| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00379/И |
| Дугаар | 308/ШШ2025/00380 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 308/ШШ2025/00380
| 2025 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 308/ШШ2025/00380 | Дорноговь аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би,
Нэхэмжлэгч: Мф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.О-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,737,304 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.О нь "М ББСБ"-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 12 сарын 23-ны өдөр 140000838896 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. С.О нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 02 сарын 17-ны өдрөөс 2023 оны 02 сарын 26-ны өдөр хүртэл нийт 4 удаагийн хүсэлтээр 880,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. С.О нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "М ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,737,304 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
Зохигчид 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн эвлэрлийн гэрээндээ:
...М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй С.О-т холбогдох иргэний хэрэгт талууд дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрэв.
Хариуцагч С.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,737,304 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 718,652 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 718,652 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэв. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч С.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,737,304 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,737,304 төгрөгийг хариуцагч С.О нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 718,652 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 718,652 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,737,304 төгрөгийг хариуцагч С.О нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 718,652 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 718,652 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,747 төгрөгөөс 21,373.5 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 21,373.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 21,373.5 төгрөгийг хариуцагч С.О-с тус тус гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА