Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 308/ШШ2025/00403

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 308/ШШ2025/00403

Дорноговь аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би,

Нэхэмжлэгч: М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.У-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,199,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Унь "М ББСБ"-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 07 сарын 21-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэдсэн. М.У нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 09 сарын 20-ний өдөр 2023 оны 09 сарын 26-ны өдөр хүртэл нийт 3 удаагийн хүсэлтээр 700,000 төгрөгий зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн... Иймд М.Унь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,199,410 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Зохигчид 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн эвлэрлийн гэрээндээ:

...М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Ут холбогдох иргэний хэрэгт талууд дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрэв.

Хариуцагч М.Унь нэхэмжлэлийн шаардлага болох 1,199,410 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 199,410 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэв.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч М.У-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,199,410 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,199,410 төгрөгийг хариуцагч М.Ууганцэцэг нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 199,410 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,199,410 төгрөгийг хариуцагч М.У  нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 199,410 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,336 төгрөгөөс 16,668 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 16,668 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 16,668 төгрөгийг хариуцагч М.У-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч М  ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА