| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00461/И |
| Дугаар | 137/ШШ2025/00376 |
| Огноо | 2025-08-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 137/ШШ2025/00376
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч “Х.б” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.У-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 8,668,045.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.х.Ч.д .....-р хороо, ...... гудамж /ХХД: ...... РД: ......, утас: ......../ “Х.б” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.У нь Х.б ХК-тай 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулж, уг гэрээ нь 2026 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дуусах ёстой байсан боловч зээлийн гэрээний үүрэг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж зөрчигдөж эхэлсэн. Иймээс зээлийн гэрээний үүрэгт 8,668,045.54 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.а.З сумын .....-р баг, ..... тоотод оршин суух, Э.У /РД: ......., утас: ....../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Э.Ууганцэцэг миний бие “Х.б” ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. “Х.б” ХК-аас 8,668,045.54 төгрөгийн зээл авсан нь үнэн тул бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х.б” ХХК хариуцагч Э.У-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,668,045.54 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.У нь зээлийн гэрээний үүрэгт 8,668,045.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Х.б” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.У-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 8,668,045.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.У нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,638.72 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 76,819.36 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 76,819.36 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Э.У нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б