Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/115

 

2024           01              18                                     2024/ДШМ/115

Б.О од холбогдох
эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа
даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн
шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Б.О , түүний өмгөөлөгч Б.Мандхай,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Б.Батаагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн
2626 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн 2023
оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар эсэргүүцлийг үндэслэн
Б.О од
холбогдох эрүүгийн 2208 01176 1622 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны
өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.О  нь 2021 оны 4 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо,
Нуурын 4 дүгээр гудамжны 118 тоотоос хохирогч
Х.Б ын ****  улсын
дугаартай “Тоёота ист” маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль
бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт
хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.О ын үйлдлийг Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт
үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн
Батжаргалын
О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх
хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн
зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон
хөнгөрүүлэн өөрчилж,
Б.О од холбогдох эрүүгийн 2208 01176 1622 дугаартай
хэргийг “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан”
үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн
зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч
Б.О  бусдад төлөх төлбөргүй,
түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж
шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“...Шүүгдэгч
Б.О  нь 2021 оны 4 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар
хороо, Нуурын 4 дүгээр гудамжны 118 тоотоос хохирогч
Х.Б ын ****  улсын
дугаартай “Тоёота ист” маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль
бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 3.000.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах
гэмт хэрэгт холбогдсон байна.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1
дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2023 оны 9 дүгээр сарын 28-ны
өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны
өдөр хянан хэлэлцээд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжид хамаарах хамгийн гол
шалгуур бол зорилго, гэмт санаа, сэдэл байдаг. Тодруулбал, гэмт хэрэгтэн ашиг хонжоо
олох зорилгоор бусдын өмч хөрөнгийг шунахайн сэдлээр авч, өөрийн дураар захиран
зарцуулах боломжийг бий болгосон байх явдал юм. Гэтэл шүүх хуралдаанаар шинжлэн
судалсан нотлох баримтууд болон талуудын мэтгэлцээнээр
Б.О ын хувьд ашиг
олох зорилготой, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах шунахай сэдэлтэйгээр, хууль
бусаар авч явсан гэх нөхцөл байдал огт тогтоогдсонгүй.

Энэ хэргийн халдлагын зүйл болох ****  улсын дугаартай "Тоёота ист" маркийн тээврийн
хэрэгслийг ажлын хэрэгцээнд ажилчид хэн алин нь унаж ашигладаг байсан нь тогтоогдож
байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед ч энэ талаараа мэдүүлж байж. Иймд

Б.О ын үйлдлийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1
дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэлээ.

Хууль тогтоогч 2015 оны Эрүүгийн хуулийн Арван долоодугаар бүлгийн 17.7 дугаар зүйлд"Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах" гэсэн гэмт хэргийг хуульчлахдаа бусдын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан байх шинжийг тогтоосон юм.

Шүүгдэгч Б.О ын хувьд согтуурсан байх үедээ өөрийн хэрэгцээнд ашиглах зорилгоор бусдын
тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан нөхцөл байдал шүүх хуралдаанаар
шинжлэн судалсан дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Хохирогч Х.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...би О ыг хулгайн сэдэлтээр
тээврийн хэрэгслийг авсан гэж бодохгүй байна.
О  архидан согтуурсан үедээ
жолоодож яваад осол гаргасан байсан. Осол гаргасан гэдгийг нь би 2 хоногийн дараа
мэдсэн...", мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...манай байгууллага Сонгинохайрхан
дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулархаг газар байдаг, тус газар нь хар
замаасаа 1 км зайд байрлалтай бөгөөд алба хаагчид өглөө ажлаасаа хоцроод байхаар нь
"надад хэлээд миний машиныг хааяа унж бай" гэж хэлсэн..., түлхүүр нь машин дотор
зоолттой байдаг,
О  тухайн өдөр надад хэлэлгүйгээр манай машиныг унаж явсан
байсан." /хх-ийн 28- 29 дэх тал/ гэсэн мэдүүлэг,

Б.О ын яллагдагчаар өгсөн: "Би Б  гэх хүнтэй Эмээлтэд байрлах ноос ноолуурын
чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид, нэг хашаанд хамт ажилладаг байсан.

Б  бид нарыг хариуцан ажиллаж байсан. 2021 оны 4 дүгээр сард Б ын
эзэмшлийн тээврийн хэрэгслийн түүнд болон гэр бүлийн хүмүүст хэлэлгүй хувийн
ажилдаа унаж явж байгаад зам тээврийн осол гаргаж машиныг журмын хашаанд
саатуулагдсан, машиныг эвдэлсэн байсан тул өгч чадаагүй... машиныг компанийн ихэнх
ажилчид ажлын цагаар унаж ажлаа бүтээдэг байсан. Олон илүү түлхүүртэй байсан, түүний
нэг нь надад байсан... Би Эрка гэх танил ахаасаа очиж юм авах гэж явж байгаад осолд
орсон" /хх-ийн 33, 74 дэх тал/, "Тэнцвэр эстимэйт" ХХК-ний 2022 оны 3 дугаар сарын 20-ны
өдрийн 415 дугаартай "Тоёота Ист” маркийн автомашины үнэлгээ 3,000,000 төгрөг" гэсэн
хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 63 дахь тал/ зэрэг болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.О  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах" гэмт хэрэг үйлдсэн хангалттай үндэслэл байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.


Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах
хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй." гэж, мөн хэсгийн 1.1 дэх
заалтад "энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага
хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил,
түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн" гэж тус
тус заажээ. "дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл
хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар
зорчих эрхийг хязгаарлах" ялын төрөл, хэмжээтэй байх тул энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс
хойш нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар
татах боломжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн
1.2 дахь заалтад "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан" тохиолдолд эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй буюу зогсоох учиртай. Тодруулбал, хуульд
нэрлэн заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тодорхой
нөхцөл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг
нь "дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар
нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих
эрхийг хязгаарлах" ялын төрөл, хэмжээтэй байх тул энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш
нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах
боломжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2
дахь заалтад "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан" тохиолдолд эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй буюу зогсоох учиртай. Тодруулбал, хуульд
нэрлэн заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тодорхой
нөхцөл байдал илэрсэн бол тухайн хэргийн ажиллагааг аль шатанд байгаагаас үл
хамааран шууд зогсоохоор хуульчлагджээ.

"Хулгайлах" гэмт хэрэг гэж үзсэн учир эрүүгийн хэрэг үүсгэж Б.О ыг яллагдагчаар татсан байна.
Гэвч энэ шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлын улмаас зүйлчлэл
хөнгөрөн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацаанаас хамаарах хууль зүйн
үр дагавар бий болж байна. Ийм учраас Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын
хяналтын прокуророос Боржигон овгийн Батжаргалын
О ыг Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах
дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 01176 1622 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар
хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хууль зүйн хувьд аливаа хүний үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад
яллагдагчаар татсан байгаа тохиолдолд шүүх тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм
буруутайд тооцох ёсгүй. Учир нь зүйлчлэл анхнаасаа зөв хийгдсэн бол прокурор энэ
хэргийг шүүхэд ирүүлэхгүй, шүүгдэгч
Б.О ын гэм буруу угаас хэлэлцэгдэхгүй
байсан юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Энэ зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гомдлоо “...шүүхэд гаргах ба шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт
холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ..." гэж заасан тул
шүүхийн хувьд энэ зүйл, хэсэгт нэрлэн заасан эрх бүхий этгээдээс гаргасан гомдлын
үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар буюу дуустал явуулах
эрх нээгдэнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгосон бол энэ тухай хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэх ба уг шийдвэрийн талаар энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй" гэж заасан нь хохирогчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах ач холбогдолтой тул хохирогчид энэ талаар мэдэгдэж, хуульд заасан журмаар буюу давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй гэж дүгнэн Б.О  нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг мөн
хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөн хөнгөрүүлж, хэргийг хэрэгсэхгүй
болгосон шүүгчийн дээрх захирамжийг хүлээн авч танилцахад, шүүгчийн захирамж
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэж заасаар байтал гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргасан.

Мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх ойлголтоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцээд, гэм буруутай бол шийтгэх, гэм буруугүй бол цагаатгах тогтоол гаргахаар маш тодорхой хуульчилсан байхад шүүгчийн захирамж гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Хэдийгээр шүүгч, анхнаасаа хэрэг шүүхэд ирүүлэхгүй прокурор дээр шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа
боловч хэргийн зүйлчлэлийн хувьд, прокурор нь мөрдөн шалгах ажиллагааны явцад,
хэрэгт авагдсан хохирогч
Х.Б ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн удаа
дараагийн “...
О  миний машиныг унах эрхгүй. ...2022.3.5-ны өдөр өөрийн 96-78
УНС улсын дугаартай автомашиныг засварын газруудаар хайж яваад Сонгинохайрхан
дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах засварын газрын гадна талаас
машинаа олсон. Гэтэл миний машин бүтэн сэлбэг байхгүй, бүх эд ангиудыг нь тайлаад
задалсан байхаар нь 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр цагдаад хандсан, ...манай
ажилчид машин унахаар надад хэлээд зөвшөөрөл аваад унадаг.
О  нь 2021 оны 4
сард намайг хөдөө явсан хойгуур Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Нуурын 4
дүгээр гудамжны 18 тоотод байрлуулсан
****  улсын дугаартай автомашиныг
хулгайлж унаж явсан, уг машины түлхүүр машинд зоолттой байдаг юм, тухайн үед манай
эхнэр 4 хүүхдийн хамт гэртээ байсан ба ядаж манай эхнэр Түвшинжаргалд хүртэл
хэлэлгүйгээр унаж явсан байсан...
О  нь 2021 оны 02 дугаар сараас 2021 оны 06
сар түр хугацаагаар
Х ХХК-д цагийн грүшкийн ажил хийдэг байсан. Би Хан
Сүжигт ХХК-д түүхий хариуцсан ахлахаар ажиллаж байсан ба тэр үед
О  ямар нэг
гэрээ хэлцэл, тушаал шийдвэргүй өдрөөр цалинждаг ажилтан байсан...
О  тухайн
машиныг унах эрх байгаагүй бөгөөд би хотод ирэхээрээ өөрөө унадаг байсан ба хөдөө
явсан хойгуур хашаанд л байдаг байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-29-р, 94-97-р тал/,
гэрч
Б.Т ын “...Манайх   тоотод гэр
бүлийн хувийн хашаанд амьдардаг байсан. Тухайн үед манай нөхөр
Б  нь Хан
сүжигт ХХК-д ажилладаг байсан ба
****  улсын дугаартай машиныг цалиндаа
бодуулж авсан байсан уг машин манай хашаанд байж байтал /2021 оны 04 дүгээр сар
өдрийг санахгүй байна/ нэг өглөө сэрээд харахад алга болсон байна. Тэгээд дараагаар нь
өмнө нөхөр
Б тай хамт ажиллаж байсан О  гэх залуу унаж явсныг мэдсэн.
Тухайн үед хамт ажилладаг байсан учир авч ирээд өгөх байх гээд цагдаад хандаагүй.

О  манай гэрт орж ирээгүй, машин авах талаар зөвшөөрөл аваагүй. Би нөхрөөсөө
асууж байж цагдаа сэргийлэх больё гэж бодоод цагдаад хандаагүй ба нөхөр маань тухайн
үед хөдөө явж байсан учир холбоо барьж чадаагүй. Тухайн машиныг манай нөхөр л
унадаг өөр хүн унадаггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-93-р тал/ болон нотлох
баримтуудаар, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг удирдлага болгож хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэсэн.

Иймээс Б.О од холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд, шүүгчийн
захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2626
дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1
дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын
эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг
бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.О од холбогдох хэргийг хянан хэлэлцээд
шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн
үндэслэлгүй байна.

Учир нь, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2475 дугаартай “яллагдагчийг
шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжаар яллагдагч
Б.О ыг шүүхэд
шилжүүлж, улмаар 2023 оны 1 1 дүгээр сарын 23-ны өдөр гэм буруугийн шүүх
хуралдаанаар хэргийг хэлэлцжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар
зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд
ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасан ба Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар
хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай
эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага
хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу
шүүгдэгчийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсхүл гэм буруугүйд
тооцож цагаатгах шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульчилсан байна. Гэтэл анхан
шатны шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2626 дугаартай шүүгчийн
захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй байна гэж давж заалдах
шатны шүүх үзлээ.

Иймд прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлтэй гэж
үзэн хүлээн авч, анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2626
дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Мөн давж заалдах шатны шүүх зөвхөн эрх зүйн акттай холбоотой дүгнэлт хийсэн
ба шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд дүгнэлт хийгээгүй бөгөөд шүүгдэгчид 2023 оны 10
дугаар сарын 24-ний өдөр авсан “Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г
хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн
1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11
    дүгээр сарын 23-ны өдрийн 2626 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
  2. Яллагдагч Б.О од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх
    арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах,
    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт
    нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн
    шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой
    гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор
    хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
    болохыг дурдсугай.

С.БОЛОРТУЯА

 

ШҮҮГЧ

Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

ИГ

ШҮҮГЧ