Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 308/ШШ2025/00398

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 08/ШШ2025/0098

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Д-д холбогдох,

Орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д /цахимаар/,

Хариуцагч Д.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.А нь Д.Д-д холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би өөрийн өмчлөлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын баг Мааньзавын -р байрны 6 тоот 54м2 орон сууцыг 2021 оны 05 дугаар сард *******д анх 70,200,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Дээрх орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцохдоо орон сууцны эзэмшлийг 2021 оны 05 дугаар сард худалдан авагч талд шилжүүлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 2021 оны намар бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжихээр тохиролцсон. Гэвч худалдан авагч тал болох ******* нь орон сууцны үнийг тохирсон хугацаанд бүрэн төлөөгүй төдийгүй түүний хүсэлтийн дагуу төлөх хугацааг удаа дараа хойшлуулсан боловч элдвийн шалтаг тоочиж үүргээ биелүүлээгүй. Би орон сууцаа 2015 онд ипотекийн зээлээр худалдаж авсан ба 40,000,000 орчим төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, сар бүр зээлийн үүргийн гүйцэтгэлд 442,100 төгрөг төлдөг. 202 оны 01 дүгээр сараас 2024 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд гэхэд л зээлийн үүргийн гүйцэтгэлд 7,524,00 төгрөг төлсөн байна. Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаас харж болно. Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан суманд шилжиж ирснээс хойш албаны орон сууцанд амьдарч байгаа бөгөөд ипотекийн зээл дуусгавар болоогүй тул дахин ипотекийн зээлд хамрагдах боломжгүй учир өөрийн гэсэн орон сууцтай болж чадахгүй өнөөдрийг хүрлээ. /Албаны орон сууц эзэмших гэрээг хавсаргав/ Арилжааны банкнаас цалингийн зээл авахаар хөөцөлдсөн боловч МИК-ийн зээлтэй бол өр орлогын харьцаа 45 хувиас хэтрэхгүй байх журамтай гээд зээлийн хэмжээнд хязгаарлалт үүсээд хүссэн хэмжээний зээл олгогдохгүй байгаа зэргээр худалдан авагч тал нь надад цаг хугацааны болон эдийн засгийн маш их хохирол учруулсан. Бусад хохирлыг дурдсангүй. Худалдан авагч *******д 2024 оны 02 дугаар сарын 24-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг цуцалж байгааг мэдэгдсэн. Бидний хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан тул 2024 оны 5 сарын 11-ны өдөр *******тэй харилцан тохиролцож орон сууц хөлслөх гэрээг нөхөн байгуулж, орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 44,265,200 төгрөгийг 2021 оны 5 сараас 2024 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааны / жил/ хөлс буюу үүргийн гүйцэтгэлд тооцохоор харилцан тохиролцсон. Орон сууц хөлслөх гэрээ 2024 оны 6 сарын 1-ны өдөр дуусгавар болж, *******гээс байрыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч 2024 оны 6 сарын 4-ны өдөр шүүхийн албадан гаргах бичиг ирсэн хойно л гарна. гэсэн чат ирүүлсэн. Иймд ******* болон түүний гэр бүлийнхнийг албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү. гэжээ.

2.Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: *******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. ******* нь орон сууцны үнийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүйдээ намайг буруутгах агуулга бүхий зүйл бичсэн байна. ******* би 2021 оны 05 дугаар сард өөрийн өмчлөлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын баг Мааньзавын -р байрны 6 тоот 54м2 орон сууцыг сард бүрэн төлж дуусгасны дараа өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр харилцан *******д 70,200,000 төгрөгөөр худалдах, орон сууцны үнийг 2021 оны 09 дүгээр дурдсан, үйл баримтын талаар маргаагүй. Мөн ******* нь харилцан тохиролцсон хугацаандаа орон сууцны үгийг бүрэн төлж чадаагүй тухайгаа ч дурдсан байна. Орон сууцны үнийг бүрэн төлөөгүй тул түүнийг өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй. Орон сууцны үнийг санхүүгийн ямар боломжид үндэслэн яаж төлж дуусгах нь худалдан авагчийн эрхийн асуудал бөгөөд ипотекийн зээлд хамрагдаад орон сууцны үнийг төлөх боломжтой талаар *******д хэлэхэд "...ББСБ-аас найздаа зээлдүүлчихсэн учраас зээл бүтэхгүй байна ..." гэж надад хэлж байсан. ******* ипотекийн зээлийн үндсэн шалгуур үзүүлэлтүүд хангагдахгүй, зээлд хамрагдах боломжгүй байгаа тухайгаа ярьж байсан хэрнэ одоо болохоор надаас шалтгаалж зээлд хамрагдаж чадаагүй гэж ойлгомжгүй зүйл бичжээ. Худалдан авагч орон сууцны үнийг бүрэн төлснөөр банкны барьцаанаас чөлөөлж, өмчлөлд нь шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Бидний хооронд өөр тохиролцоо хийгдээгүй. Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлдээ намайг "...янз бүрийн шахалт дарамт шаардлага үзүүлсэн төдийгүй, бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн..." гэжээ. Үнэхээр ийм хууль бус үйлдэл гаргасан бол зохих байгууллагад нь хандаж, шалгуулах бүрэн боломжтойг дурдаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч зүгээс *******д холбогдуулан орон сууцнаас албадан нүүлгэж, орон сууц чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан буюу Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг үндэслэн шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа. Хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдэд хуулийн дагуу хэд хэдэн шаардах эрх үүсэх боломжтой байдаг бөгөөд нэхэмжлэгч хувьд 294 дүгээр зүйлийн 294.1.1, 295 дугаар зүйлийн 295.1, Иргэний хуулийн ерөнхий ангийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу албадан нүүлгэж, орон сууцнаас чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгжүүлэх боломжтой байна гэж үзэж байгаа. Хуульд заасан шаардлагын хүрээнд зүгээс нэгдүгээрт тухайн маргаан бүхий орон сууцын өмчлөгч байх. Хоёрдугаарт өөрийнх нь өмчлөлийн эд хөрөнгө нь бусдын эзэмшилд. Гуравдугаарт бусдын эзэмшил нь хууль бус байх гэсэн урьдчилсан нөхцөлүүдийг хангаж байгаа тохиолдолд эдгээр миний хуулийн дагуу шаардах эрхийн үндсэн дээр Долгормаад холбогдуулан албадан нүүлгэж орон сууцаас чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлууд үүснэ. Нэхэмжлэгч хувьд бол Дорноговь аймгийн Сайншанд сумын дугаар багт байрлах байрны 6 тоот, 54 метр квадрат 2 өдөө орон сууцны өмчлөгч. Энэ нь хэрэгт авагдсан Ү-071005296 дугаарт бүртгэгдэж, 2016 оны 12 сарын 12-ны өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон Хаан банктай байгуулсан Ипотекийн зээлийн гэрээ зэрэг баримтуудаар маргаан бүхий байрны өмчлөгч нь өнөөдрийн байдлаар гэж хүн байгаа. Хоёрдугаарт маргаан бүхий 6 тоот орон сууц нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд ******* болон түүний гэр бүлийн гишүүд хамт амьдарч байгаа бөгөөд *******гийн эзэмшил, ашиглалтад байгаа гэдэгт талуудын хэн аль нь бол маргадаггүй. *******гийн эзэмшилд байгаа маргаан бүхий орон сууц нь хууль бус байна. Учир нь болон ******* нарын хооронд 2021 оны 05 дугаар сард амаар харилцан тохиролцож маргаан бүхий орон сууцыг нийт 70,200,000 төгрөгөөр худалдах, худалдан авах тохиролцоо байгуулагдсан. Энэхүү тохиролцоог амаар тохиролцохдоо орон сууцанд орохдоо 25,000,000 төгрөгийг, үлдэгдэл 45,200,000 төгрөгийг 2021 оны намар мал борлуулаад үлдэгдэл төлбөрөө төлнө гэж тохиролцсоны дагуу 2021 оны 05 дугаар сард зүгээс *******гийн эзэмшилд тухайн орон сууцыг хүлээлгэн өгсөн. *******гийн зүгээс орон сууцанд орохдоо 25,000,000 төгрөгийг өгнө гэсэн боловч орон сууцанд орсноос хойш 2021 оны 06 дугаар сарын эхэн хүртэлх хугацаанд 25,000,000 төгрөгийг цувуулж өгсөн. Үлдэгдэл 45,200,000 төгрөгийг 2021 оны намар өгөх ёстой байсан боловч намар өгч чадахгүй боллоо хавар ноолуурын үед өгье гэсэн. Хавар нь болоод дахиад намар мал борлуулж өгье гэдэг байдлаар 202 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 44,265,200 төгрөгийг өгсөн. Үлдэх төлбөрийг огт төлөөгүй учраас талуудын хооронд маргаан үүссэн. зүгээс орон сууцны үлдэгдэл төлбөрийг өгөөч ээ гэдэг байдлаар *******д утсаар болон мессеж, чатаар холбогдох бүх боломжтой нөхцөл байдлаар шаардах эрхээ хэрэгжүүлж байсан. *******гийн хувьд одоогийн байдлаар мөнгөө цуглуулж байна, ажил явдал гарсан байна, хавар ноолуур дээр өгье, намар мах борлуулж өгье гэж янз бүрийн шалтаг шалтгаан хэлсээр өнөөдрийг хүртэлх хугацаанд үлдэгдэл төлбөрийг огт өгөөгүй. Үүний үндсэн дээр болон ******* нар хоёулаа 2024 оны 05 дугаар сард биечлэн уулзсан. Орон сууцын төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ нь жилийн хугацаанд давтагдаж байна. зүгээс орон сууцаа буцаан авъя, гэрээгээ цуцалъя гэдэг асуудлыг бол тавьсан боловч *******гийн зүгээс би ирээдүйд энэ хөрөнгийг мөнгөтэй болох юм бол авах боломжтой гэсэн саналыг тавьж, талууд харилцан тохиролцсоны үндсэн худалдах, худалдан авах хэлцлийг өөрчилж, орон сууц хөлслөх гэрээгээр сольсон байдаг. Өөрөөр хэлбэл орон сууц хөлслөх гэрээг 2024 оны 05 сарын 11-ний өдөр нөхөн байгуулж, тухайн гэрээнд 2021 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаатай орон сууц хөлслөх гэрээг нөхөн байгуулж байна. 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор гэрээний хугацаа дуусах бөгөөд 06 дугаар сарын 01-ний өдөр орон чөлөөлж өгнө. Өмнө нь буюу орон сууцыг худалдан авахдаа урьдчилгаанд төлсөн 44,265,200 төгрөгийг орон сууц хөлслөх гэрээний төлбөрт тооцож байна. Төлбөр төлсөнтэй холбогдуулан эд хөрөнгөө буцаан авахдаа засварын хөлсийг шаардахгүй гэж 2 тал харилцан тохиролцож орон сууц хөлслөх гэрээг байгуулсан. Орон сууц хөлслөх гэрээ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасны дагуу талууд гэрээний агуулгыг тохиролцож, гэрээг чөлөөтэй байгуулах үндсэн зарчимд нийцэж байна гэж үзэж байна. Орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсон учраас хөлслөгчийн зүгээс орон сууцаа буцаан хөлслүүлэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй учраас 2024 оны 06 дугаар сарын 1-ны өдөр орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан боловч өнөөдрийг хүртэл орон сууцыг чөлөөлж өгөөгүй. *******гийн зүгээс шүүхээс намайг гар гэсэн тохиолдолд би гарна гэсэн байдлаар хандаж байгаа. Ийм учраас хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэх хуулийн дагуу бүрэн эрхтэй гэж үзэж албадан нүүлгэж, орон сууцнаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн зүгээс шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иргэний хуульд хуулийн хүрээнд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох эсвэл гэрээний үндсэн дээр гэрээний үүргээ биелүүлж тогтоолгох боломжтой байгаа. Хуулийн хүрээнд гэдэг нь хэн нэгний өмчлөгчгүй, өөрийн санаандгүй байдлаар олж түүнийг 15 жилийн хугацаагаар өөрийнхөө эзэмшил ашиглалтдаа байлгаж байгаа эзэнгүй эд зүйлийг эзэмшиж ашигласны үндсэн дээр өмчлөгчөөр тогтоолгох боломжтой байдаг. Хоёрдугаарт гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсний үндсэн дээр өмчлөгчөөр тогтоолгох боломжтой. Өнөөдрийн нөхцөл байдлаар талууд хариуцагч буюу худалдан авагч *******гийн зүгээс орон сууцны үнийг бүрэн төлсөн нөхцөл байдал байхгүй. Гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөрөө төлөөгүй учраас талууд гэрээгээ цуцлах, гэрээний харилцааг дуусгавар болгож үүргийг солих зэрэг харилцаануудыг үүсгэсэн. Орон сууцны үнийг төлөөгүй байгаа учраас орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй гэв.

4.Хариуцагч ******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага болох ...орон сууцнаас албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг үл зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие ******* нь орон сууц зарна гэсэн зарлалын дагуу Сайншанд сумын дугаар баг, Мааньзавын дугаар байранд очиход орон сууц түрээслэгч нь байсан ба асуухад дээрх сууцыг худалдах хүн нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын /Хөтөл/ сум дундын шүүхэд шүүгч хийдэг хүн байгаа, энэ утсаар нь холбогд гээд утсыг нь өгсөн. Ингээд Г.******* гэдэг хүнтэй утсаар холбогдож 2021 оны 05 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг дугаар байрны 6 тоот 5 м.кв орон сууцыг 70,200,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Бид хоёр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Зөвхөн утасны цаана, наанаас тохиролцож би 2021 онд орон сууцны үнэ болох 44,265,200 төгрөгийг амаар тохиролцсоны дагуу төлж, 202 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 480,000 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөгийг шилүүлж, нийт 45,245,200 төгрөгийг худалдагч Г.*******гийн дансанд хийсэн.

Үүнийг Г.******* ч хүлээн зөвшөөрдөг юм.

Гэтэл 202 оны 05 дугаар сарын 05-ны өдөр миний бие өөрийн биеэр Дархан хот орж *******тай очиж уулзахад орон сууцны үнэ өссөнтэй холбогдуулан үнийн дүнгийн 50 хувиар нэмэн тооцохоор болж 70,200,000 төгрөг дээрээ 5,000,000 төгрөг нэмэн 105,200,000 төгрөг болгож өөрийн дураараа хэлцлээ өөрчлөн надаар гарын үсэг зуруулсан. Мөн 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дархан хот орж уулзахад Г.******* нь богино хугацаанд дахин орон сууцныхаа үнийг гэнэт эрс нэмэгдүүлэн орон сууцны үнийг 1 м.кв-ыг нь 2,500,000 төгрөгөөр тооцон 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор өмнө өгсөн 45,000,000 төгрөг дээрээ 90,000,000 төгрөг нэмж авахаар хэлцэл гэсэн бичгийг өөрийн гараар бичиж надад өгөхөд нь би гарын үсэг зураагүй. Г.******* нь мөн тэр өдөртөө тухайн цагт 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дээрх орон сууцыг хөлслөх гэрээ гэж өөрийн гараар бичиж миний өмнө нь өгсөн 45,200,000 төгрөгийг орон сууцны хөлсөнд суутгах авахаар тохиролцов гэж бичиж адаар гары үсэг зуруулах гэхэд нь би зөвшөөрөөгүй ба гарын үсэг зураагүй. Би Г.*******тай орон сууц хөлслөх тухай тохиролцоогүй, бид хоёр орон сууц хөлслөх талаар ямар ч гэрээ хийгээгүй, гэрээг нөхөн хийх гэрээ байгуулсанд тооцох үндэслэл байхгүй юм. Г.*******тай удаа дараа очиж уулзахад тэр надтай юу ч ярьдаггүй ба уулзах бүрт Дархан хотод оршин суудаг Хангал гэдэг хүнтэй уулзуулдаг юм. Хангалыг миний ах гэж Г.******* нь ярьдаг бөгөөд огт хамааралгүй Хангал гэгч нь намайг дарамтлан чи мөнгийг хурдан төл, бид байраа авна, би шүүхээр яваад юу ч олж долоохгүй, бидэнд шүүгч олон бий, аятайхан байгаарай гэж үг хэлээр сүрдүүлж өнөөдрийг хүрсэн. Г.******* нь иргэний хэргийн шүүгч атлаа гэрээг хуулийн дагуу надтай байгуулаагүй, анх тохиролцсоноосоо эрс өөрчлөн байрны үнээ огцом өсгөж, надаас өгсөн 45,200,000 төгрөгийг орон сууцны түрээсийн хөлс болгох, орон сууцныхаа үнийн м.кв-ны үнийг одоогийн ханш 2,500,000 төгрөгөөр тогтоож хэлцэл хийсэн мэтээр нөхөн гарын үсэг зуруулахыг оролдох, зэргээр миний ашиг сонирхолд үл нийцэх байдлаар дур мэдэн өөрчилж, хэт өндөр үнээр шаардах эрхийг давуу байдлаа ашиглан өөртөө олж авсан, үүнээс шалтгаалан үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн, орон сууц нь банкны барьцаанд одоог хүртэл байгааг Г.******* нь орон сууцыг худалдах бус түүгээр дамжуулан мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байгаа байдал илэрхий болж, иргэн миний хуулиар тогтоосон эрх ашгийг илтэд хохироож байна. Иймд нэхэмжлэгч Г.*******гаас гаргасан орон сууцнаас албадан нүүлгэн гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээ мөн өдрийн 1м.кв үнийг 2,500,000 төгрөгөөр тооцож 15,000,000 төгрөгийг гаргуулахаар тохиролцсон хэлцэл зэргийг хүчин төгөлдөр бусд тооцож өгөхийг хүсье. Би анхны тохиролцсоны дагуу 70,200,000 төгрөгөөр худалдан авч, төлөөгүй үлдсэн 24,945,200 төгрөгийг төлөх болно гэжээ.

 

5.Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатаа: ******* миний бие нь орон сууц худалдах зар мэдээллийн дагуу гэгчтэй утсаар холбогдож одоогийн амьдарч байгаа Сайншанд сум баг -6 тоот 54 м, кв орон сууцыг 2021 оны 5 сард 70200000 далан сая Хоёр зуун мянган/төгрөгөөр худалдан авч үнэ өртгийг нь 2021 оны 09 сард төлж үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг авахаар тохирч ам хэлэлцээр итгэлцлээр худалдах худалдан авах гэрээг хийсэн билээ. нь байрны төлбөрийг төлсний дараа үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг ипотекийн зээлээс чөлөөлөн авч өгөх боломжтой гэсэн бөгөөд тиймээс ч миний хувьд үүргийн гүйцэтгэлээ зохих ёсоор хэсэгчлэн гүйцэтгэсний ар дээр уг байрны гэрчилгээгээ авч эргэж барьцаанд тавин үлдэгдэл мөнгөө төлөх зорилготой утсаар холбогдсон боловч тэрээр миний урьдчилж өгсөн 45 сая гаруй төгрөгийг ипотекийн зээлэндээ биш зориулалтын бус өөр байдлаар хэрэглээндээ зарцуулчаад эс тоосон байдлаар надад хандаж гэрчилгээг гаргах ямар ч боломжгүй учраас яаралтайгаар үлдэх төлбөрийг төлж дуусгах шаардлагатай гэсэн тул энэ л үеэс би үлдэгдэл мөнгийг яаралтай өгсөн ч миний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх эсэх нь тодорхой бус юм байна гэсэн ойлголтыг авч эдүгээг хүрсэн болно. Энэ хугацаанд нь өөрөө хуульч хүн болохоор хуулийн хий цоорхойг ашиглан янз бүрийн шахалт дарамт шаардлагыг надад хууль бусаар үзүүлсэн төдийгүй миний мэдээгүй, үзээгүй хараагүй бусдын шахалтаар хүчинд автагдан хийсэн өөрийнх нь бодлоор бодвол гэрээ хэлцэл гэх юм байлгүй үл ойлгогдох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж байрнаас албадан гаргуулах хэмжээний шаардлагатай нэхэмжлэлийг шүүхэд гаргасантай холбогдуулан миний бие нь ИХХШТХуулийн 26 дугаар зүйлийн 26. дахь хэсгийг үндэслэн дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Хэдийгээр миний бие нь тохирсон хугацаандаа орон сууцны хөлс мөнгийг төлөөгүй боловч 202 оны 5 сар гэхэд байрны төлбөрт нийт төлбөл зохих өртгийн 60 гаруй хувийг төлж гэрээнд заагдсан гүйцэтгэлийн үүргийнхээ дийлэнх хэсгийг зохих ёсоор гүйцэтгэж биелүүлсэн болно. Харин үүрэг гүйцэтгэгч миний хувьд үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангаагүй шалтгаан нь дээр дурдсан өөрөөр хэлбэл нөгөө талын үүрэг гүйцэтгүүлэгчийн шууд хамаарал бүхий хүчин зүйлийн нөхцөл байдал буюу гэрээгээр тохирсон ёсоор байрны төлбөрт өгсөн мөнгө төгрөгийг зориулалтаар ипотекийн зээл төлөлтөд шууд хамруулж зарцуулалгүйгээр, миний зүгээс тавих зохих ёсны шаардлагыг хязгаарлаж хэт нэг талын давуу эрх хууль бус хандлагын уршгийг буй болгосонтой холбоотой юм. Иймд иргэн ******* намайг Сайншанд сум баг -6 тоот 54 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч *******гийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******гийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. тайлбар гаргаж, тодорхой ярилаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. 2024 оны 06 дугаар сарын 1-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл үүргийн гүйцэтгэлийн шаардлага нь ямар хугацаанд, ямар байдлаар, яаж биелэгдсэн бэ гэдэгт бодитой үнэлэлт, дүгнэлт хийх нь хууль ёсны шаардлага гэж үзэж байна. нэхэмжлэлд дурдсан цаг хугацааны нөхцөл байдлыг тодорхой хэмжээгээр дурдаж хариу тайлбараа гаргана. нэхэмжлэлд худалдан авагч ******* нь орон сууцны үнийг хохирсон хугацаанд бүрэн төлөөгүй, 2021 оны 05 дугаар сард намар бүрэн төлнө гэсэн боловч төлөөгүй. Түүний хүсэлтийн дагуу хугацааг нь удаа дараа хойшлуулсан боловч элдэв шалтаг тоочиж үүргээ биелүүлээгүй гэсэн байна. 202 оны 05 дугаар сард үүргийн гүйцэтгэлээ хангасан. Өөрөөр хэлбэл орон сууцыг нийт 70,200,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Үүнийг 60 хувийн төлбөрийг хангалттай биелүүлсэн. Хуулийн хугацааны шаардлагаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангаж чадаагүй гэдэг өөрсдийн давуу эрхийн шаардлагаар гэрээг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй, эрх хэмжээгүй. Хоёрдугаарт Ипотекийн зээл, худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдож байгаа гэж ярьж байна. Үүргийн гүйцэтгэлийг 60 гаруй хувиар хангасан байхад үүнийг зөрчиж орон сууц хөлслөх гэрээ байгуулсан нь шаардлагад нийцэхгүй байна. Хууль зөрчсөн илтэд хууль бус шаардлага байна. Өөрөөр хэлбэл гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгийг нэхэмжлэлдээ тодорхой дурдаж өгөх ёстой байсан. Бидний зүгээс гэрээний үүргээ 60 гаруй хувийг гүйцэтгэсэн учраас үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Хоёрдугаарт зохих ёсоор үүргээ биелүүлээд ипотекийн төлбөрөө төлөх ёстой. *******гийн зүгээс орон сууцны гэрчилгээг шаардсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ ипотекийн зээлд байсан. Үүнийг мэдэж байсан. Гэхдээ гэрээний үүргийн гүйцэтгэлд 60 гаруй хувийг биелүүлсэн байхад түүнд зориулсан зээл төлөлтийн мөнгийг хууль бусаар зарцуулсан. Өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэлээ хангах зориулалтын зүйлд зарцуулаагүй өөр зүйлд зарцуулсан. Ипотекийн зээлийн гэрээ тасалдаж, үүргээ гүйцэтгээгүй гэсэн нөхцөл байдлыг тавьж байгаа нь хууль бус байна. хувьд *******гийн өгсөн мөнгөөр ипотекийн зээлээ төлөлтөөр төлж, эргээд гэрчилгээгээ өгөх шаардлага байсан. Энэ шаардлагаа биелүүлээгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд орон сууцны төлбөрийн 60 гаруй хувийг төлсөн учраас зохих ёсныхоо шаардлагыг тавьж, гэрчилгээгээ авсныхаа дараа дахин зээл хийж, үлдэх төлбөрөө төлөх зорилготой байсан. Нөгөө талаас ипотекийн зээлд орон сууцыг худалдах, хууль бусаар бусдын өмчлөлд шилжүүлэхийг хориглосон заалт байгаа. Ипотекийн зээлийн дээрх нөхцөл байдлыг зөрчсөн үндэслэл харагдаж байна. Орон сууц хөлслөх гэрээ, орон сууцнаас албадан нүүлгэх нь хууль бус шаардлага байна. Нэхэмжлэлдээ 202 оны 05 дугаар сард 44,000,000 гаруй төгрөгийг төлсөн гэж бичсэн. 2024 оны 05 дугаар сард орон сууц хөлслөх гэрээ болгон өөрчилж, урьдчилан төлсөн мөнгийг орон сууц хөлслөх гэрээндээ суутгаж авсан. Бид нар хуульч учраас хууль бус шаардлагыг тавьж болох уу. Иргэдийг төөрөгдөлд оруулж хууль бус нөхцөл байдлыг хөндөх үндэслэлгүй. Дээрх нөхцөл байдлын улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сөрөг нэхэмжлэлийг өмгөөлөгчийн зүгээс үндэслэл бүхий гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн гол шаардлага нь миний үйлчлүүлэгч *******гийн хувьд үүргийн гүйцэтгэлээ зохих ёсоор хангаж 45,000,000 төгрөгийг төлсөн. 45,000,000 төгрөгийг төлсөн нь үүргийн гүйцэтгэлийн 60 гаруй хувийг биелүүлсэн. Тийм учраас үүргийн гүйцэтгэлийнхээ шаардлагын дагуу гаас үл хөдлөх хөрөнгийнхөө гэрчилгээг шаардсан. Үүргийн гүйцэтгэл бүрэн гүйцэд төлөгдөөгүй, зохих ёсоор зогсонги байдалд орсон шалтгаан нь нэгдүгээрт ******* төлбөрөө төлж байхад нь зориулалтын дагуу орон сууцны төлөлтийг төлөөгүй нөхцөл байдал үүссэн. Ипотекийн зээлийг төлж дуусаад гэрчилгээг буцааж авна гэсэн хэлэлцээр биелэгдэх боломжгүй зогсонги байдалд бол орсон. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага гарах болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гуравдугаарт хувьд орон сууц хөлслөх гэрээ байгуулж, түрээсийн гэрээнд орон сууцны төлөлтөд төлөгдсөн мөнгөнүүдийг суутгаж өр төлбөргүй боллоо гэсэн. Улмаар орон сууцыг албадан чөлөөлөх мэдэгдэл өгсөн. Хууль мэдэхгүй хүнийг төөрөгдөлд оруулж, ийм нөхцөл байдал үүсгэсэн. Хэлцлийн шаардлага нь бүрэн хангагдах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дахь хэсэгт заасан хэлцлийг 2 тал харилцан тохиролцож, хэд хэдэн хувь үйлдэгдсэн бол хувь бүрт гарын үсэг зурж баталгаажуулна гэсэн шаардлага хангагдаагүй. Тийм учраас уг хэлцлийг хуулийн шаардлага байна гэж үзэх боломжгүй байна. Гуравдугаарт цаг хугацааны хувьд үүргийн гүйцэтгэл хангагдаагүй гэх хууль зүйн үндэслэл нь хуулийн шаардлага хангах боломжгүй болсон учраас уг орон сууцыг хөлслөх, түрээслэх гэрээний нэр төрлийг өөрчлөх ямар ч эрх байхгүй. Хэтэрхий нэг талын давуу, хүч түрэмгийлсэн байдлаар хууль бус шаардлага гаргасан. Ийм учраас миний үйлчлүүлэгч төөрөгдөлд орсон байхыг үгүйсгэхгүй. Иймд хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй учраас хууль ёсны өмчлөгч болох эрх нь *******д нээлттэй, чөлөөтэй гэж үзэж байна. Үүргийн гүйцэтгэлийн 60 гаруй хувийг биелүүлсэн учраас Сайншанд сумын дугаар баг -68 тоотод байрлах 54 метр квадрат орон сууцын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дорноговь аймаг, Сайншанд сум, дугаар баг, Мааньзав дугаар байр, 6 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалт бүхий 54 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны Ү-071005296 дугаарт бүртгэгдсэн 0005281 дугаартай гэрчилгээний хуулбар, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №ЗГ201642851709 дугаар Орон сууцны Ипотекийн зээлийн гэрээний хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ201642851709-01 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, Хаан банкны 581126002 дугаартай зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцлах тухай худалдагч Г.*******гийн мэдэгдэл, 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Г.*******, ******* нарын хооронд хийгдсэн Орон сууц хөлслөх гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №02 дугаартай Албаны орон сууц эзэмшүүлэх гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №02 дугаартай Албаны орон сууц эзэмшүүлэх гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №0 дугаартай Албаны орон сууц эзэмшүүлэх гэрээ, Албан тушаалтны 2020 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, Хаан банкны 581126002 дугаар зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0595 бүртгэлийн дугаартай Г.*******гаас д олгосон итгэмжлэл, 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хэлцэл, 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээ зэрэг баримтуудыг,

Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хэлцэл, 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өмгөөлөгч тай байгуулсан хууль зүйн туслалаа үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн ажлын албаны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02/9 дугаар тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хэлцэл зэрэг баримтуудыг тус тус шүүхэд ирүүлжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч *******д холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* би өөрийн өмчлөлийн Дорноговь аймгийн Сайншанд сумын баг Мааньзавын -р байрны 6 тоот 54м2 орон сууцыг 2021 оны 05 дугаар сард *******д анх 70,200,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Дээрх орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцохдоо орон сууцны эзэмшлийг 2021 оны 05 дугаар сард худалдан авагч талд шилжүүлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 2021 оны намар бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжихээр тохиролцсон. Гэвч худалдан авагч тал болох ******* нь орон сууцны үнийг тохирсон хугацаанд бүрэн төлөөгүй. Иймд хариуцагч *******тэй байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээг 2024 оны 02 дугаар сарын 24-ны өдөр цуцалж, *******тэй орон сууц хөлслөх гэрээг нөхөн байгуулж түүний шилжүүлсэн 44,265,200 төгрөгийг 2021 оны 5 сараас 2024 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааны / жил/ хөлс буюу үүргийн гүйцэтгэлд тооцохоор харилцан тохиролцсон. Орон сууц хөлслөх гэрээ 2024 оны 6 сарын 1-ны өдөр дуусгавар болсон боловч тэрээр байрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү. гэжээ.

.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний бие Г.******* гэдэг хүнтэй утсаар холбогдож 2021 оны 05 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг дугаар байрны 6 тоот 5 м.кв орон сууцыг 70,200,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Бид хоёр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Зөвхөн утасны цаана, наанаас тохиролцож би 2021 онд орон сууцны үнэ болох 44,265,200 төгрөгийг амаар тохиролцсоны дагуу төлж, 202 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 480,000 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөгийг шилүүлж, нийт 45,245,200 төгрөгийг худалдагч Г.*******гийн дансанд хийсэн. ******* нь орон сууцны үнэ өссөнтэй холбогдуулан үнийн дүнгийн 50 хувиар нэмэн тооцохоор болж 70,200,000 төгрөг дээрээ 5,000,000 төгрөг нэмэн 105,200,000 төгрөг болгож өөрийн дураараа хэлцлээ өөрчлөн надаар гарын үсэг зуруулсан. 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дахин орон сууцныхаа үнийг 45,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Худалдах худалдан авах гэрээг цуцалж, түрээсийн гэрээг нөхөн байгуулсаныг би хүлээн зөвшөөрөөгүй. Түүний ах гэх хүн намайг сөрдүүлж гэрээнд гарын үсэг зуруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Сайншанд сум баг -6 тоот 54 м, кв орон сууцыг 2021 оны 5 сард 70200000 далан сая төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Хэдийгээр миний бие нь тохирсон хугацаандаа орон сууцны хөлс мөнгийг төлөөгүй боловч 202 оны 5 сар гэхэд байрны төлбөрт нийт төлбөл зохих өртгийн 60 гаруй хувийг төлж гэрээнд заагдсан гүйцэтгэлийн үүргийнхээ дийлэнх хэсгийг зохих ёсоор гүйцэтгэсэн байх тул дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. гэж тодорхойлсон.

5.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг Дорноговь аймгийн Сайншанд сумын баг Мааньзавын -р байрны 6 тоот 54м2 орон сууцыг сард бүрэн төлж дуусгасны дараа өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр харилцан *******д 70,200,000 төгрөгөөр худалдах, орон сууцны үнийг 2021 оны 09 дүгээр дурдсан, үйл баримтын талаар маргаагүй. Гэвч орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулаагүй тул өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй. Хариуцагч ******* нэхэмжлэлдээ намайг "...янз бүрийн шахалт дарамт шаардлага үзүүлсэн гэж бичсэн нь огт үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэх үндэслэлээр няцаасан.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын баг Мааньзавын -р байрны 6 тоот 54м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-071005296 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ байгуулжээ. Талууд тус орон сууцыг 70,200,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон бөгөөд худалдан авагч тал болох ******* нь төлбөрийг 2021 оны намар төлж барагдуулах, худалдагч тал болох ******* нь орон сууцыг 2021 оны 5 сард худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. Тус тохиролцооны дагуу ******* нь орон сууцны эзэмшлийг өөртөө шилжүүлсан байна. Хариуцагч ******* нь орон сууцны төлбөрт 44,265,200 төгрөгийг нэхэмжлэгч *******д шилжүүлсэн байна. Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй.

Харин талууд орон сууц худалдах худалдан авах гэрээг цуцалсан эсэх, талууд орон сууц хөлслөх гэрээ байгуулсан эсэх буюу дээрх гэрээнүүд нь хүчин төгөлдөр эсэх, уг орон сууцныг эзэмших *******гийн эзэмшил хууль бус эсэх, ******* нь орон сууцыг өмчлөх эрхтэй эсэх талаар маргаж байна.

7.Талуудын тайлбараас үзэхэд ******* болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 24 дугаар зүйлийн 24.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх талтай.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна: 56.1.8.хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл; гэжээ.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана. гэж заасан. Өөрөөр хэлбэл орон үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах тухай гэрээг бичгээр байгуулах, нотариатаар гэрчлүүлэхээр хуульд тусгасан байна.

Харин нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар нь орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд амаар харилцан тохиролцжээ. Иймд тэдний хооронд байгуулсан орон сууц худалдах худалдан авах тухай гэрээг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй.

8.Мөн орон сууц худалдах худалдан авах гэрээ нь гэрээний зүйл болсон орон сууцын өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавартай байдаг. Маргаан бүхий Дорноговь аймгийн Сайншанд сумын баг Мааньзавын -р байрны 6 тоот 54м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-071005296 дугаартай орон сууцыг нэхэмжлэгч ******* нь 2015 онд ипотекийн зээлээр худалдан авч байсан ба Хаан банкны барьцаанд байдаг болох нь 2016 оны 12 сарын 16-ны өдрийн ЗГ201642851709 дугаар Орон сууцны ипотекийн зээлийн гэрээгээр тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй. 2016 оны 12 сарын 16-ны өдрийн ЗГ201642851709 дугаар Орон сууцны ипотекийн зээлийн гэрээний 4.4-т Энэхүү гэрээний гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан барьцаа хөрөнгийг өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, давхар барьцаалуулах бол холбогдох гэрээг байгуулахаас өмнө гэрээний 2.4.1-т зааснаас үл хамааран нийт төлбөл зохих зээлийн үлдэгдэл, тооцогдсон хүү, тооцогдсон бол нэмэгдүүлсэн хүүг буцаан төлнө. гэж заасан.

Хэрэгт авагдсан талуудын тайлбараас үзэхэд ******* нь *******тэй орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулахаас өмнө 2016 оны 12 сарын 16-ны өдрийн ЗГ201642851709 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн барагдуулсан болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл тус орон сууц нь Хаан банк ХК-ийн барьцаанд байхад түүний зөвшөөрөлгүйгээр *******тэй худалдах худалдан авах гэрээ байгуулсныг хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзнэ.

Иймд талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах тухай гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус бол уг гэрээг анхнааасаа байгуулаагүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч *******гийн гаргасан гэрээг цуцалсан гэх тайлбар үндэслэлгүй.

9.Орон сууц хөлслөх гэрээний тухайд

Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ. гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. гэж зааснаар 2015 оны 5 сард Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулахаар харилцан тохиролжээ.

Талуудын хэн аль нь тухайн үед орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулах хүсэлт зоригтой байсан ба тэрхүү хэлцэл нь хүчин төгөлдөр бус байсныг дээр дүгнэсэн.

Анх байгуулагдахдаа буюу 2021 оны 5 сард хүчин төгөлдөр бус байсан гэрээ буюу хэлцэл байгуулахаар гаргасан саналуудыг талууд хожим өөрчлөн Орон сууц хөлслөх гэрээ байсан гэж үзэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн үзэл баримтлалд нийцэхгүй.

Тодруулбал, тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус байх нь Иргэний хуулийн 56.2-56.6-д заасан хэлцлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх, хэлцлээр шилжүүлсэн зүйлийг буцаах гэх мэт үр дагаварт хүргэх учиртай. Харин хэлцэл хүчин төгөлдөр бус байсан тохиолдолд өөр хэлцэл байсан гэж хожим тохиролцон үр дагаврыг өөрчлөх боломжгүй юм.

Иймд хуульд заасны тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох ёстой байтал орон сууц хөлслөх гэрээ гэж өөрчлөн шинээр гэрээ байгуулсанд тооцсон үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна: 56.1.1.хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасныг зөрчсөн гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр ******* болон хариуцагч ******* нарын хооронд байгуулсан гэх Орон сууц хөлслөх гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.

10.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэж заасан.

Нэхэмжлэгч ******* нь Дорноговь аймгийн Сайншанд сумын баг Мааньзавын -р байрны 6 тоот 54м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-071005296 дугаартай орон сууцын өмчлөгч мөн болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн 0005281 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.

Тус орон сууцыг хариуцагч ******* 2021 оны 5 сараас хойш эзэмшиж байгаа талаар талууд маргаагүй.

Мөн талуудын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч ******* нь гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцны эзэмшлийг буцаан өгөхийг *******гээс шаардах эрхтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Дорноговь аймгийн Сайншанд сумын баг Мааньзавын -р байрны 6 тоот 54м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-071005296 дугаартай орон сууцыг *******гийн эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.

11.Сөрөг нэхэмжлэлийн тухайд

Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ Дорноговь аймгийн Сайншанд сумын баг Мааньзавын -р байрны 6 тоот 54м2 талбай бүхий орон сууцыг худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан, тухайн гэрээний үнийн дүнгийн 60 хувийг төлж барагдуулсан буюу үлдэх төлбөрийг даруй төлж барагдуулах боломжтой гэж тайлбарлаж байна.

Талуудын хооронд байгуулах Орон сууц хөлслөх гэрээ хүчин төгөлдөр бус болох талаар дээр дүгнэсэн тул *******г тус гэрээтэй холбогдуулан орон сууцыг өмчлөх эрхтэй гэж үзэх боломжгүй.

Маргаан бүхий орон сууц нь *******гийн өмчлөлийн орон сууц болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн 0005281 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх тул *******гийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно.

Иймд *******гийн гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

12.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар талуудын хоорнд байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдсоноор талуудад өмнө шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэг үүсэх бөгөөд хариуцагч ******* нь 44,265,200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахыг шаардаагүй, харин сөрөг нэхэмжлэлдээ өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасныг шүүх шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

1.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч *******гийн эзэмшлээс Дорноговь аймгийн Сайншанд сумын баг Мааньзавын -р байрны 6 тоот 54м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-071005296 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ГОНЧИГСУМЛАА