| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00465/И |
| Дугаар | 308/ШШ2025/00363 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 308/ШШ2025/00363
| 2025 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 308/ШШ2025/00363 | Дорноговь аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би,
Нэхэмжлэгч:Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.А-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,378,586.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ2024092437734 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,108,000 төгрөг, зээлийн хүү 253,534.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,051.91 төгрөг, нийт 1,378,586.59 төгрөгийг хариуцагч Ц.А-с гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн эвлэрлийн гэрээндээ:
...Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлэй Ц.А-д холбогдох иргэний хэрэгт талууд дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрэв.
Хариуцагч Ц.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,378,586.59 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 344,646 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 344,646 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 344,646 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 344,648.59 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.
Иймд хэргийг зохигчдын эвлэрлийг баталж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Ц.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,378,586.59 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ТББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,378,586.59 төгрөгийг хариуцагч Ц.А нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 344,646 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 344,646 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 344,646 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 344,648.59 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,378,586.59 төгрөгийг хариуцагч Ц.А нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 344,646 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 344,646 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 344,646 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 344,648.59 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,007 төгрөгөөс 18,503.5 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 18,503.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 18,503.5 төгрөгийг хариуцагч Ц.А-с тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА