Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 308/ШШ2025/00362

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 308/ШШ2025/00362

Дорноговь аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би,

Нэхэмжлэгч:О.К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.С-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 853,230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн z000583954 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 600,000 төгрөг, зээлийн хүү 247,230 төгрөг, шимтгэл 6,000 төгрөг, нийт 853,230 төгрөгийг хариуцагч Н.С-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... Хариуцагч Н.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 853,230 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн. Иймд Н.С-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.К ББСБ ХХК нь хариуцагч Т.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,040,680.37 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч О.К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 853,230 төгрөгийг хариуцагч Н.С нь бүхэлд нь төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг ирүүлжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч О.К ББСБ ХХК нь хариуцагч Н.С-д холбогдуулан гаргасан 853,230 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,028 төгрөгөөс 12,514 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 12,514 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 12,514 төгрөгийг хариуцагч Н.С-с тус тус гаргуулж нэхэмжлэгч О.К ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА