| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00471/И |
| Дугаар | 308/ШШ2025/00383 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 308/ШШ2025/00383
| 2025 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 308/ШШ2025/00383 | Дорноговь аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би,
Нэхэмжлэгч: ТБФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,352,835.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талуудын хооронд байгуулсан 478365 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 91017-3229 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,454,806.46 төгрөг, зээлийн хүү 848,308.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,720.03 төгрөг, нотариатын зардалд 28,000 төгрөг, нийт 4,352,835.30 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...Д.Б миний бие ТБФ ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4,352,835.30 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 5 сарын хугацаанд, сар бүрийн 1-ний өдөр 725,472 төгрөгөөр, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 725,475.30 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Хариуцагчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байх тул зохигчдын эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТБФ ББСБ ХХК нь хариуцагч Д.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,352,835.30 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ТБФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,352,835.30 төгрөгийг хариуцагч Д.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 5 сарын хугацаанд, сар бүрийн 1-ний өдөр 725,472 төгрөгөөр, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 725,475.30 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ТБФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,352,835.30 төгрөгийг хариуцагч Д.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 5 сарын хугацаанд, сар бүрийн 1-ний өдөр 725,472 төгрөгөөр, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 725,475.30 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,595 төгрөгөөс 42,297.5 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 42,297.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 42,297.5 төгрөгийг хариуцагч Д.Б-с тус тус гаргуулж нэхэмжлэгч ТБФ ББСБ ХХК-д олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА