Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 137/ШШ2025/00377

 

 

 

      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                               хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                   хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Т.ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.О-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 2,515,182.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ...... давхарт байрлах, Т.ББСБ ХХК /РД:....., утас: ....../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.О нь Т.ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1. 2024 оны 04 сарын 01-ний өдөр 3Г2024040113880 тоот гэрээний дагуу Apple AirPod Pro 2nd Generation, Apple_Watch_Series8_45mm маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 2,876,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

3Г2024040113880 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,172,862.77 төгрөг, үндсэн хүүнд 329,428.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,891.15 төгрөг, нотариатын төлбөрт 7,000 төгрөг, нийт 2,515,182.14 төгрөгийг хариуцагч Н.О-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...-р баг, ..... тоотод оршин суух, Н.О /РД: ...., утас: ....../ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н.О миний бие нэхэмжлэгч Т.ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Т.ББСБ ХХК-аас зээлээр цаг авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох 2,515,182.14 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2,515,182.14 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Оюундарь нь зээлийн гэрээний үүрэгт 2,515,182.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.О-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 2,515,182.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.О нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,193 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 27,596.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 27,596.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3. Хариуцагч Н.О нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.Б