| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0401/Э |
| Дугаар | 416 |
| Огноо | 2018-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 416
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч М.Амарзаяа /томилолтоор/,
Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мын Тт холбогдох 1708009140357 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа гагнуурын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Мын Т /РД: .../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Яллах талын нотлох баримтууд.
1.Хохирогч Т.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан тэвш” нэртэй том тэрэгний гагнуурын газар очоод засварчинтай уулзчихаад тэндээс хөдлөх гээд ухарч байтал засмал замаас приус-20 автомашинтай залуу эхнэрийн хамт дайрчих шахаад орж ирээд зогссон. Тэгэхээр нь манай найз цонхоо онгойлгоод жолоочид нь хандаж “чи чинь мэдрэл муутай юм уу яаж яваад байгаа юм гэж хэлсэн чинь жолооч залуу “битгий хуцаад бай пизда минь гэж хэлээд ойртоод ирсэн, тэгэхээр нь чиний буруу биздээ чи яахаараа хүнийг пиздаагаар дууддаг юм бэ гэж хэлээд машинаас буусан, найз Дбас машинаас буугаад тэр залууг чи сохор юм уу гээд хоёр хуруугаараа нүд рүү нь заасан чинь миний нүүрэнд гараа атгаж байгаа нэг удаа цохисон, тэр залуутай найз Дбарьцалдаж аваад надаас холдуулсан тэр залуу намайг болон Дыг цохисон тэгээд тэр залууг Дцаана байсан дугуйн дээр дараад гайгүй болсон. ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 81-83/,
2.Шүүгдэгч М.Тын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүүхдийнхээ толгойг бариулах гээд эхнэр М, охин Угийн хамтаар найзынхаа эзэмшлийн приүс-20 маркын автомашинтай явж байгаад замдаа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан тэвш нэртэй засварын газрын дэргэд байрлах цайны газар орох гээд зогсоол руу орсон. Тэр зогсоолоос дөнгөж хөдлөж байсан приүс-10 маркын автомашины урд нь сууж байсан хоёр хүн машинаасаа чамайг ална шүү гэж орилоод хоёулаа гараа атгаад зангасан, тэгэхээр нь би машинаа зогсоогоод яасан юу болсон юм бэ та нар яах гээд хүн хараагаад байгаа юм бэ гэж хэлээд машинаасаа буугаад яваад очтол чи яаж яваад байгаа юм бэ гэж хэлэхээр нь би яаж явсан юм явдгаараа л явж байна шдээ зүгээр байгаарай гээд хэлсэн чинь /сүүлд нэрийг нь мэдсэн/ жолооч Дхүрч ирээд чи хардаггүй юм уу гээд миний нүдрүү хоёр хуруугаараа хатгаад авахаар нь би хойшоо ухрах үед цаанаас нь хамт байсан /сүүлд нэрийг нь мэдсэн/ М гарч ирээд намайг гараараа нэг удаа шанаадах шиг болсон тэгэхээр нь би зөрүүлээд Мын нүүрэнд гараараа цохиод унагаах үед Дцамцнаас зуураад авсан би ойрхон байсан дугуйн дээр унасан дээрээс Ддараад хөдөлгөхгүй байсан. Тэр үед тэр хоёртой хамт явсан нэг эрэгтэй хүн тэр хоёрыг надаас салгасан. Ийм л асуудал болсон. ..." гэх мэдүүлэг /хх 91-92 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
3.Гэрч Д.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан тэвш” ХХК-ийн хашаанаас миний эзэмшлийн ....улсын дугаартай автомашинтай урд талын автомашины зогсоол дээрээс ухарч байхад миний хөдөлгөөнд саад учруулж приус 20 маркийн автомашинтай эрэгтэй, эмэгтэй 2 хүн гэнэт ороод ирсэн. Би тухайн үед жолоочид хандаж чи надад мөргүүллээ ш дээ гэж хэлэхэд нөгөө залуу нь автомашинаас бууж ирээд таны автомашиныг шүргээгүй биз дээ гээд хэлээд хүрээд ирсэн. ...М.Т гэдэг залуу манай найз М бид хоёртой маргалдсан. Энэ маргааны улмаас Т, М бид 3 зодолдсон. ...” гэх мэдүүлэг /хх 28 х/,
4.Гэрч Б.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Тын бэргэн эгч нь байгаа юм. Би сүүлд сонссон Т гэр бүлийн хамтаар явж байсан гэсэн, яг ямар шалтгаанаар хэнтэй маргалдсаныг би сайн мэдэхгүй байна. ...Т нь төлөв даруу зантай, бусдад тусархаг, амьдралын төлөө зүтгэсэн залуу, миний нүдэнд архи ууж харагдаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 33-34 х/,
5.Шинжээчийн 10349 тоот дүгнэлт
1.Т.Мын биед зүүн хөмсөг, чихний дэлбэн, зүүн нүдний дээд зовхи, өвдгөнд шарх, шалбаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3.ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.
4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. ...” гэх дүгнэлт /хх 40 х/,
6.Шинжээч эмч С.Одончимэгийн “...дээрх гэмтлүүд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, унаж ойчих үед үүсэх боломжгүй. ...тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. ...” гэх мэдүүлэг /хх 41-42 х/,
7.Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл.
1.Камерын бичлэгт 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэсэн он сар байх бөгөөд 12:42:08 гэсэн цагийг зааж байв. Тухайн цаг хугацаанд камерын тусгал хэсэгт цагаан өнгийн суудлын машин харагдах бөгөөд түүний хажуугаар саарал өнгийн Приус-20 маркийн машин орж ирж зогсоолд зогсож байгаа дүрс харагдаж байх бөгөөд дээрх 2 тээврийн хэрэгслийн улсын дугаар харагдахгүй байна. Камерын бичлэгний цагаар 12:42:21-т саарал өнгийн Приус 20 маркийн машины жолоочийн хэсгээс цагаан малгайтай цайвар өнгийн хувцастай эрэгтэй хүн бууж ирээд цагаан өнгийн суудлын машины жолоочийн эсрэг талд очиж ямар нэгэн зүйл ярьж байгаа байдалтай зогсож байх бөгөөд 12:42:31-т уг цагаан өнгийн суудлын машинаас 2 эрэгтэй хүн бууж ирж байгаа дүрс харагдаж байх бөгөөд уг 2 хүн бууж ирээд цагаан малгайтай Приус 20 маркын машинаас бууж ирсэн залууг толгойн тус газарт нь цохиж аваад зодолдож байгаа дүрс байх бөгөөд цааш барилгын урд хэсэгт очиж зодолдох бөгөөд цагаан өнгийн машинаас бууж ирсэн цагаан өнгийн хувцастай махлаг эрэгтэй хүн газраас ямар нэгэн зүйл авч цохих гэж байгаа дүрслэл бичигдэн үлдсэн байх бөгөөд үүнээс хойш ямар нэгэн зодолдож цохилцсон бичлэг байхгүй байсан болохыг тэмдэглэл болгон 16 цаг 15 минутанд дуусгав. /хх 20-21 х/
Хувийн байдлын талаарх баримтууд.
1.Гэрч Б.Шийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Тыг сайн мэднэ. 2011 оноос хойш Т манай гэр орноор орж гардаг хүүхэд байсан. Архи тамхи хэрэглэдэггүй, хүнтэй эвтэй найртай, тусархаг нийтэч хүн, миний мэдэхээр хүнтэй маргалдаж, зодолдож байгаагүй. ...” гэх мэдүүлэг/хх 37-38 х/,
2.Гэрч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.Т болон 2 хүүхдийн хамт СХД-ийн 26-р хороо Алтан Овоо 7-38 тоотод оршин суудаг. Манай нөхөр зан аашийн хувьд төлөв даруу, архи тамхи хэрэглэдэггүй. Нөхөр маань улирлын ажил хийдэг бөгөөд ихэнхдээ гэртээ хүүхдүүдээ хараад байж байдаг. Урьд өмнө манай нөхөр хэрэг түвэгт холбогдож байгаагүй. ... Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн 20 р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан тэвш” XXК-ийн хажууд байрлах сэлбэгийн дэлгүүр орох гээд автомашинаа байрлуулах гэтэл үл таних 45-50 насны эрэгтэй хүмүүс зам тавьж өгсөнгүй гээд бид хоёрыг заналхийлээд байсан тул манай нөхөр М.Т яасан юм бол доо гээд яваад очиход уг автомашинд сууж явж байсан хүмуүс азтомашинаасаа буугаад арай өндөр нь шууд баруун гараараа манай нөхрийн нүдэн тус газар луу хуруугаараа хатгасан. Тухайн үед хамт явж байсан намхан ах шууд нөхрийг минь мангасдаад авсан. Тэрнээс хойш нөхөр маань өөрийгөө хамгаалах гээд тэр хоёртой зууралдаад байсан. Намхан залуу нь газраас ална гээд чулуу бариад дайраад байхаар нь би гарнаас бариад дийлээгүй. Уг эрэгтэй хүн намайг түлхээд газарт унагаасны дараа манай нөхрийг тарган залуу нь толгой хэсгийг сугандаа хавчуулж дараад нөгөө залуу нь араас нь нуруу хэсэг рүү цохиод байсан. Би тухайн үед шоконд ороод юу болоод байгааг сайн ойлгоогүй. Манай нөхрийн нүүрэн тус газар луу эхлээд баруун гараараа нэг удаа цохиод зүүн гараараа дахиад цохих гэтэл гараараа хаах гэж байгаад нүүрэнд нь хүрээд цус гарсан. Манай нөхөр тэр эрэгтэй хүнийг цохиё гэж бодоогүй, би тэр хоёр ах нарт одоо боль гэж хэлэхэд миний үгийг тоогоогүй. ...” гэх мэдүүлэг /хх 35-36 х/,
3.М.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 94, 101 х/
4.М.Тын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 96 х/
5.Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 102 х/
6.Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 103 х/
7.М.Тын хувийн байдлын тодорхойлолтууд /хх 112 х/
Хохирлын талаарх нотлох баримтууд.
1.Хохирогч Т.Мын “......надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг, тэмдэглэл /хх 81-83, 115 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Дүгнэлтийн хэсэг.
М.Т нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1240 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан тэвш” ХХК-ийн хашааны орчим иргэн Т.Мыг “автомашинаар ухрах үйлдэл хийж байхад араар нь өнгөрч зогсоол руу орсон асуудлаас” болж маргалдан түүний нүүрэн тус газарт нь цохиж зодсон болох нь:
Хохирогч Т.Мын “... 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ... найз Дбас машинаас буугаад тэр залууг чи сохор юм уу гээд хоёр хуруугаараа нүд рүү нь заасан чинь миний нүүрэнд гараа атгаж байгаа нэг удаа цохисон, ...” гэх мэдүүлэг /хх 81-83/,
Шүүгдэгч М.Тын “... М гарч ирээд намайг гараараа нэг удаа шанаадах шиг болсон тэгэхээр нь би зөрүүлээд Мын нүүрэнд гараараа цохиод унасан ..." гэх мэдүүлэг /хх 91-92 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Д.Дын “... М.Т гэдэг залуу манай найз М бид хоёртой маргалдсан. Энэ маргааны улмаас Т, М бид 3 зодолдсон. ...” гэх мэдүүлэг /хх 28 х/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл.
1.Камерын бичлэгт 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэсэн он сар байх бөгөөд 12:42:08 гэсэн цагийг зааж байв. ... 12:42:31-т уг цагаан өнгийн суудлын машинаас ... 2 хүн бууж ирээд цагаан малгайтай Приус 20 маркын машинаас бууж ирсэн залууг толгойн тус газарт нь цохиж аваад зодолдож байгаа дүрс байх бөгөөд цааш барилгын урд хэсэгт очиж зодолдох бөгөөд цагаан өнгийн машинаас бууж ирсэн цагаан өнгийн хувцастай махлаг эрэгтэй хүн газраас ямар нэгэн зүйл авч цохих гэж байгаа дүрслэл бичигдэн үлдсэн ...” /хх 20-21 х/,
Шинжээчийн 10349 тоот дүгнэлт:
1.Т.Мын биед зүүн хөмсөг, чихний дэлбэн, зүүн нүдний дээд зовхи, өвдгөнд шарх, шалбаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3.ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.
4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. ...” гэх дүгнэлт /хх 40 х/,
Шинжээч эмч С.Одончимэгийн “...дээрх гэмтлүүд тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, унаж ойчих үед үүсэх боломжгүй. ...тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. ...” гэх мэдүүлэг /хх 41-42 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар: М.Тын Т.Мыг гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад хүний нүүр лүү гараараа цохих үйлдэл хийх замаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.
Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой гэдгийг шалгуур болговол Т.Мын нүүрэндээ цохиулсны улмаас хөнгөн хохирол учирсан нь М.Тын түүний нүүрэн тус газар гараар цохисноос болсон явдал тул хөнгөн хохирол учирсан хор уршиг, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэргийн санаа зорилгыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй боловч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаас харахад М.Тын Т.Мыг зодсон үйлдэл нь түүний өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. М.Түвшинбааатар нь насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийтлэг субъект шаарддаг болно.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, М.Тын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч Т.Мын “... надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 81-83/-ээр хохирогч нь эрүүл мэндийн зардалд нэхэмжилсэн төлбөр байхгүй болох нь тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй.
М.Тт холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, хор уршгийн хувьд их биш, хөнгөн гэмт хэрэг үйлдэж анх удаа ял шийтгүүлж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хоорондын маргааны улмаас гэмт хэрэг гарсан, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзээд түүнд шүүхээс 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийн торгуулийн ял оноож, уг торгуулийн ялыг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгох нь зүйтэй гэж үзсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт Мын Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Тыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан М.Тт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан М.Тт мэдэгдсүгэй.
5.М.Тын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ