| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0548/э |
| Дугаар | 0590 |
| Огноо | 2018-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 0590
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин, улсын яллагч С.Солонго, шүүгдэгч О.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт О Э холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806033010699 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овогт О Э, 19 оны 3 дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, М дээр мужааны ажил эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо Жанжины тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: Ц,
Холбогдсон хэргийн талаар:
О.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо М дотор Д.М зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад нэмж тайлбарлах зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч О.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ажлаа хийж байтал Т, З 2 ирээд бид нар машин дотор 1 шил архи хувааж уугаад З яваад Т бид хоёр үлдсэн. Тэгээд Т бид хоёр А хамт 3-уулаа болоод О гэрт очсон. Тэднийд очоод 2 шил Хараа, 0.750 граммын архи уугаад тэндээсээ М явсан. Цагаа сайн мэдэхгүй байна нилээн орой болсон байсан. Бааранд ороод бүжиглэж байснаа санаж байна түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байгаа юм. Би нилээн согтуу байсан болохоор юу болсон талаар ерөөсөө санахгүй мэдэхгүй байгаа юм. Хохирогч намайг цохисон гээд байгаа юм. Тэгэхээр цохисон л байх гэжээ. /хх-ийн 17/
Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 11-ны орой 23.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн дугаар хороонд байрлах М найз Б, М нарын хамт орж үйлчлүүлсэн. Хүний нэг нэг пиво захиалаад бүжгийн талбай дээр бүжиглэх гээд гараад байж байтал нэг залуу намайг зайл гэсэн. Би юу гэнээ гэтэл миний ам руу гараараа шууд цохисон. Тэгтэл бүжгийн талбай дээр байсан хүмүүс бүгд над руу дайрч зодсон ба баарны ажилтан бололтой нэг хүн ирээд бид нарыг салгасан. Би найз нартайгаа хамт гартал араас гарч ирээд саарал хүрэмтэй залуу шанаа руу 2-3 удаа дахин цохисон. Тэд нар таксинд суугаад явчихаар нь араас нь дагаж явж байгаад цагдаад өгсөн. Миний уруул язарсан зүүн дээд нэг шүд хөдөлсөн. Гомдолтой байна гэжээ. /хх-н 7-14/
О.Э мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлэг: Би тухайн өдөр архи ууж бааранд орсон. Бааранд ороод юу болсоныг санахгүй байгаа юм гэжээ. / хх-н 16-17/
Гэрч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдөр би 21.00 цагийн орчимд А, Т, Э нарын хамт Мд орсон. 2 залуу сууж байсан ширээн дээр нийлээд шахаад сууцгаасан. Хүний 2 пиво дундаа 0.750 граммын нэг шил архи аваад хувааж ууцгаасан. Би 00 орж бие засчихаад ороод иртэл Т, Эр хоёр 3 залуутай текний урд маргалдаж байхаар нь яваад очтол Адъяахүү би салгаж байна гэсэн. Гэтэл бор, шар царайтай хоёр залуу нь алнаа гээд байсан. Би шар царайтай залууг нь Э салгах гэж татаад бид хоёр хоёулаа газар унасан. Бид хоёрыг хар савхин хүрэмтэй залуу ирээд салгаж босгосон. Би уг залууд чи найзуудаа аваад гар би найзуудаа авч гарий гэж хэлсэн. Гэтэл нэг залуу чи ямар хүнтэй зууралдсанаа мэдэж байна уу гээд байсан. Тэндээсээ бид нар такси бариад Э бид хоёр КТМС сургууль дээр буусан гэжээ. / хх-н 18-20/
Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Тухайн өдөр би Дарханаас ирчихээд 2 найзтайгаа уулзсан. Бид нар архи ууж байгаад дараа нь бааранд орсон. Бааранд ороод нэг шил 0.750 граммын архи уусан. Бид нар бүжгийн талбай дээр байж байхад нэг өндөр ах надруу дайраад байсан. Бид нар тэнд маргалдаж байгаад гараад такси бариад явж байтал араас нэг өндөр залуу нь цагдаатай ирээд барьж авсан гэжээ. / хх-н 21-23/
Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 4 дүгээр сарын 11-ний орой О, Т, М бид 4 М д орсон. Орохоосоо өмнө найз Он гэрт 2 том савтай пиво ууцгаасан. Бааранд ороод 0.750 граммын архи авч уусан. Архи уугаад бүжиглэж байгаад би гараад нилээн байж байснаа ороод иртэл манай найз нар хэсэг залуустай маргалдаж байсан. О энэ зодуулсан гэх залуутай маргалдаад газар зууралдаад унасан. Би тэр хоёрыг салгах явцдаа мөн газар унасан. Хэн нь хэнийгээ цохиж зодсон талаар би мэдээгүй гэжээ. / хх-н 24-26
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 28/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4861 тоотын дүгнэлт:
1.Д.М биед доод уруулд шарх, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, цээжний зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-н 29/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 30-31/
О.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 32-33/
О.Э эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 35-40/
О.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 41/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 34/, Хохирогч Д.М хүсэлт /хх-н 43/ зэрэг болно.
О.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо М дотор Д.М зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :
Д.М биед доод уруулд шарх, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, цээжний зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 4861 тоотын дүгнэлт /хх-н 29/
Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Хүний нэг нэг пиво захиалаад бүжгийн талбай дээр бүжиглэх гээд гараад байж байтал нэг залуу намайг зайл гэсэн. Би юу гэнээ гэтэл миний ам руу гараараа шууд цохисон. Тэгтэл бүжгийн талбай дээр байсан хүмүүс бүгд над руу дайрч зодсон ба баарны ажилтан бололтой нэг хүн ирээд бид нарыг салгасан. Би найз нартайгаа хамт гартал араас гарч ирээд саарал хүрэмтэй залуу шанаа руу 2-3 удаа дахин цохисон. Миний уруул язарсан зүүн дээд нэг шүд хөдөлсөн. Гомдолтой байна гэсэн мэдүүлэг /хх-н 7-14/
Гэрчүүдийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Бид нар бүжгийн талбай дээр байж байхад нэг өндөр ах надруу дайраад байсан.Энхбаяр нэг ахтай зууралдахаар нь салгаад аваад гарсан талаараа мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч О.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Бааранд ороод бүжиглэж байснаа санаж байна түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байгаа юм. Би нилээн согтуу байсан болохоор юу болсон талаар ерөөсөө санахгүй мэдэхгүй байгаа юм. Хохирогч намайг цохисон гээд байгаа юм. Тэгэхээр цохисон л байх гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
О.Э холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байна. Иймд О.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
О.Э нь хохирогч Д.М 300.000 төгрөг төлсөн ба хохирогч нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
О.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М овогт О Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Э нь торгох ялыг нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. О.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж О.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН