| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00483/И |
| Дугаар | 308/ШШ2025/00384 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 308/ШШ2025/00384
| 2025 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 308/ШШ2025/00384 | Дорноговь аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:
Нэхэмжлэгч: Г.Б ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Э-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8,868,514.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч Э.Э-с 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ЗГR000357184 тоот зээлийн үүрэгт үндсэн зээл 8,290,333.62 төгрөг, зээлийн хүү 570,879.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,300.65 төгрөг, бусад 10,500 төгрөг, нийт 8,868,514.18 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.Э миний бие Г.Б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 8,868,514.18 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөшөөрдөг тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б ХК нь хариуцагч Э.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,868,514.18 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Б ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,868,514.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Э нь 8,868,514.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,874 төгрөгийн 78,437 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 78,437 төгрөг, төрийн сангийн 100061300941 данснаас 78,437 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Б ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА