| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00415/И |
| Дугаар | 308/ШШ2025/00365 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 308/ШШ2025/00365
| 2025 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 308/ШШ2025/00365 | Дорноговь аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би Х.З ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Н-д холбогдох 6,022,204.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Х.З ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Н-с 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн №ЗА-СТГ/2023-131801 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 3,918,900 төгрөг, үндсэн хүү 1,961,307.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 141,996.81 төгрөг, нийт 6,022,204.73 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Ншүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Н нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Х.З ХХК-ийн нэхэмжилсэн 6,022,045 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 55,813 төгрөгийг хамт төлж барагдуулсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х.З ХХК нь Г.Н-д холбогдох 6,022,204.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Н нь Х.З ХХК -ийн нэхэмжилсэн 6,022,204.73 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаар тайлбар гаргасан, мөн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Н биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Х.З ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Н-д холбогдох 6,022,204.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Н нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,305 төгрөгийн 55,652.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100061300941 данснаас 55,652.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х.З ХХК-д олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА