Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 308/ШШ2025/00382

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 308/ШШ2025/00382

Дорноговь аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би,

Нэхэмжлэгч: ТБФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.М-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,517,812.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талуудын хооронд байгуулсан 254690 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-38494 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,386,452.69 төгрөг, зээлийн хүү 1,057,402.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,957.37 төгрөг, нотариатын зардалд 23,000 төгрөг, нийт 4,517,812.37 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн эвлэрлийн гэрээндээ:

...ТБФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй А.М-д холбогдох иргэний хэрэгт талууд дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Хариуцагч А.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,517,812.37 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,155,937 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,155,937 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,155,938.37 төгрөгөөр тус тус төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ТБФ ББСБ ХХК нь хариуцагч А.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,517,812.37 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ТБФ ББСБ ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,517,812.37 төгрөгийг хариуцагч А.М нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,155,937 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,155,937 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,155,938.37 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ТБФ ББСБ ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,517,812.37 төгрөгийг хариуцагч А.М нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,155,937 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,155,937 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,155,938.37 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,235 төгрөгөөс 43,617.5 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 43,617.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 43,617.5 төгрөгийг хариуцагч А.М-с тус тус гаргуулж нэхэмжлэгч ТБФ ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА