Б.Мөнхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: эмнэлэгт үзүүлсэн эрүүл мэндийн хохирлоо төлүүлмээр байна гэв.

Шүүгдэгч Д.Пүрэвдаш нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Их буян зах дээр бараагаа янзлаад зогсож байтал найз Нараа ирээд бид хоёр 3 шил Сэнгүр пиво уусан.Орой 22:10 цагийн үед гэртээ ирээд унтаж байтал Д.Пүрэвдаш ирээд миний хоёр гарнаас бариад дотуур хувцас тайлах гээд байхаар нь би сэрээд айсандаа Нараа гээд орилсон чинь Д.Пүрэвдаш миний нүүр лүү 2 удаа алгадсан.Тэгээд бид хоёр хэсэг хэрэлдэж байтал Д.Пүрэвдаш намайг хоёр гараараа боосон.Тэгэхээр нь би тэнд байсан архины шил жижиг цагаан аяга хоёрыг хагалаад архины шилийг нэг гартаа барьж байгаад “ чи намайг ингэж зодож байхаар алчихаач” гэсэн.Д.Пүрэвдаш нөгөө өрөөнд ороод гутлаар миний дал руу цохисон,доод өрөө рүү буугаад “ би маргааш ажилтай, чи мэдсээр байж яаж байгаа юм бэ” гэхэд “чиний ажил гэж юу байдаг юм” гээд миний нүүр лүү цохисон.Тэгээд гараад явчихсан.Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, 80000 төгрөгөөр хаван буулгах тариа хийлгэсэн,нийт 430000 төгрөгийг Д.Пүрэвдашаас нэхэмжилж байна...Манай нөхөр Д.Пүрэвдаш намайг урьд нь 6-7 удаа цохиж зодож байсан.2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр миний нүүр, хөл, гар луу цохихоор нь би цагдаад мэдэгдээд Зөрчлийн тухай хуулиар торгуулж байсан. 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зодсоноос хойш би тусдаа эгчийндээ амьдарч байгаа гэх мэдүүлэг /хх- 10-13-р хуудас/  

Гэрч Ц.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:Манай охин Б.Мөнхцэцэг нь Д.Пүрэвдаштай 2015 онд хуримаа хийсэн.Д.Пүрэвдаш нь манай охиныг урьд нь 3-4 удаа цохиж зодож байсан. Аймгийн төвд байдаг хамаатан садангуудаас сонсоход Б.Мөнхцэцэгийн нүүр нь хөхөрчихсөн явж байна лээ гэдэг. 2017 оны хавар Б.Мөнхцэцэг Улаанбаатар хотод 2 төрлийн хагалгаанд ороход нэг ч төгрөг өгөөгүй, эргэж тойрохгүй болохоор нь би охиноо очиж аваад Мөст суманд гэртээ 3 сар болгож байтал Д.Пүрэвдаш аав, ээжийгээ дагуулж ирээд уучлалт гуйгаад дагуулаад аваад явсан.Д.Пүрэвдаш над руу утсаар залгаад ” надад хууль үйлчилдэггүй, цагдаад өг” гэж хэлсэн.Миний охиныг зодоод нүүр нүдийг нь аймаар болгочихсон байсан гэх мэдүүлэг / хх-16-р хуудас/

Гэрч Б.Янжинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 08-ны шөнө 03:30 цагийн үед Б.Мөнхцэцэг над руу залгаад “ миний бие өвдөөд байна хүрээд ирээч, Пүүжээ намайг зодчихлоо” гэсэн.Тэгээд би яваад очиход ганцаараа уйлчихсан сууж байсан, гэр орон нь хөглөрчихсөн байсан.Тэгээд дуудлага дуудаад эмч ирж өвчин намдаах тариа хийгээд явсан.Тухайн үед намайг очиход Б.Мөнхцэцэгийн нүүрэн хэсэг хөхрөлттэй, зүүн нүд нь хавдчихсан, бие нь чичрээд унах гээд байна гэж байсан.Мөн архи үнэртэж байхаар асуусан чинь пиво уусан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-17-р хуудас/

Гэрч Н.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Б.Мөнхцэцэгийн нагац эгч нь юм. 2017 онд манай цэцэрлэгт тэдний охин П.Амин-Эрдэнэ явдаг байхад Б.Мөнхцэцэг 7 хоног охиноо авчиралгүй байж байгаад авчирахдаа нэг нүд нь хөхөрчихсөн байсан. Юу болсон талаар асуухад :”нөхөр цохисон” гэж хэлсэн. Түүнээс хойш 1 сарын дараа мөн намайг хүрээд ир Пүүжээ цохиод байна гэхээр нь очиход хаалгаа түгжсэн байсан ба намайг ороход манай дүүг зодсон байдалтай байсан гэх мэдүүлэг  / хх-20-р хуудас/

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 161 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд: Б.Мөнхцэцэгийн биед  тархи доргилт, 2 нүдний дээд доод зовхи болон  хамрын уг хэсгийг  хамарсан цус хуралт, хүзүүний баруун хэсэгт 3х1.5 см, зүүн мөр хэсэгт 8х5 см, зүүн гарын сарвууны ар хэсэгт 5х4 см цус хуралтууд, баруун өвдөгний урд хэсэгт 3х1 см, 1.5х0.5 см, зүүн өвдөгний урд хэсэгт 4х0.5 см зулгаралтууд,умдаг хэсэгт 10х5.5 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Б.Мөнхцэцэгийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох мөргөлдөх, унах үед үүүссэн байх боломжтой.Б.Мөнхцэцэгийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Б.Мөнхцэцэгийн биед учирсан гэмтлүүд нь Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош / түр/  хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 24-р/

Хохирогч Б.Мөнхцэцэгийн өвчний түүхийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт / хх-69-79/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Пүрэвдаш хохирогч Б.Мөнхцэцэг нар нь гэрлэлтээ батлуулаагүй болох нь гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-62/-гаар тогтоогдож байгаа боловч хуримаа хийгээд нэг охины хамт амьдарч байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Пүрэвдаш нь гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу хамт амьдарч байгаа хүн болох Б.Мөнхцэцэгийг удаа дараа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, Зөрчлийн хэрэг шийдвэрлэсэн тухай баримт /хх -81-87/, Аюулын зэргийн үнэлгээ тогтоосон баримт /хх-66-67/ зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон байна.

Энэ гэмт хэрэг нь гэр бүлийн хүмүүсийн  хоорондын үл ойлголцол, үл итгэлцэл, эхнэр нөхөр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээс үүдэлтэй үйлдэгдсэн гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Пүрэвдашийг гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэрээ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Пүрэвдаш нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”/хх-64/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн бөгөөд хэрэгт хохирлын баримт ирүүлээгүй тул хохирогч Б.Мөнхцэцэг нь хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхэд хандах эрхийг нь нээлтэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Пүрэвдашийн хувийн байдлын талаар гэрч Ц.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Манай хүү Д.Пүрэвдаш нь аймхай зүрх муутай, хааяа нэг уурлахаараа огцом ууртай, шударга зантай, төлөв даруу, бусдад тусархуу хүүхэд байгаа юм.Д.Пүрэвдаш Ховд аймгийн Жаргалант сумын Прогресс дунд сургуулийг 2006 онд төгсөөд ТИС-д 2006-2010 онд суралцаж электроникийн мэргэжил эзэмшсэн.Гэр бүлийн маргаан хааяа гаргадаг.Ноднин жилээс хойш ямар нэгэн таарч тохирохгүй асуудал гэр бүлд нь гарсан байж магадгүй гэх мэдүүлэг /хх- 21/

Гэрч Г.Хосбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:Би Д.Пүрэвдашийг 2010 оноос хойш мэднэ.Бид хоёр анх ажлын шугамаар танилцсан.Бусдад тусархуу, янз бүрийн ааш зангүй хүн байгаа юм. Бид нар найзууд хааяа архи уухаар ямар нэгэн ааш гаргаж байгаагүй.Миний мэдэхээр 2014 онд нэг удаа эрүүлжүүлэхэд орсон.Эхнэр охиныхоо хамт амьдардаг. Эхнэртэйгээ таарамж муутай байдаг, хэд хэдэн удаа маргалдаж байсан.Өөрөө эхнэр бид хоёр таарахгүй байна гэж хэлдэг гэх мэдүүлэг хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Д.Пүрэвдашид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг үндэслэн 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Мөнхцэцэг нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээх, шүүгдэгчийн эзэмшлийн 42 инчийн GRUNDIK маркийн зурагт битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 5/58 дугаартай Прокурорын тогтоолыг торгуулийн төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Элжгэн овогт Дашзэвэгийн Пүрэвдашийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Элжгэн овогт Дашзэвэгийн Пүрэвдашийг 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пүрэвдашид оногдуулсан 450 нэгж буюу 450000 төгрөгний торгуулийн ялыг 03 / гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пүрэвдаш нь 450000 төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

                5.Шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 42 инчийн GRUNDIK маркийн зурагт битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 5/58 дугаартай Прокурорын тогтоолыг торгуулийн төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.

6.Хохирогч Б.Мөнхцэцэг нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Пүрэвдашид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС

Top of Form