Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 308/ШШ2025/00359

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 308/ШШ2025/00359

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.О-ийн нэхэмжлэлтэй, 

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Дорноговь аймаг Хатанбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний барааны худалдагчаар 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Ажилд орсон гарсан тушаал байхгүй учир Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 5 жил ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ. 

 

2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №143 дугаартай архивын тодорхойлолт, №332876 дугаартай *******ийн хөдөлмөрийн дэврийн хуулбар, ******* тодорхойлолт, ******* иргэний үнэмлэхийн хуулбар, №371457 дугаартай ******* хөдөлмөрийн дэврийн хуулбар, ******* тодорхойлолт, ******* иргэний үнэмлэхийн хуулбар, №269732 дугаартай ******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

3.Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр *******, нарыг гэрчээр асуув.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Миний бие Дорноговь аймаг Хатанбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний барааны худалдагчаар 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Ажилд орсон гарсан тушаал байхгүй учир Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 5 жил ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.

3.Нэхэмжлэгч овогт ******* нь Хатанбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний худалдагчаар 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан болох нь №332876 дугаартай *******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ******* тодорхойлолт, ******* иргэний үнэмлэхийн хуулбар, №371457 дугаартай ******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ******* тодорхойлолт, ******* иргэний үнэмлэхийн хуулбар, №269732 дугаартай ******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

Гэрч 2025 оны 06 сарын 09-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Хатанбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид хамт ажиллаж байсан, би 1988 оноос 1990 он хүртэл тус ангид тракторчин хийсэн, ******* нь худалдагч хийдэг байсан. 1990 оноос худалдагчаар ажилд орсон. Би 1990 оны 11 дүгээр сар хавьцаа гарсан. Намайг гарахад ажиллаж байсан гэж, гэрч ******* нь 2025 оны 06 сарын 09-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Би 1983 онд цэргийн алба хааж ирээд 1983 оны 06 дугаар сараас Худалдаа бэлтгэлийн ангид ахлах нягтлан бодогчоор томилогдож очсон. ******* тус ангид 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан гэж нэхэмжлэгч *******тэй хамт ажиллаж байсан болохоо гэрчилж байна.

Нэхэмжлэгч ******* нь ажилд орсон гарсан тушаал байхгүй гэж тайлбар гаргаж байх ба түүний тайлбар үндэслэлтэй болох нь Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №143 дугаартай Тус архивт Хатанбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн архивын баримт байхгүй тул Отгонэцэцэгт лавлагаа олгох боломжгүй болно. гэх архивын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд овогт *******ийг 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хатанбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний худалдагчаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар овогт *******ийг Хатанбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүнсний худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА