Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 308/ШШ2025/00387

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 308/ШШ2025/00387

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар О  овогт Л-ийн С , С  овогт Б-ын Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр охин Ц.С-ийг эх Б.Ц-ын асрамжид үлдээсүгэй.

3.Хариуцагч Б.Ц  хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар Л.С  нь охин Ц.С-тай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг Б.Ц-т даалгасугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг зааснаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, 34 байр, 47 тоот хаягт байршилтай 37.8 м.кв 1 өрөө байр, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 34 дүгээр байр 46 тоот хаягт байршилтай 56.6 м.кв 2 өрөө байрыг Б.Ц , хүү Ц.Э , охин Ц.С  нарын өмчлөлд үлдээж, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс Г.С т ногдох хэсэгт 15,000,000 төгрөгийг Б.Ц  нь Л.С-т төлөх, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, 34 байр, 47 тоот хаягт байршилтай 37.8 м.кв 1 өрөө байр, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг 34 дүгээр байр 46 тоот хаягт байршилтай 56.6 м.кв 2 өрөө байрны зээлүүдийг Б.Ц  үргэлжлүүлэн төлж дуусгах, автомашин худалдаж авч байсан зээлийн үлдэгдлийг Г.С  төлж дуусгахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ хийж шийдвэрлэснийг дурьдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУЛМАА