| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Сарангэрэл |
| Хэргийн индекс | 119/2025/0018/з |
| Дугаар | 119/ШШ2025/0048 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 119/ШШ2025/0048
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би “**” ХХК-ийн “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ЭБЦТС/20250102001 дугаартай “Төмөр бетон тулгуур” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан
-“Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн "**" ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах”, "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК, "**" ХХК-ийн хооронд байгуулсан "Худалдах, худалдан авах" гэрээг хүчингүй болгуулах”, “**” ХХК-д ЭБЦТС ТӨХК-иас 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн Т-04/47 дугаарын шийдвэрийг хүчингүй болгуулж, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгах”,
-“Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн ЭБЦТС/20250102001 дугаартай "Төмөр бетон тулгуур" худалдан авах тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр баталгаажсан зөвлөмж нь хууль бус байсан болохыг тогтоолгох”,
-“Захиалагч "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн "**" ХХК-ийг шалгаруулсан тухай 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Т-04/48 дугаар мэдэгдэл, "**" ХХК-ийн тендерээс татгалзсан 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Т-04/47 тоот мэдэгдэл, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Дугаар ЭБЦТС/Б4-007/2025, Төмөр бетон тулгуур нийлүүлэх гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”,
-“Захиалагч "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК, Үнэлгээний хорооны хууль бус үйл ажиллагааны улмаас “**” ХХК-д учирсан хохирол болох 220,000,000.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан “Нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай” хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн захирал ** шүүхэд ирүүлсэн хүсэлдтээ: “Манай “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон ЭБЦТС/20250102001 дугаартай “Төмөр бетон тулгуур” худалдан авах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэрэг шүүх дээр хянан хэлэлцэгдэж байгаа болно.
Гэвч ЭБЦТС/20250102001 дугаартай “Төмөр бетон тулгуур” худалдан авах тендерийн маргаан бүхий нөхцөл байдалтай холбоотойгоор актын биелэлтийг түдгэлзүүлээгүйгээс болон цаг хугацаа алдагдснаас тухайн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх ач холбогдлоо бүрэн алдсан нөхцөл байдлаас шалтгаалж нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1 дэх заалт, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа бичгээр үүгээр илэрхийлэн гаргаж байгаа тул шүүх хуралдааны ажиллагааг дуусгавар болгож өгнө үү.
Тус хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасан агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн ойлгож байгаа болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ЭБЦТС/20250102001 дугаартай “Төмөр бетон тулгуур” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн "**" ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах”, "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК, "**" ХХК-ийн хооронд байгуулсан "Худалдах, худалдан авах" гэрээг хүчингүй болгуулах”, “**” ХХК-д ЭБЦТС ТӨХК-иас 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн Т-04/47 дугаарын шийдвэрийг хүчингүй болгуулж, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгах”, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн ЭБЦТС/20250102001 дугаартай "Төмөр бетон тулгуур" худалдан авах тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр баталгаажсан зөвлөмж нь хууль бус байсан болохыг тогтоолгох”, “Захиалагч "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн "**" ХХК-ийг шалгаруулсан тухай 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Т- 04/48 дугаар мэдэгдэл, "**" ХХК-ийн тендерээс татгалзсан 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Т-04/47 тоот мэдэгдэл, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Дугаар ЭБЦТС/Б4-007/2025, Төмөр бетон тулгуур нийлүүлэх гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”, “Захиалагч "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК, Үнэлгээний хорооны хууль бус үйл ажиллагааны улмаас “**” ХХК-д учирсан хохирол болох 220,000,000.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах” шаардлагыг тус шүүхэд гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлж, шүүхэд хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 /...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ....эрхтэй/, 66 дугаар зүйлийн 66.1 /Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно/ дэх хэсэгт тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах, тухайн нэхэмжлэлээсээ татгалзах нь түүний хүсэл зоригийн асуудал, өөрөөр хэлбэл хариуцагч, гуравдагч этгээд юу гэж үзэхээс үл шалтгаалдаг.
Иймд нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ЭБЦТС/20250102001 дугаартай “Төмөр бетон тулгуур” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь сайн дурын үндсэн дээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ЭБЦТС/20250102001 дугаартай “Төмөр бетон тулгуур” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн "**" ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах”, "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК, "**" ХХК-ийн хооронд байгуулсан "Худалдах, худалдан авах" гэрээг хүчингүй болгуулах”, “**” ХХК-д ЭБЦТС ТӨХК-иас 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн Т-04/47 дугаарын шийдвэрийг хүчингүй болгуулж, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгах”, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн ЭБЦТС/20250102001 дугаартай "Төмөр бетон тулгуур" худалдан авах тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр баталгаажсан зөвлөмж нь хууль бус байсан болохыг тогтоолгох”, “Захиалагч "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн "**" ХХК-ийг шалгаруулсан тухай 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Т- 04/48 дугаар мэдэгдэл, "**" ХХК-ийн тендерээс татгалзсан 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Т-04/47 тоот мэдэгдэл, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Дугаар ЭБЦТС/Б4-007/2025, Төмөр бетон тулгуур нийлүүлэх гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”, “Захиалагч "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК, Үнэлгээний хорооны хууль бус үйл ажиллагааны улмаас “**” ХХК-д учирсан хохирол болох 220,000,000.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ