Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 308/ШШ2025/00364

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 308/ШШ2025/00364

Дорноговь аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би ДГАХХҮХ-ийн нэхэмжлэлтэй, Ш.Б-т холбогдох 4,180,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

ДГАХХҮХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ...Иймд Ш.Б-с Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан-гаас зээлсэн зээлийн үлдэгдэл болох 4,160,000 төгрөг болон нотариатын зардалд 20,500 төгрөг, нийт 4,180,500 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

ДГАХХҮХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Б.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Хариуцагч Ш.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,180,500 төгрөгийг төлж, ДГАХХҮХ-т учруулсан хохирол, төлбөрийг бүрэн барагдуулсан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ДГАХХҮХ нь Ш.Б-т холбогдох 4,180,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Б нь ДГАХХҮХ-ийн нэхэмжилсэн 4,180,500 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаар нэхэмжлэгч тайлбар ирүүлжээ.

Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Б биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. ДГАХХҮХ-ийн нэхэмжлэлтэй, Ш.Б-т холбогдох 4,180,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Б биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, хариуцагчаас 40,919 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                           Б.ГОНЧИГСУМЛАА