| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00427/И |
| Дугаар | 137/ШШ2025/00408 |
| Огноо | 2025-08-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 137/ШШ2025/00408
2025 ... ... ....
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.О-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 33,476,684.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 03-ны өдөр хүлээн авч 2025 оны 07 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .... хот ... дүүрэг ...-р хороо, ... тоотод байрлах П ББСБ ХХК /ХХД: ..., РД: ..., утас: .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.О нь манай компанитай 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өдөр ... дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг” гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгч Г.О-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу П аппликейшнаас 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, 1,630,000.00 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй /хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн 3.5 хувийн хүүтэй байхаар/, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн ... дансанд, 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ... зээлийн дансны дугаартай, 12,000,000.00 төгрөгийн лизингийн зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ... зээлийн дансны дугаартай, 654,000.00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, 990,000.00 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй /хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн 3.5 хувийн хүүтэй байхаар/, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн ... дансанд, 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ... зээлийн дансны дугаартай, 600,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд, 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ... зээлийн дансны дугаартай, 2,380,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ... зээлийн дансны дугаартай, 2,540,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ...банкны тоот дансанд, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, 3,005,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр... зээлийн дансны дугаартай, 7,005,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор ул маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 6 дугаар сарын 17-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2024 оны 8 дугаар сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 1,630,000.00 шимтгэл 0.00 үндсэн хүү 300,098.63 нэмэгдүүлсэн хүү 205,381.73 нийт: 2,135,480.36 2. 2024 оны 8 дугаар сарын 21-ний зээлийн үлдэгдэл үндсэн зээл 12,000,000.00 шимтгэл 0.00 үндсэн хүү 3,550,684.93 нэмэгдүүлсэн хүү 221,897.09 нийт: 15,772,582.02 3. 2024 оны 8 дугаар сарын 9-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 523,199.03 шимтгэл 10,470.00 Үндсэн хүү 150,509.31 нэмэгдүүлсэн хүү: 26,489.64 нийт 710,667.98 4. 2024 оны 6 дугаар сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 824,999.81 шимтгэл 0.00 үндсэн хүү 113,917.78 нэмэгдүүлсэн хүү 97,779.43 нийт 1,036,697.02 5. 2024 оны 5 дугаар сарын 11-ний зээлийн үлдэгдэл үндсэн зээл 433,053.19 шимтгэл 0.00 үндсэн хүү: 105,128.69 нэмэгдүүлсэн хүү: 1,116. нийт 539,298.15 6. 2024 оны 5 дугаар сарын 11-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,284,709.54 хүү 703,965.94 нэмэгдүүлсэн хүү 25,908.09 нийт: 3,014,583.57 7. 2024 оны 1 дүгээр сарын 19-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,027,177.52 шимтгэл: 0.00 үндсэн хүү: 626,495.69 нэмэгдүүлсэн хүү: 32,019.27 нийт 2,685,692.48 8. 2024 оны 1 дүгээр сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 2,097,528.47 шимтгэл 0.00 үндсэн хүү 519,209.09 нэмэгдүүлсэн хүү: 24,735.17 нийт: 2,641,472.739. 2023 оны 11 дүгээр сарын 13-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 3,709,259.41 шимтгэл 0.00 үндсэн хүү 1,143,968.42 нэмэгдүүлсэн хүү 79,482.78 нийт 4,932,710.61 шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал нотариатын зардал 7,500.00 төгрөг. Иймд хариуцагч Г.О-с нийт 33,476,684.92 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ... аймгийн ... сумын ... тоотод оршин суух, Х овогт Г-ийн О /РД: ..., утас: .../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г-ийн О миний бие П ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. П ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 33,476,684.92 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ББСБ ХХК хариуцагч Г.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,476,684.92 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.О нь зээлийн гэрээний үүрэгт 33,476,684.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.О-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 33,476,684.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.О нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,333 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 162,666.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 162,666.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Г.О нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б