| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00445/И |
| Дугаар | 308/ШШ2025/00360 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 308/ШШ2025/00360
| 2025 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 308/ШШ2025/00360 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Б-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Дорноговь аймгийн Зүүнбаян багийн Цэргийн худалдааны трестэд 1988 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд угаагчаар ажиллаж байсан. Цэргийн худалдааны трест нь татан буугдсан тул 2 жил 6 сар 2 хоног ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, №206415 дугаартай *******гийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №261 дугаартай архивын тодорхойлолт, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06/42 дугаар архивын лавлагаа, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 04/233 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, *******гийн тодорхойлолт, *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, №323530 дугаартай *******гийн хөдөлмөрийн дэврийн хуулбар, *******гийн тодорхойлолт, *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, №332791 дугаартай *******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3.Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр *******, ******* нарыг гэрчээр асуув.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Миний бие Дорноговь аймгийн Зүүнбаян багийн Цэргийн худалдааны трестэд 1988 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд угаагчаар ажиллаж байсан. Цэргийн худалдааны трест нь татан буугдсан тул 2 жил 6 сар 2 хоног ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэжээ.
3.Нэхэмжлэгч овогт ******* нь Дорноговь аймгийн Зүүнбаян багийн Цэргийн худалдааны трестэд 1988 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд угаагчаар ажилласан болох нь №206415 дугаартай *******гийн Хөдөлмөрийн дэвтэр дэх 1988.06.28.Зүүнбаян цэргийн худалдааны трестэд угаагчаар авч ажиллуулав. Трестын даргын 1988 оны 6 сарын 28-ны өдрийн 116 дугаар тушаал гэх тэмдэглэгээ, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 04/233 дугаартай Иргэн Жавхлант овогтой *******гийн хүсэлтийн дагуу байгууллагын архивд хадгалагдаж байгаа баримтаас шүүн үзэхэд Дорноговь аймгийн Зүүнбаян Цэргийн худалдааны трестэд 1991, 1992 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болохыг тодорхойлов. гэх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, *******гийн тодорхойлолт, *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, №323530 дугаартай *******гийн хөдөлмөрийн дэврийн хуулбар, *******гийн тодорхойлолт, *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, №332791 дугаартай *******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
Гэрч ******* 2025 оны 06 сарын 09-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ******* нь манай цэргийн худалдааны гуанзад угаагчаар 2 жил ажилласан. Хамт ажиллаж байсан учир таньдаг, би 1980 оноос 1993 он буюу тэтгэвэрт гарах хүртлээ цэргийн худалдааны гуанзад тогоочоор ажиллаж байсан, ******* угаагч байсан. ******* нь 1988 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан. Хэдэн сараас гэдгийг нь мэдэхгүй байна гэж, гэрч ******* нь 2025 оны 06 сарын 09-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Би 1989 онд худалдааны дунд сургууль төгсөөд Зүүнбаянд очиж байсан юм. Тэгэхэд ******* гуанзанд ажилладаг байсан юм. БИ 1989 оноос 2000 он хүртэл Цэргийн худалдааны трестэд өөртөө үйлчлэх дэлгүүрт худалдагч, касс хийдэг байсан. ******* гуанзанд угаагч хийдэг байсан. ******* намайг очиход л байсан. Хэдэн онд орсныг нь мэдэхгүй байна. Намайг очиход орчихсон байсан. 1993 онд мөн байж л байсан. Яг ажлаас гарсан оныг санахгүй байна гэж нэхэмжлэгч *******тай хамт ажиллаж байсан болохоо гэрчилж байна.
Иймд овогт *******г Дорноговь аймгийн Зүүнбаян багийн Цэргийн худалдааны трестэд 1988 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл угаагчаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар овогт *******г Дорноговь аймгийн Зүүнбаян багийн Цэргийн худалдааны трестэд 1988 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА