Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 150/ШШ2025/00248

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч ......... хариуцагч .............. нар нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа цаашид урьдын адил үргэлжүүлж, хариуцагч ........... нь цаашид гэр бүлээс гадуурах харилцаа үүсгэхгүй, өөрийн гаргасан алдаагаа давтахгүй, архи уухгүй байж чадна гэж эхнэртээ амлаж, нэхэмжлэгч ............ нь цаашид гэр бүл хүүхдийнхээ төлөө амьдарна. Мөн өмнөх алдаа дутагдлаа засаж, гэр бүлийн нандин харилцааг эрхэмлэн явахаа нөхөртөө амлаж, талууд хэн хэн нь харилцан бие биедээ хүндэтгэлтэй байхаар хамтдаа гэр бүлийн харилцаагаа сайжруулан үр хүүхэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж амьдрахаа, үр хүүхдээ хамтдаа өсгөж хүмүүжүүлэхээр тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ............... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............. улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөг, орон нутгийн орлогоос 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .............. тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  хариуцагчид мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                        Г.САРАНТУЯА