Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/611

 

 



 

    2024             5            24                                         2024/ДШМ/611

 

А.Э, А.Д нарт холбогдох 

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Улсболд,

хохирогч “Г” банкны хууль ёсны төлөөлөгч П.Ү, түүний өмгөөлөгч Г.Мөнхболд,

яллагдагч А.Э, түүний өмгөөлөгч Э.Хашчулуун,

яллагдагч А.Дий өмгөөлөгч С.Тэгшжаргал, Б.Нандин-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/1057 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Улсболдын бичсэн эсэргүүцлээр А.Э, А.Д нарт холбогдох эрүүгийн 2002 00382 0034 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч А.Э нь үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглаж, “...” ХХК-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурамчаар үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн гэрчилгээнүүдийг гарган, "... шилтгээн” ХХК-иас 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай Хамтран ажиллах гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ...гэрээ, мөн өдрийн ...дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ...дугаартай Эвлэрлийн гэрээнүүдээр “...” ХХК-д шилжүүлсэн байсан ... дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороололд баригдсан:

-203 дугаар байрны 46 тоот байрыг 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Ттай С-011502 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, худалдан борлуулж “...” ХХК-д 186,123,100 төгрөгийн хохирол учруулан залилсан,

203 дугаар байрны 50 тоот байрыг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт №д-010305 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Л.Хэд худалдан борлуулж “...” ХХК-д 160,550,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

203 дугаар байрны 60 тоот байрыг 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Нтэй С-02-0602 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, худалдан борлуулж “...” ХХК-д 179,350,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

203 дугаар байрны 65 тоот байрыг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Д-тэй №С-02-0702 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, худалдан борлуулж “...” ХХК-д 177,240,000 төгрөгийн хохирол учруулан залилсан, 

203 дугаар байрны 70 тоот байрыг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Н.М-тэй №С-02-0802 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, худалдан борлуулж “...” ХХК-д 177,240,000 төгрөгийн хохирол учруулан залилсан, 

203 дугаар байрны 90 тоот байрыг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Т.О-тай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, худалдан борлуулж “...” ХХК- д 178,295,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

203 дугаар байрны 100 тоот байрыг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С.А-тай №С-021402 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, худалдан борлуулж “...” ХХК-д 179,350,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

203 дугаар байрны 104 тоот байрыг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Б-тэй №С-021501 “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, худалдан борлуулж “...” ХХК-д 147,700,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

203 дугаар байрны 105 тоот байрыг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Э.С-тай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, улмаар худалдан борлуулж “...” ХХК-д 160,550,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

204 дүгээр байрны 02 тоот байрыг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Б.У-тай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, худалдан борлуулж “...” ХХК-д 200,555,500 төгрөгийн хохирол учруулан залилсан,

204 дүгээр байрны 04 тоот байрыг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.А-тэй С1-010404 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-г байгуулж, худалдан борлуулж “...” ХХК-д 200,555,500 төгрөгийн хохирол учруулан залилсан,

204 дүгээр байрны 10 тоот байрыг 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.Б-тай С1-011202 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээг байгуулж, худалдан борлуулж “...” ХХК-д 147,974,300 төгрөгийн хохирол учруулан залилсан,

204 дүгээр байрны 17 тоот байрыг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр А.Д-тай “Орон сууц худалдах, худалдан авах тухай” гэрээг байгуулж, худалдан борлуулж “...” ХХК- д 200,555.500 төгрөгийн хохирол учруулан залилсан,

204 дүгээр байрны 19 тоот байрыг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Дтэй С1-010704 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээг байгуулж, худалдан борлуулж “...” ХХК-д 178,295,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

204 дүгээр байрны 22 тоот байрыг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр шилжүүлэн авч, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К-тэй 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Худалдах, худалдан авах” гэрээг байгуулж, худалдан борлуулж “...” ХХК-д 209,950,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

204 дүгээр байрны 25 тоот байрыг 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.Х-тай С1-011202 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээг байгуулж, худалдан борлуулж. “...” ХХК-д 147,974,300 төгрөгийн хохирол учруулан залилсан,

204 дүгээр байрны 34 тоот байрыг 2014 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт О.Н-той С1-011004 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээг байгуулж, худалдан борлуулж '...” ХХК-д 178,295,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

204 дүгээр байрны 42 тоот байрыг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Н Б-тэй “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж, худалдан борлуулж ...” ХХК-д 184,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

204 дүгээр байрны 47 тоот байрыг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Л-тэй “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, худалдан борлуулж “...” ХХК-д 183,255,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

204 дүгээр байрны 54 тоот байрыг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.Д-тай С1-010404 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээг байгуулж, худалдан борлуулж “...”-д 180,215,100 төгрөгийн хохирол учруулан залилсан,

204 дүгээр байрны 55 тоот байрыг 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн төрсөн дүү А.Д-тэй С1-011405 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээг байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлэн өгч, “..." ХХК-д 133,000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

204 дүгээр байрны 57 тоот байрыг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Т.Б-тай С1-011502 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээг байгуулж, худалдан борлуулж “...” ХХК-д 210,193,100 төгрөгийн хохирол учруулан залилсан,

204 дүгээр байрны 60 тоот байрыг 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өдөр М.Б-той “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулж, худалдан борлуулж “...” ХХК-д 179,350,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

205 дугаар байрны 46 тоот байрыг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр шилжүүлэн авч, “...” ХХК-д 134,225,100 төгрөгийн хохирол учруулан залилсан,

206 дугаар байрны 1 тоот байрыг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.У, А.Б нартай “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээг байгуулж, худалдан борлуулж “...” ХХК-д 234,702,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

206 дугаар байрны 3 тоот байрыг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Б-той А-0203 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээг байгуулж, барьцаанд тавьж “...” ХХК-д 216,064,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

206 дугаар байрны 7 тоот байрыг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.Б-тай А-010407 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээг байгуулж, худалдан борлуулж “...” ХХК-д 234,702,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

206 дугаар байрны 10 тоот байрыг 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт О.Н-той А-010510 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээг байгуулж, худалдан борлуулж “...” ХХК-д 224,082,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

206 дугаар байрны 15 тоот байрыг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С.Ж-тай “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээг байгуулж, худалдан борлуулж “... ХХК-д 226,304,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

206 дугаар байрны 18 тоот байрыг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.А-тай А-01 0703 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээг байгуулж, худалдан борлуулж “...” ХХК-д 226,304,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

206 дугаар байрны 19 тоот байрыг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А-010819 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авч “...” ХХК-д 201,780,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

206 дугаар байрны 31 тоот байрыг 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А-0101231 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар бусдад худалдан борлуулж “...” ХХК-д 201,780,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

206 дугаар байрны 33 тоот байрыг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.Дий нэр дээр шилжүүлэн өгч, улмаар бусдад худалдан борлуулж “...” ХХК-д 216,064,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

206 дугаар байрны 34 тоот байрыг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А-011301 дугаартай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-р өөрийн нэр дээр шилжүүлэн авч “...” ХХК-д 234,702,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

206 дугаар байрны 40 тоот байрыг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.Дий нэр дээр шилжүүлэн өгч, улмаар бусдад худалдан борлуулж “...” ХХК-д 338.022.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

206 дугаар байрны 42 тоот байрыг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт П.Д-той “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, бусдад худалдан борлуулж “...” ХХК-д 208,050,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

207 дугаар байрны 63 тоот байрыг 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт №Д-011205 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авч, бусдад худалдан борлуулж “...” ХХК-д 171,988,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

207 дугаар байрны 87 тоот байрыг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт №Д-21-011605 дугаартай "Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авч, бусдад худалдан борлуулж “...” ХХК-д 169,385,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

207 дугаар байрны 88 тоот байрыг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ж.М-той №Д-011606 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээ байгуулж, худалдан борлуулж “...” ХХК-д 179,202,300 төгрөгийн хохирол учруулан залилсан,

201 дүгээр байрны В1-60 тоот авто зогсоолыг 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Ч-тэй №Г-109- 01060 дугаартай “Авто зогсоол захиалгаар бариулах тухай" гэрээ байгуулж, худалдан борлуулж “...” ХХК-д 24,010,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

201 дүгээр байрны В1-91 тоот авто зогсоолыг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ч.М-тэй №Г- 01091 дугаартай “Авто зогсоол худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, худалдан борлуулж “...” ХХК-д 24,500,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

201 дүгээр байрны В2-67 тоот авто зогсоолыг 2018 оны 1 дүгээр сарын 15- ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.О-тэй “№Г- 02067 дугаартай “Авто зогсоол захиалгаар бариулах” гэрээ байгуулж, худалдан борлуулж "...” ХХК-д 24,010,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

201 дүгээр байрны В2-85 тоот авто зогсоолыг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт П.Э-тэй Г-02085 дугаартай Авто зогсоол захиалгаар бариулах тухай” гэрээ байгуулж, худалдан борлуулж Голом банк” ХХК-д 24,500,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

201 дүгээр байрны В2-139 тоот авто зогсоолыг 2018 оны 1 дүгээр сарын 15- ны өдөр О.З-тэй №Г-010139 дугаартай “Авто зогсоол захиалгаар бариулах" гэрээ байгуулж, худалдан борлуулж, “...” ХХК-д 24,500,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

202 дугаар байрны В2-141 тоот авто зогсоолыг 2018 оны 1 дүгээр сарын 15- ны өдөр О.З-тэй №Г-010141 дугаартай “Авто зогсоол захиалгаар бариулах” гэрээ байгуулж, худалдан борлуулж, “...” ХХК-д 24,500,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

хохирогч Б.Д-д “мөнгө яаралтай хэрэгтэй байна, удахгүй өгнө” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 52,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

хохирогч Ц.Л-т “удахгүй байр зарагдахаар буцааж өгнө” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 70,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

хохирогч Р.Г-д “хүнээс 5 хувийн хүүтэй мөнгө зээлсэн байгаа эргэж төлөхөд нэлээн дарамттай байна, зээлийн хүүг нь багасгаад надад мөнгө зээлээч, удахгүй өгнө” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрүүдийн хооронд ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 275,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт,

яллагдагч А.Д нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагч А.Эын ...ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, албан тушаалын байдлаа ашиглаж 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай Хамтран ажиллах гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ...гэрээ, мөн өдрийн ...дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ...дугаартай Эвлэрлийн гэрээнүүдээр “... шилтгээн” ХХК- иас ...инд шилжүүлсэн байсан ... дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороололд баригдсан: 

203 дугаар байрны 46, 50, 60, 65, 70, 90, 100, 104, 105 тоот,

204 дүгээр байрны 02, 04, 10, 17, 19, 22, 25, 34, 42, 47, 54, 55, 57, 60 тоот,

205 дугаар байрны 46 тоот,

206 дугаар байрны 1, 3, 7, 10, 15, 18, 19, 31, 33, 34, 40, 42 тоот,

207 дугаар байрны 63, 87, 88 тоот буюу нийт 39 ширхэг орон сууц,

201-В1-60, 201-В1-91, 201-В2-67, 201-В2-85, 201-В2-139, 202-В2-141 тоот буюу нийт 6 авто зогсоол зэрэг нийт 45 үл хөдлөх хөрөнгөнүүдийг ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сарын хооронд өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр шилжүүлэн, хуурамчаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг гаргуулж бусдад хямд үнээр зарж борлуулан нийт 7.655.536.100 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, түүнд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор Нийслэлийн ... дүүргийн ... дүгээр хороо, ..., 14  дүгээр хорооллын .. хаягт байрлалтай ... дугаартай 106.17 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр С.П-д худалдан борлуулж, шилжүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас А.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар, А.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, хэргийг прокурорт буцаан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх захирамж гаргажээ.

Яллагдагч А.Дий өмгөөлөгч С.Тэгшжаргалын хүсэлтэд “... А.Дийг А.Эын ...ийг залилсан гэмт хэргийн улмаас олсон орлогын эх үүсвэрийг нуун далдлах үйлдэл хийсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаад байгаа билээ. Өөрөөр хэлбэл, А.Д нь бусад иргэдийн адил худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар "..." хотхоноос орон сууц худалдан авч төлбөрийг бүрэн төлөх байдлаар хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж захиран зарцуулсан байхад А.Эын төрсөн дүү учир түүний хууль бус үйлдлийг мэдэж байсан, түүнийг хамгаалах зорилгоор энэ хэрэгт оролцсон гэж үзэж гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд бусдын гэмт хэргийн замаар олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж захиран зарцуулсан гэх үйл байдлыг ямар баримтаар тогтоогоод байгаа нь эргэлзээтэй байх бөгөөд энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байна...” гэжээ.

Прокурорын яллах дүгнэлтэд “...Яллагдагч А.Э нь үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглаж, “...” ХХК-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурамчаар үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн гэрчилгээг гарган, “... шилтгээн” ХХК-иас 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай Хамтран ажиллах гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай ...гэрээ, мөн өдрийн ...дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ...дугаартай Эвлэрлийн гэрээнүүдээр “...” ХХК-д шилжүүлсэн байсан ... дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороололд баригдсан:

203 дугаар байрны 46 тоот байрыг 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Ттай С-011502 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, худалдан борлуулж “...” ХХК-д 186.123.100 төгрөгийн хохирол учруулан залилсан,

- 203 дугаар байрны 50 тоот байрыг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Л.Хэд худалдан борлуулж “...” ХХК-нд 160.550.000 төгрөгийн хохирол учруулан залилсан зэргээр бусдад нийт 8.052.536.100 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

..., “... шилтгээн” ХХК нар 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ...дугаартай Эвлэрлийн гэрээгээр “...” ХХК-нд гэрээний хавсралтад дурдсан ... хотхоны 27ш орон сууц, үйлчилгээний талбай, дулаан зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэхээр гэрээ байгуулжээ. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заажээ.

Яллагдагч А.Э нь яллах дүгнэлтэд дурдсанчлан гэрээний хавсралтад заасан үл хөдлөх эд хөрөнгийг ..., “... шилтгээн” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ...дугаартай Эвлэрлийн гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 2017, 2018, 2019 онуудад бусдад худалдан борлуулжээ. Тухайлбал, ..., “... шилтгээн” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ...дугаартай Эвлэрлийн гэрээ байгуулагдахад тухайн үл хөдлөх эд хөрөнгө борлуулагдсан нөхцөл байдал тогтоогдож байна. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн газар тухайн эд хөрөнгө байгаа эсэхийг тогтоогоогүй атлаа эвлэрлийн гэрээ гэх гэрээ байгуулсан талуудад гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгах, яллагдагч А.Дий өмгөөлөгч С.Тэгшжаргалын “...бусдын гэмт хэргийн замаар олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж захиран зарцуулсан гэх үйл байдлыг ямар баримтаар тогтоогоод байгаа нь эргэлзээтэй байх бөгөөд энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байна.” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлтийг 15 хоногийн дотор гаргах байтал ...ны өмгөөлөгч Г Мөнхболд нь тухайн хэрэг 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирсэн байхад 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг хэлэлцэхгүй орхилоо.

206 дугаар байрны 18 тоот байрны орон сууц захиалгаар бариулах гэрээ гэх гэрээг Б.А-тай байгуулсан байхад Б.А-г иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байна. Яллах дүгнэлтийг 5 дугаар хуудсанд 207 дугаар байрны 88 тоот байрыг Ж.М-той ...гэрээ байгуулж гэсэн боловч хэргийн 16 дугаар хавтас 70 дугаар хуудсанд Г.Б-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон боловч 207 дугаар байрны 88 тоот байрны талаар Ж.М-той давхацсан яллах дүгнэлтэд иргэний нэхэмжлэгчээр Г.Б-ын нэр орхигдсон байна.

Мөн иргэний нэхэмжлэгч хэн, хэн хэдэн төгрөг эсхүл ямар эд хөрөнгө хэнээс нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байгааг тодруулж,

хэрэгт авагдсан бичгийн баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1, 3-д заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байгааг анхаарч, нотлох баримтын шаардлага хангаж ирүүлэх шаардлагатай байх тул хэргийн прокурорт буцааж, яллагдагч А.Эд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, яллагдагч А.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Улсболд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүгчийн захирамжид “....Хэрэгт авагдсан бичгийн баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1, 3-д заасан нотлох баримтыг шаардлагыг хангаагүй байгааг анхаарч нотлох баримтын шаардлага хангаж ирүүлэх шаардлагатай байна” гэжээ.

Энэ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг мөрдөгч хууль бусаар цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тухай бүр тэмдэглэл үйлдэж, хуулбарлан авсан.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн ямар баримтууд нь хууль ёсны бус гэж үзсэн үндэслэлээ хангалттай тусгаагүйн зэрэгцээ прокурорын яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтууд өмгөөлөгч болон прокуророос гаргасан хууль зүйн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал, шүүгчийн захирамжид яллагдагч А.Э, А.Д нарт холбогдох эрүүгийн 2002003820034 дугаартай хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас ямар баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1, 3-д тус тус заасныг зөрчсөн эсэхийг захирамжид тодорхой тусгаагүй байгаа нь прокуророос шүүгчийн захирамжид заасан энэхүү ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

2. Шүүгчийн захирамжид “...иргэний нэхэмжлэгч хэн, хэн хэдэн төгрөг эсхүл ямар эд хөрөнгө хэнээс нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байгааг тодруулах” гэжээ.

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар яллагдагч А.Эаас байр худалдан авсан иргэдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлгийг авсан, иргэний нэхэмжлэгч нарын зүгээс хууль ёсны дагуу олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хязгаарласан прокурорын шийдвэрийг цуцлуулах, өөрийн өмчлөлд байгаа байрыг хохирогч “...” ХХК-д олгож шийдвэрлэхэд хохирлоо нэхэмжлэх талаар тус тус мэдүүлгийг эргэлзээгүйгээр хангалттай өгсөн. Иймд иргэний нэхэмжлэгч нараас шүүгчийн захирамжид зааснаар иргэний нэхэмжлэгч нараас тогтоогдсон үйл баримтын талаар дахин мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзэхээр байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлд “Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна. Шүүгдэгч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хэмжээ хязгаар, шүүх хуралдаанд прокурор, оролцогчийн эдлэх эрх, үүрэг, талуудын мэтгэлцэх журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулжээ.

Иймд шүүх иргэний нэхэмжлэгч нараас мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлгийг авах бүрэн боломжтой.

3. Шүүгчийн захирамжид “...Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн газар тухайн эд хөрөнгө байгаа эсэхийг тогтоогоогүй атлаа эвлэрлийн гэрээ байгуулсан талуудад гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгах, ...өмгөөлөгч С.Тэгшжаргалын бусдын гэмт хэргийн замаар олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж захиран зарцуулсан гэх үйл байдлыг ямар баримтаар тогтоогоод байгаа нь эргэлзээтэй бөгөөд энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байна....гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна” гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч А.Э нь өөрийн төрсөн дүү А.Дтэй 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн №А-011501 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах тухай” гэрээг байгуулсан ба яллагдагч А.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дээрх гэрээг ашиглан өөрийн нэр дээр ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авч, өөрийн нэр дээр байсан бусад байрны хамт “Богд” банкинд барьцаалан яллагдагч А.Этай хамтран зээл авсан, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр С.П-д худалдан борлуулж, орлогоор нь санхүүгийн хэрэгцээгээ хангасан үйл баримт тогтоогдсон. 

Энэ талаар яллагдагч А.Дий 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр, 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр тус тус өмгөөлөгчтэй гэрчээр өгсөн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч С.П-ын мэдүүлэг, 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн №А-011501 дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний, 2018 оны 9 дүгээр сарын 26-ын өдрийн А.Дий нэр дээр бүртгэлтэй ... дугаартай Нийслэлийн ... дүүргийн 14-р хороо, ... тоот хаяг байршилтай 106,17 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээний, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн С.П-ын нэр дээр бүртгэлтэй ... дугаартай Нийслэлийн ... дүүргийн ... хороо, ... тоот хаяг байршилтай 106,17 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний тус тус хуулбарууд зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан.

Түүнчлэн, мөрдөгч 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивд хадгалагдаж буй нийт 39 орон сууц, 6 авто зогсоолын хувийн хэргүүдэд үзлэг хийсэн ба үзлэгээр яллагдагч А.Этай байгуулсан гэрээний дагуу иргэний нэхэмжлэгч нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд тус тус гарсан болох нь тогтоогдсон.

Нөгөөтээгүүр, хохирогч Б.Г, хууль ёсны төлөөлөгч Б.О, яллагдагч А.Э нарын өгсөн мэдүүлэг зэргээр “...”, “...” ХХК нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ...дугаартай эвлэрлийн гэрээ байгуулагдахаас өмнө болон хойно яллагдагч А.Э нь 39 орон сууц, 6 авто зогсоол зэргийг бусдад худалдах бүрэн эрхийг “...” ХХК болон “...” ХК-ийн удирдлагуудаас түүнд олгосон байсан бөгөөд энэхүү харилцаанд “...”, “...” ХХК-ний эрх бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан шалгах үндэслэлгүй юм.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд яллагдагч А.Д нь өөрийн төрсөн эгч А.Э ямар гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан талаар 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр, 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр тус тус өмгөөлөгчтэй гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг өгсөн.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдсэн талаар мэдэж байсан үйл баримт тогтоогдсон байхад 2022 онд С.П-д дээрх маргааны зүйл болсон Нийслэлийн ... дүүргийн ... дугаар байрны ... тоот хаяг байршилтай 106,17 м.кв талбайтай, гурван өрөө орон. сууцыг худалдан борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж тус тус заасны дагуу шүүхээс хэргийн бодит байдлыг нотлохын тулд шүүхийн хэлэлцүүлэг дэх яллах, өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг болгож, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоож, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” гэж хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд яллагдагч А.Э нь хэнд хэдэн төгрөгөөр ямар орон сууц, авто зогсоолыг худалдан борлуулсныг хангалттай шалгаж тодруулсан ба хэрэв шүүх Б.А-г энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагатай гэж үзвэл, иргэний нэхэмжлэгчээр тогтоох бүрэн эрх нь хуулиар олгогдсон эрх хэмжээ юм.

Иймд ... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/1057 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Хохирогч “Г” банкны хууль ёсны төлөөлөгч П.Ү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Хохирогч “Г” банкны өмгөөлөгч Г.Мөнхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн гүйцэд барагдуулах зорилгодоо хүрсэнгүй. Энэ зорилгод чиглэсэн үйлдэл хангалттай явагдсангүй гэж үзэж байна. Уг хэрэгт шүүгдэгч болон банкны хооронд шууд харилцаа үүссэн гэх 2019 оны гэрээ байдаг. Гэтэл уг гэрээ хэлцлээс өмнө 2018 оны эвлэрлийн гэрээ байдаг. Э бусдад байрыг худалдаж борлуулж байгаа үйл ажиллагаа 2015 оноос эхлэлтэй байдаг. Энэ тохиолдолд банкийг Э шууд залилсан гэдэг ямар үйлдлүүд байгаа юм бэ. Зуучлан борлуулах гэрээ байгуулснаас хойш Э байрыг худалдсан тохиолдол байхгүй, бүгд гэрээ байгуулагдахаас өмнөх буюу 2015-2018 онуудад борлуулагдсан байдаг. Хамгийн сүүлийн байруудыг 2019 оны 4, 6 дугаар саруудад борлуулсан байдаг. Банктай холбогдож байгаа шууд харилцаа Эын хувьд байхгүй байдаг. Энэ талаарх мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдээгүй. Э хэнтэй харилцаанд ороод банк хохироод байгаа юм бэ. Э хэнийг залилсаны үндсэн дээрээс банкинд ямар хохирол үүсээд байна вэ гэдэг дээр зөв дүгнэлт хийгээгүйгээс болоод хохирол төлбөрийг барагдуулах дээр алдаатай шийдвэр гарсан. Э нь нэгдүгээрт иргэдийг залилсан, хоёрдугаарт ажил олгогчоо залилсан. Үүний үр дүнд банк хохирсон. Иргэний эрх зүйн харилцаанд гэрээ байгуулан оролцож байгаа хоёр тал болох Э болон байрыг худалдаж авч байгаа иргэд хоорондоо гэрээ байгуулахын тулд төлөөлөх эрхийг шалгадаг. Ямар ч хүн сэжиглэхээр зүйл байгаа нь тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс хамгийн багадаа 25-30 хувийн хямд үнээр байрыг борлуулаад байдаг. Нөгөө талд ашиг олоод байгаа худалдан авч буй иргэн яагаад үүнийг шалгахгүй байгаа юм бэ. Энэ тал дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Тухайн үед 120-140 сая төгрөгийн үнэлгээтэй байрыг 80-90 сая төгрөгөөр авсан бол зөрүү мөнгийг худалдаж авсан иргэдээс гаргуулж авмаар байна. Энэ ажиллагаа хийгдээгүй болохоор бидний хохирол бүрэн барагдахгүй байна. Эаас жагсаалт гаргаж өгсөн байдаг. Уг жагсаалтад Х гэх хүнээс 1,5 тэрбум төгрөгийг аваад 1,9 тэрбум болгож буцааж өгсөн байдаг. Мөн М гэх хүнээс 550 сая төгрөг аваад, 700 гаруй сая төгрөг болгож буцааж өгсөн байдаг. Энэ гүйлгээнүүдийг шалгах ёстой байсан. Үнэхээр М, Х гэх хүмүүс байсан уу, мөнгө өгсөн, авсан гэх бодитой зүйл болсон уу гэдгийг шалгаагүй. Эдгээр хүмүүсээс ганц тайлбар аваад л өнгөрсөн байдаг. Дий үйлдэл дээр мөн эргэлзээтэй зүйл байдаг. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Яллагдагч А.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Яллагдагч А.Эын өмгөөлөгч Э.Хашчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн шалгах үйл ажиллагааны бүхий л үе шатанд яллагдагч А.Э нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөг. Үүнтэй холбоотой байр авсан, зарсан, шилжүүлсэнтэй холбоотой бүх мөнгийг дансаар авсан байдаг. Зарлага нь бүгд тодорхой байдаг. Үүнтэй холбоотой дансны хуулгыг бүгдийг нь гаргаж өгсөн. Мөрдөгчийн хүсэлтээр уг хэрэгтэй холбоотойгоор байр тус бүрээр мөнгийг шилжүүлсэн этгээд тус бүрээр жагсаал бичиж гаргаж өгч байсан. Шүүгчийн захирамжид 2 асуудлыг тусгасан байдаг. Эхнийх нь буюу иргэний нэхэмжлэгч хэн хэнээс юуг шаардаад байгаа юм бэ хор хохирол гэмт хэрэг хэзээ үйлдэгдээд хэнд холбогдоод байгаа юм бэ гэдэг нөхцөл байдлыг шалгуулахаар буцаасан. Буцаасан үндэслэлийн тухайд хэлэхэд, өмнө нь 3 удаа анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг рүү буцсан байдаг. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эвлэрлийн гэрээ байдаг. Уг гэрээний үндсэн дээр 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор шилжүүлэх хөрөнгийн жагсаалтыг гаргана гэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар бол 2019 оны 3 дугаар сард ...инд аль хөрөнгийг шилжүүлэх вэ гэдгийг эвлэрлийн гэрээндээ талууд шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ ...ны төлөөлөгч Билгүүн болон хоёр ажилтан, нөгөө талаас татан буугдсан “... шилтгээн” компанийн захирал болон яллагдагч Э нар нь актыг үйлдсэн. Энэ үйл баримтаас буюу 2019 оны 3 дугаар сард аль хөрөнгийг хэзээ, хэнд шилжүүлэх вэ гэдэг нь тодорхой болно. Түүнээс өмнө уг төслийг ...ны зээлээр санхүүжүүлсэн гэж ярьж байна. Гэхдээ анх “...” компани ...наас зээл аваад уг төслийг эхлүүлээгүй. Энэ төслийн өмнөх хөрөнгө оруулагч нь гацаасан буюу санхүүжилт байхгүй болсон төсөл байсан тул “...” компани аваад үйл ажиллагааг үргэлжлүүлсэн байдаг. 2019 оны 3 дугаар сард ...инд шилжүүлээд 2019 оны 10, 12 дугаар сард ... нь Этай зуучлалын гэрээ байгуулсан. Прокурор юу гэж ямар яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн гэхээр бодит байдлыг зориудаар нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэж хэргийн шинжийг тодорхойлдог. 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 58 дугаартай яллах дүгнэлтээр 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг ...инд учруулсан гэж дүгнээд хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүх яг энэ үйлдэл дээр нь өөрөөр хэлбэл бодит байдлыг зориудаар нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэж үзэх юм бол, мөн ...ыг хохирогч гэж үзэх юм бол ... хэзээнээс төөрөгдөлд орж эхэлсэн юм бэ. Э ямар үйлдлээр төөрөгдөлд оруулж байна вэ гэдэг нөхцөл байдлуудад дүгнэлт хий гэж өмнө нь анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан захирамжуудад тухай бүрт нь дурдсан байдаг. Яллагдагч А.Э нь “... шилтгээн” компанид ажиллаж байхдаа тухайн компанийг залилан мэхлээд байгаа юм уу, эсхүл ...ны хөрөнгийг залилан мэхлээд байгаа юм уу гэдгийг прокурор ялгаж хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Үүнээс шалтгаалаад дараагийн үр дагаварууд үүсч байгаа. Байр худалдаж авсан өмчлөх эрхийн гэрчилгээтэй бүх хүмүүсийг иргэний нэхэмжлэгчээр татаад энэ хүмүүсийн хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагаа хийсэн. ... байрныхаа мөнгийг авъя эсхүл хоригоо цуцлуулъя гэдэг шаардлага тавьдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага мөн юм уу. Яг ямар шаардлага тавиад байгаа юм бэ. Хэнд ямар хохирол учруулчихаад тэр хохирлыг нь хэнээс шаардаад байгаа юм гэдэг үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой санал гомдлыг гаргасан буюу “хууль ёсны хөрөнгийг битүүмжилчихлээ, үүнийг цуцалж өгнө үү” гэх гомдлыг гаргасан байдаг. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой гомдол юм уу, эсхүл иргэний эрх зүйн эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага юм уу гэдгийг ялгаж салгаж дүгнэлт хийгээгүй. Үүнийгээ тайлбарлахдаа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэтгэлцээний үндсэн дээр тогтоох боломжтой гэдэг атлаа тухай бүр дээр нь хууль зүйн дүгнэлтээ хийгээд шүүх рүү ирүүл гэдэг асуудлыг орхигдуулдаг. Прокурор бодит байдлыг зориудаар нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан шинж нь хэзээнээс бий болоод яаж үргэлжлээд эдгээр хүмүүс иргэний нэхэмжлэгч гэж үзээд байгаа ялгаа заагаа гаргахгүй бөөрөнхий байдлаар дүгнэлт хийж хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Яллагдагч А.Эын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ ...тай холбоотой үйлдэл нь хэзээнээс эхэлсэн гээд мэтгэлцэх маргалдах боломжгүй байдал үүссэн. Учир нь, прокуророос хууль зүйн дүгнэлт хийгээгүй. ... болон иргэний нэхэмжлэгч нар хоорондоо маргах байдал руу шилжих байдалд хүргэсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Яллагдагч А.Дий өмгөөлөгч С.Тэгшжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яллагдагч А.Дтэй холбоотой гол үндэслэлүүдээ тайлбарлая. А.Эаас А.Д хоёр объектыг худалдаж авсан байдаг. Мөрдөн байцаалтын шатанд А.Д Богд банкнаас зээл аваад А.Э руу мөнгө шилжүүлсэн буюу 436,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Дансны хуулгыг мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн. Хэдий А.Э төрсөн эгч нь байлаа ч түүнээс А.Д худалдаж аваад байгаа юм биш үү. Мэдээж прокурорын хэлээд байгаа зах зээлийн ханшнаас хямд үнээр худалдаж авсан. Гэхдээ мэдээж хямд үнэтэй байр орон сууц байгаа тохиолдолд хэн ч авахыг хүснэ. Үүн дээр мөнгө угаах санаа зорилго ямар хамааралтай юм бэ гэдэг асуудлыг тавьдаг. Хоёр дахь үндсэн асуудал нь эгч нь хэрэгт холбогдсонтой холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгч мэдсэн атлаа худалдаж авсан байраа шилжүүлсэн үйлдэл нь энэ гэмт хэргийн замаар олсон эгчийнхээ хууль бус орлогын эх үүсвэрийг далдлах гэсэн шинжтэй үйлдэл байна гэж ялладаг. А.Этай холбоотой 39 орон сууц, 6 зогсоолыг худалдаж авсан 45 хүнээс бүгдээс нь гэрчийн мэдүүлэг авсан. Түүний нэг нь А.Д. Тэр хүмүүс худалдаж авсан орон сууц, автомашины зогсоолоо бусдад шилжүүлсэн, зарсан үйл баримтууд хэрэгт байдаг. Эдгээр хүмүүсийн мэдүүлгээр мөнгө угаах үйлдэл биш байна. А.Дий хувьд төрсөн эгчээсээ авсан зүйлээ худалдан борлуулсан нь мөнгө угаах үйлдэл гэж ялгамжтай тайлбарлаад байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Д А.Этай ямар санаа зорилгоор нэгдэж, ямар үйлдлээр нэгдэж, эх үүсвэрийг нууцлах буюу далдлах мөнгө угаах үйлдэлд хамтарсан бэ. Өөрөөр хэлбэл, процессын хуульд заасан нотолгооны стандарт нь яаж бүрдэж байгаа юм бэ гэхээр угаасаа төрсөн эгч нь учраас л мөнгө угаасан байж таараа гэдэг хийсвэр дүгнэлт хийсэн. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих ажиллагаа хийгдээгүй. Өмгөөлөгч Э.Хашчулуун, өмгөөлөгч Г.Мөнхболд нараас 2018 оны эвлэрлийн гэрээний асуудлыг ярьж байна. Тэрнээс өмнө худалдаж авсан үйл байдалд А.Д нь эгчийнхээ хууль бус үйлдлийг мэдэж түүнд нь яаж дэмжлэг үзүүлж орсон бэ гэдэг асуудал тогтоогдоогүй. Дээрээс нь А.Дий хувьд өмчлөлөө тогтоолгоод мөнгөө шилжүүлээд орон сууцаа худалдан авч байгаа өмчлөх эрхийг нь яаж дүгнэж байгаа асуудал нь эргэлзээтэй. Иргэний хуулиар өмчлөх эрхийг чөлөөт байдлаар хуульчилсан. Өөрийн өмчлөлд ирсэн зүйлийг бусдад шилжүүлж, худалдан борлуулах эрхийг хэн нэгэн хязгаарлаагүй л бол чөлөөт байдлаар өөрт олгогдсон эрхийн асуудал байдаг. Эрүүгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад уг объектуудад хөрөнгийн хязгаарлалт тавьсан байдаг. Энэ үед А.Дий 106 м/кв орон сууц буюу П-д шилжүүлсэн орон сууц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Эыг яллагдагчаар татсаны дараа ч гэсэн тэр орон сууцанд хязгаарлалт тавигдаагүй. Өөрийнх нь өмчлөлд шилжсэн зүйлийг хязгаарлалт тавигдаагүй бол бусдын гэмт хэргийн замаар олсон хөрөнгө гэдгийг А.Д яаж мэдэх юм бэ. Уг санаа зорилго, субъектив шинжүүдийг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэнэ гэдэг бол боломжгүй юм гэдгийг шүүх хүлээн авч хэргийг буцаах захирамж гаргасан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Яллагдагч А.Дий өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч С.Тэгшжаргалтай санал нэг байна. Нэмээд хэлэхэд, анх А.Э нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр анхны мэдүүлгээ өгөхдөө “энэ хийсэн үйлдлээ ар гэрийнхэндээ хэлээгүй” гэсэн байдаг. Прокурорын зүгээс эсэргүүцэлдээ ч дурдсан, хэргийн материалд авагдсан баримтаас ч харахад А.Д нь А.Этай гэрээ байгуулсан гэхээсээ илүү “... шилтгээн” компанитай 2016 онд орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, энэ байрны захиалагч болсон байдаг. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч ирсэн. Үүнээс хойш 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Пд уг үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан байдаг. Уг байрыг авахын тулд Богд банкнаас зээл авсан бөгөөд П-д худалдсан мөнгөөрөө зээлээ хаасан үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байгаа. Үүн дээр дүгнэлт хийгээд шалгаад өгөөчээ. А.Дий анхнаасаа авсан санаа зорилго он дараалалд нь дүгнэлт хийгээд өгөөчээ. Байр авахын тулд авсан зээлийн зарцуулалт, тэр зээлээ төлж байгаа үйл баримтад нь дүгнэлт хийж өгнө үү гэх хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх үүнийг хүлээж аваад нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Прокуророос А.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар, А.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн хэргийг:

- Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн газар тухайн эд хөрөнгө байгаа эсэхийг тогтоогоогүй атлаа эвлэрлийн гэрээ гэх гэрээ байгуулсан талуудад гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгах,

- яллагдагч А.Д нь бусдын гэмт хэргийн замаар олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж захиран зарцуулсан гэх үйл байдлыг ямар баримтаар тогтоогоод байгаа нь эргэлзээтэй байх бөгөөд энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байна, 

- 206 дугаар байрны 18 тоот байрны орон сууц захиалгаар бариулах гэрээ гэх гэрээг Б.А-ай байгуулсан байхад Б.А-г иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй,

- яллах дүгнэлтийг 5 дугаар хуудсанд 207 дугаар байрны 88 тоот байрыг Ж.М-той ... гэрээ байгуулж гэсэн боловч хэргийн 16 дугаар хавтас 70 дугаар хуудсанд Г.Б-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон боловч 207 дугаар байрны 88 тоот байрны талаар Ж.М-той давхацсан яллах дүгнэлтэд иргэний нэхэмжлэгчээр Г.Б-ын нэр орхигдсон байна, 

- иргэний нэхэмжлэгч хэн хэн хэдэн төгрөг эсхүл ямар эд хөрөнгө хэнээс нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байгааг тодруулж, хэрэгт авагдсан бичгийн баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байгааг анхаарч нотлох баримтын шаардлага хангаж ирүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлүүдээр прокурорт буцаажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан зарим ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Яллах дүгнэлтэд, яллагдагч А.Эын холбогдох хэргийн үйл баримтад тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн ихэнх хэсгийг ..., “...” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ...дугаартай Эвлэрлийн гэрээнээс өмнө буюу 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн бусдад худалдан борлуулсан нөхцөл байдал бүхий баримтууд хэрэгт авагджээ.

Яллагдагч А.Э нь “... шилтгээн” ХХК-д ямар ажил эрхэлж байсан, тухайн эрхэлсэн ажлын хүрээнд “...” ХХК-ийн барьсан орон сууцыг бусдад худалдан борлуулж байсан эсэх, орон сууц худалдан авсан иргэд нь  “...” ХХК буюу тухайн хуулийн этгээдээс орон сууц худалдан авч байгаа гэж ойлгож байсан эсэх зэрэгт нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол ...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэг /Энэ гэмт хэргийг/-ийн 2.1-т “албан тушаалын байдлаа ашиглаж; үйлдсэн …” гэж тус тус завших гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

Яллагдагч А.Эд холбогдох хэргийн бүх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль хэрэглээний хувьд эргэлзээтэй, яллагдагч А.Эд холбогдох хэргийн зарим үйл баримт нь завших гэмт хэргийн шинжийг хангасан эсэхийг прокурор хянаж үзэх шаардлагатай.    

Иймд яллагдагч А.Эын ..., “... шилтгээн” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ...дугаартай Эвлэрлийн гэрээнээс өмнөх цаг хугацаанд орон сууц худалдан борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийвэл зохино.

Түүнчлэн, ..., “...” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ...дугаартай Эвлэрлийн гэрээнээс өмнөх цаг хугацаанд орон сууц худалдан борлуулсан яллагдагч А.Эын үйлдлээр “...” ХХК-ийн өмчлөлд байсан орон сууцууд нэр бүхий иргэдэд худалдагдсан байсан, эрх бүхий байгууллагын шийдвэрээр иргэдийн нэр дээр өмчлөгчөөр бүртгэгдсэнийг “...” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд мэдсэн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай байна. 

Яллагдагч А.Эд холбогдох хэргийн үйл баримт, зүйлчлэлд бодитой дүгнэлт хийсэнтэй хамаарал бүхий үүсэх мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих нөхцөл байдалд нийцүүлэн хийх нь зүйтэй.

Харин шүүгчийн захирамжид заасан, яллагдагч А.Дд холбогдох мөнгө угаах гэмт хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй, тухайн хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд энэ хэсэгт бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжид заасан бусад үндэслэлийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/1057 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР