| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2025/00415/И |
| Дугаар | 149/ШШ2025/00407 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 149/ШШ2025/00407
2025 08 18 149/ШШ2025/00407
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* байрлах /рд:*******, утас:*******, *******, *******/ *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын, ******* тоотод оршин суух /рд:*******, Утас:*******, , / овогтгийн т холбогдох
2,887,897.51 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 2025 оны 06 дугаар сарын 02-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагч Ц., нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц. нь анд хандан цахим хэлбэрээр зээл авах хүсэлт гаргаснаар талуудын хооронд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/ тоот дугаартай зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулагдсан. Талууд эдгээр гэрээг хүчин төгөлдөр болох нөхцлийг харилцан тохиролцсон бөгөөд онлайн зээлийн болон барьцааны гэрээнд зааснаар зээлдэгч, барьцаалуулагч нар нь нэг удаагийн нууц үг ашиглан гэрээг баталгаажуулсанаар дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр болсон. Зээлдэгч зээл авах хүсэлт гаргасан, талуудын хэн аль нь зөвшөөрч, харилцан тохиролцсон нөхцлөөр гэрээ хүчин төгөлдөр болсон нь банкны системд бүртгэгдэн хадгалагдсан бөгөөд уг баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт болно. Зээлдэгч 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 317 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 4,991,884.67 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлэхдээ БГХ/ тоот хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалан зээл авсан. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 258 хоногоор хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан үндэслэлээр зээл төлөхийг утсаар холбоо барьж удаа дараа шаардаж хэлсэн, 2024.11.28 2025.02.19-ны өдөр зээл төлөх мэдэгдэл хаягаар хүргүүлсэн ч төлөөгүй тул гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байна гэжээ.
Хариуцагч Ц. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц. нь Хаан банкны нэхэмжилж буй 2,887,897 төгрөг 51 мөнгө төлж барагдуулахад маргах зүйл байхгүй болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ц.өөс 2,887,897.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ц.өөс 2,887,897.51 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хариуцагч Ц. нь 2,887,897.51 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хэлэлцүүлэгт гаргасан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,156.36 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.өөс 30,578.18 төгрөгийг, орон нутгийн төрийн сангийн данснаас 30,578.18 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.өөс 2,887,897.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц. нь маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,156.36 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.өөс 30,578.18 төгрөгийг, орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот данснаас 30,578.18 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ