| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00466/И |
| Дугаар | 308/ШШ2025/00367 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 308/ШШ2025/00367
2025 06 13 308/ШШ2025/00367
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би,
Нэхэмжлэгч: А.К ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.С-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,998,229.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11751956 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 998,229.85 төгрөг, нийт 4,998,229.85 төгрөгийг хариуцагч Б.С-с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
...Б.С миний бие А.К ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 4,998,229.85 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл нийт 5 сарын хугацаанд сар бүрийн 05-ны өдөр 833,038 төгрөгөөр, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үлдэх 833,039.85 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Б.С-ын тайлбартаа танилцаад зөвшөөрч байгаа тул хэргийг зохигчдын эвлэрлийг баталж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.К ББСБ ХК нь хариуцагч Б.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,998,229.85 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч А.К ББСБ ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,998,229.85 төгрөгийг хариуцагч Б.С нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл нийт 5 сарын хугацаанд сар бүрийн 05-ны өдөр 833,038 төгрөгөөр, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үлдэх 833,039.85 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.К ББСБ ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,998,229.85 төгрөгийг хариуцагч Б.С нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл нийт 5 сарын хугацаанд сар бүрийн 05-ны өдөр 833,038 төгрөгөөр, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үлдэх 833,039.85 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,922 төгрөгөөс 47,461 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 47,461 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 47,461 төгрөгийг хариуцагч Б.С-с тус тус гаргуулж нэхэмжлэгч А.К ББСБ ХК-д олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА