Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 308/ШШ2025/00400

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 308/ШШ2025/00400

Дорноговь аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би,

Нэхэмжлэгч: МБ ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.М-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 19,656,078.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мб ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000360615 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 17,700,000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,906,990.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 26,088.10 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 19,656,078.51 төгрөгийг хариуцагч С.Моос гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Зохигчид 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хийсэн эвлэрлийн гэрээндээ: ...Мб ХК-ийн нэхэмжлэлтэй С.Мт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,656,078.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Хариуцагч С.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,656,078.51 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 14 сарын хугацаанд сар бүрийн 10-ны өдрийн дотор 1,310,405 төгрөгөөр, 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,310,408.51 төгрөгөөр тус тус төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрэв.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мб ХК нь хариуцагч С.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,656,078.51төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Мб ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 19,656,078.51 төгрөгийг хариуцагч С.М нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 14 сарын хугацаанд сар бүрийн 10-ны өдрийн дотор 1,310,405 төгрөгөөр, 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,310,408.51 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Мб ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 19,656,078.51 төгрөгийг хариуцагч С.М нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 14 сарын хугацаанд сар бүрийн 10-ны өдрийн дотор 1,310,405 төгрөгөөр, 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,310,408.51 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,230.39 төгрөгөөс 128,115.19 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 128,115.19 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 128,115.19 төгрөгийг хариуцагч С.Мс тус тус гаргуулж нэхэмжлэгч Мб ХК-д олгосугай.

 

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА