| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00392/И |
| Дугаар | 137/ШШ2025/00373 |
| Огноо | 2025-08-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 137/ШШ2025/00373
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 2,528,580.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ....... давхарт байрлах “К ББСБ” ХХК /ХХД:...... РД:........., утас: ........./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр К ББСБ ХХК-тай жилийн 36%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар 1,699,900 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч Г.Б нь зээлийн гэрээнд заасны дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, хохироож байгаа бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,528,580.38 төгрөгийг гаргуулж К ББСБ ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.З сумын ..-р баг, ......гудамж .....-р байр ....... тоотод оршин суух, Г.Б /РД: ......., утас:...../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.Б миний бие “К ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. “К ББСБ” ХХК-аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 2,528,580.38 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К ББСБ” ХХК хариуцагч Г.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,528,580.38 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б нь зээлийн гэрээний үүрэгт 2,528,580.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б холбогдох зээлийн гэрээний үүрэг 2,528,580.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,407 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 27,703.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 27,703.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Г.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б