Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 308/ШШ2025/00381

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 308/ШШ2025/00381

Дорноговь аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би,

Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.У-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,486,279.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Л-ын У нь Т ББСБ ХХК-тай ЗГ2024102140392 тоот гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ЗГ2024102140392 тоот гэрээний дагуу Iphone13_128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 2,888,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гаргахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 3,486,279.73 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн эвлэрлийн гэрээндээ:

...Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.У-д холбогдох иргэний хэрэгт талууд дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Хариуцагч Л.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,486,279.73 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 290,500, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 290,779.73 төгрөгөөр тус тус төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрэв.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Л.У-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,486,279.73 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,486,279.73 төгрөгийг хариуцагч Л.У нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 290,500, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 290,779.73 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,486,279.73 төгрөгийг хариуцагч Л.У нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 290,500 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 290,500, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 290,779.73 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,730 төгрөгөөс 35,365 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 35,365 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 35,365 төгрөгийг хариуцагч Л.У-с тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА