Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 308/ШШ2025/00402

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 308/ШШ2025/00402

Дорноговь аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би,

Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.О-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 7,920,379.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ЗГ2024112043364 тоот гэрээ, 2228762 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 7,920,379.18 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн эвлэрлийн гэрээндээ:

...Т  ХХК-ийн нэхэмжлэлэй Т.О-д холбогдох иргэний хэрэгт талууд дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрэв.

Хариуцагч Т.О  нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,920,379.18 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 6 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,088,625 төгрөгөөр 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,088,629.18 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Иймд хэргийг зохигчдын эвлэрлийг баталж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т  ББСБ ХХК нь хариуцагч Т.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,920,379.18 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 7,920,379.18 төгрөгийг хариуцагч Т.О  нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 6 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,088,625 төгрөгөөр 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,088,629.18 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 7,920,379.18 төгрөгийг хариуцагч Т.О  нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 6 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,088,625 төгрөгөөр 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,088,629.18 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141,676 төгрөгөөс 70,838 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 70,838төгрөгийг улсын төсвийн орлогоос, 70,838 төгрөгийг хариуцагч Т.О-с тус тус гаргуулж нэхэмжлэгч Т  ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА