Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 308/ШШ2025/00366

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 308/ШШ2025/00366

Дорноговь аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

Нэхэмжлэгч: К.Б ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 29,884,731.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны  04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.Б-тай байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №МN610030003021026865 тоот гэрээний үүрэгт 29,884,731.69 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Б нь К.Б-ны нэхэмжисэн 29,884,731.69 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөшөөрдөг тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К.Б ХК нь  хариуцагч Д.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,884,731.69 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.

Хариуцагч Д.Б-с 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 4308 бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр К.Б ХК-ийн нэхэмжлэлтэй Д.Б-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч талыг төлөөлөн оролцох ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг Д.Б-д олгосон байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч К.Б ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 29,884,731.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Б нь 29,884,731.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,374 төгрөгийн 153,687 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 153,687 төгрөг, төрийн сангийн 100061300941 данснаас 153,687 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К.Б ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА