Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар          137/ШШ2025/00407

 

 

 

 

 

          2025         ...          ...                                         ...

 

 

                                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                     хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

          хэрэгсэхгүй болгох тухай

      

... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 8,218,781.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... хот ... дүүрэг... .-р хороо, .... гудамж /ХХД: ... РД:..., утас: .../ “Х” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний дуусгавар болох хугацаа 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр үндсэн зээл 5,072,187.75 төгрөг зээлийн хүү 2,686,685.73 төгрөг  нэмэгдүүлсэн хүү 23,619.78 төгрөг. Гэвч 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлээд гэрээний үүргээ зөрчиж  эхэлсэн  тул зээлийн гэрээний үүрэгт 8,218,781.74 төгрөг  гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ... аймгийн ... сум ...-р баг, ... тоотод оршин суух хаягтай Х овогт Д-ны Э /РД: ..., утас: .../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д.Э миний бие “Х банк” ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. “Х банк” ХК-аас зээл авсан одоо нэхэмжилж байгаа үнийн дүн болох 8,218,781.74 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х банк” ХК хариуцагч Д.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,218,781.74 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Э нь зээлийн гэрээний үүрэгт 8,218,781.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дүгээр зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 8,218,781.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Э нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,451 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 73,225.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 73,225.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч Д.Э нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.Б