Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 308/ШШ2025/00396

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 308/ШШ2025/00396

Дорноговь аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би,

Нэхэмжлэгч: ТБФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Г-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 11,404,133.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талуудын хооронд байгуулсан 484172 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-132995 дугаар 91017-6435 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 8,000,000 төгрөг, зээлийн хүү 3,273,531.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 98,601.88 төгрөг, нотариатын зардалд 32,000 төгрөг, бүгд 11,404,133.30 төгрөгийг хариуцагч Г.Г-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн эвлэрлийн гэрээндээ:

...Г овогтой Г  нь ТБФ ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 11,404,133.30 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдрийн дотор 1,900,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,904,133.30 төгрөгөөр төлж бүрэн барагдуулахаар эвлэрэв. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ТБФ ББСБ ХХК нь хариуцагч Г.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,404,133.30 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ТБФ ББСБ ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлага болох 11,404,133.30 төгрөгийг хариуцагч Г.Г нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдрийн дотор 1,900,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,904,133.30 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ТБФ ББСБ ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлага болох 11,404,133.30 төгрөгийг хариуцагч Г.Г  нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдрийн дотор 1,900,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,904,133.30 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197,416 төгрөгөөс 98,708 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 98,708 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 98,708 төгрөгийг хариуцагч Г.Г-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ТБФ ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА