Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/487

 

 

 

 

    2024           04            25                                      2024/ДШМ/487

 

З.Б, Ц.Б, Т.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ууганбаяр,

яллагдагч З.Б, түүний өмгөөлөгч Ш.А,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/86 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Б.Ууганбаярын 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар эсэргүүцлийг үндэслэн З.Б, Ц.Б, Т.А нарт холбогдох эрүүгийн 2202006960435 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Баруун боржигин овгийн Загдсүрэнгийн З.Б, 1966 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын захирал ажилтай /түдгэлзүүлсэн/, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 39 дүгээр байр, 25 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УЕ66101654/;

2. Монгол овгийн Цэвлээгийн Ц.Б, 1979 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч-менежер мэргэжилтэй, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын хүний нөөцийн менежер ажилтай, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 20 дугаар байр, 174 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УД79012005/;

3. Харуул Алтай овгийн Төмрөөгийн Алимаа, 1975 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын Хөдөдмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Налайх дүүрэг, 8 дугаар хороо, 67 дугаар байр, 8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ПИ75022609/; 

1. Яллагдагч З.Б нь Нийслэлийн Налайх дүүргийн “Чандмань Налайх” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар буюу хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх...” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...” гэснийг,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1 дүгээр зүйлд заасан Ажил олгогч дараахь үндсэн эрхтэй/ 43.1.1 дэх хэсэгт “...ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох...”, 48 дугаар зүйлийн /Хөдөлмөрийн гэрээний хэлбэр/ 48.1 дэх хэсэгт “...Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний хувийг ажилтанд өгөх үүрэгтэй...”, 48.2 дахь хэсэгт “...Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй...” гэж заасныг,

Нийслэлийн Налайх дүүргийн “Чандмань Налайх” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/44 дугаартай “Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай" тушаалын хавсралтын 10.1.3-т заасан “Байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтыг үндэслэн ажпын байрны тодорхойлолтыг оновчтой гаргаж мөрдүүлэх”, 10.2.1-т заасан “Ажилтныг мэргэжлийн дагуу ажиллуулах, хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах...”, гэснийг,

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаартай тогтоолоор батлагдсан “Чандмань Налайх” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийн 6 дугаар зүйл /Үйлдвэрийн газрын удирдлага/-ийн 6.5 дахь хэсэгт заасан “...Захирал нь үйлдвэрийн газрын зохион байгуулалтын болон захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, тэдгээртэй гэрээ байгуулах ба дүүргийн Засаг даргын захирамжаар тогтоосон орон тоо, цалингийн сангийн хэмжээнд ажилтан ажиллагсдын цалинг тогтооно...’’, 6.7.5 дахь хэсэгт заасан “Тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан удирдлагын бүтэц, зохион байгуулалтын хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, хууль тогтоомжийн хүрээнд ажлаас чөлөөлөх” гэснийг тус тус зөрчиж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж,

Н.Гансүхийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/16 дугаартай түр тушаалаар Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Төмөрбаатарыг өвчтэй байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийг цалинтай ажиллуулахаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй, Н.Гансүх нь тус албан тушаалд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гансүхийг ажилласан гэж 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 222,700 төгрөгийн цалин, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 803,315.79 төгрөгийн цалин, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 229,727.27 төгрөгийн цалин тус тус олгосон,

мөн үргэлжилсэн үйлдлээр Н.Гансүхийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/59 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Д.Цэрэндуламыг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийг цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н.Гансүх нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гансүхийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 833,000 төгрөгийн цалин, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 353,400 төгрөгийн цалинг тус тус олгосон,

мөн үргэлжилсэн үйлдлээр Н.Гансүхийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/156 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Төмөрбаатарыг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420.000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н.Гансүх нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гансүхийг ажилласан гэж 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 371,090.91 төгрөгийн цалин, 2021 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг өдрийн хүртэл хугацаанд 274,272.73 төгрөгийн цалин,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гансүхийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/224 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Гэрэлмааг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н.Гансүх нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гансүхийг ажилласан гэж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 868,000 төгрөгийн цалин, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 549,090.91 төгрөгийн цалин,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гансүхийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Гэрэлмааг өвчтэй байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н.Гансүх нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад ‘Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гансүхийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд 456,330.45 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гансүхийг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/57 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /С.Энхтайванг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н.Гансүх нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гансүхийг ажилласан гэж 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 960,000 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гансүхийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/80 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Д.Цэрэндуламыг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525.000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н.Гансүх нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гансүхийг ажилласан гэж 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд 754,625 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гансүхийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/104 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Гэрэлмааг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийг цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, Н.Гансүх нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гансүхийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 793,662.95 төгрөгийн цалин, 2022 оны 07 дугаар сарын 01- ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд 523,375 төгрөгийг цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр А.Амгаланжаргалыг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин" /Б.Амгаланбаатар ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажпын байранд сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, А.Амгаланжаргал нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт А.Амгаланжаргалыг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 763,577.75 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр А.Амгаланжаргалыг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/163 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин" /Б.Гэрэлмааг өвчтэй байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийг цалинтай ажиллуулах тухай тушаалыг гаргаж, А.Амгаланжаргал нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт А.Амгаланжаргалыг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 1,170,028.75 төгрөгийн цалин, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хүртэл хугацаанд 105,836.03 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр А.Амгаланжаргалыг 2022 оны 07 дугаар сард албан тушаалд томилсон тушаалгүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт А.Амгаланжаргалыг ажилласан гэж 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан гэж 605,000 төгрөгийн цалин тус тус олгож “Чандмань Налайх" Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт нийт 10,637,033 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт;

2. Яллагдагч Ц.Б нь Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газрын хүний нөөцийн менежерээр буюу гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллахдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх..." гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...” гэснийг,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1 дүгээр зүйлд заасан Ажил олгогч дараах үндсэн эрхтэй: 43.1.1 дэх хэсэгт “...ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох...”, 48 дугаар зүйлийн /Хөдөлмөрийн гэрээний хэлбэр/ 48.1 дэх хэсэгт “...Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй...”, 48.2 дахь хэсэгт “...Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гзрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй..." гэж заасныг,

"Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газрын Хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолт”-ын Ажлын байрны 1 дүгээр үндсэн зорилтын хүрээнд 1.5-т “Захирал, нэгжийн удирдагч нартай хамтран ажилтныг ажилд авах, ажлын байран дээр нь сургаж хөгжүүлэх, ажлын гүйцэтгэх, мэдлэг чадварын түвшин үнэлэх, тушаал дэвшүүлэх, ажлаас халах шийдвэр гаргах 1.7-д заасан “Ажилтнуудын хувийн хэрэг, хөдөлмөрийн гэрээ, бусад бүртгэлийг хөтлөх, 1.9-т заасан “Ажилтнуудын хөдөлмөрийн харилцааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах” гэснийг тус тус зөрчиж хуулийн этгээдийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, хувьдаа давуу байдал бий болгох зорилгоор,

өөрийн хамаарал бүхий этгээдийн гэр бүлийн гишүүн Н.Гансүхийг “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Төмөрбаатарыг өвчтэй байх хугацаанд/ түр тушаалаар ажиллуулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/16 дугаартай тушаалын төслийг боловсруулж, тус газрын захирлаар дээрх тушаалыг батлуулж, Н.Гансүх нь “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт ажиллаагүй байхад түүнийг ажилласан мэтээр цагийн бүртгэлийг үүсгэж, цалингийн хүснэгтэд түүний нэрийг орлуулах зэргээр Н.Гансүхэд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 222,700 төгрөгийн цалин, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 803,315.79 төгрөгийн цалин, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 229,727.27 төгрөгийн цалинг олгуулж, хувьдаа авсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр Н.Гансүхийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/59 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Д.Цэрэндуламыг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, тус газрын захирлаар дээрх тушаалыг батлуулж, Н.Гансүх нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гансүхийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 833,000 төгрөгийн цалин, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 353,400 төгрөгийн цалин,

мөн үргэлжилсэн үйлдлээр Н.Гансүхийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/156 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Төмөрбаатарыг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420.000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, Н.Гансүх нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гансүхийг ажилласан гэж 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх 2 хугацаанд 371,090.91 төгрөгийн цалин, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд 274,272.73 төгрөгийн цалин,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гансүхийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/224 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Гэрэлмааг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж гаргаж, Н.Гансүх нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гансүхийг ажилласан гэж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 868.000 төгрөгийн цалин, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 549,090.91 төгрөгийн цалин,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гансүхийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн Б/09 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Гэрэлмааг өвчтэй байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, Н.Гансүх нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гансүхийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 456,330.45 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гансүхийг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/57 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /С.Энхтайванг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, Н.Гансүх нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гансүхийг ажилласан гэж 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 960,000 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гансүхийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/80 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин" /Д.Цэрэндуламыг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525.000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, Н.Гансүх нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гансүхийг ажилласан гэж 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 754,625 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гансүхийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/104 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Гэрэлмааг ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, Н.Гансүх нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Н.Гансүхийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 793,662.95 төгрөгийн цалин, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд 523,375 төгрөгийг цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр А.Амгаланжаргалыг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Амгаланбаатар ээлжийн амралттай байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийг цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, А.Амгаланжаргал нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт А.Амгаланжаргалыг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 763,577.75 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр А.Амгаланжаргалыг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/163 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Гэрэлмааг өвчтэй байх хугацаанд/ гэсэн ажлын байранд сарын 525,000 төгрөгийг цалинтай ажиллуулах тухай тушаалын төслийг боловсруулж, А.Амгаланжаргал нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт А.Амгаланжаргалыг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж, 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 1,170,028.75 төгрөгийн цалин, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хүртэл хугацаанд 105.836.03 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр А.Амгаланжаргалыг “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт ажиллуулах тушаал гаргуулахгүйгээр, түүнийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан гэж 605,000 төгрөгийн цалинг тус тус олгуулж, “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт нийт 10,637,033 төгрөгийн хохирол учруулсан буюу үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт,

3. Яллагдагч Т.А нь Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газрын ерөнхий нягтлан бодогчоор буюу гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллахдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх..." гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3 дахь хэсэгт заасан Холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах;” гэснийг,

Нийслэлийн Налайх дүүргийн “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын захирлын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/31 дугаартай “Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтын 6.2.1-т заасан “Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх”, 6.2.2-т заасан “...ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлж, биелэлтээ цаг тухай бүр танилцуулна” гэснийг,

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаартай тогтоолоор батлагдсан “Чандмань Налайх" ОНӨААТҮГ-ын дүрмийн 8.2-т заасан “Үйлдвэрийн газрын санхүүгийн тайлангийн үнэн зөвийг захирал, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна” гэснийг,

“Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолтын зорилгын “Авлига, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллаж, аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг хэвийн явуулж төсөвт зардлыг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах...” гэснийг, 2 дугаар зорилтын хүрээнд “Байгууллагын нягтлан бодох бүртгэл, тайлан тооцоо холбогдох журналуудыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Олон улсын стандартад нийцүүлэн хөтөлж, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх” гэснийг тус тус зөрчиж,

“Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газартай байгуулсан хөдөлмөрийн гэрээгүй, тус газарт ажиллагаагүй, Н.Гансүх, А.Амгаланжаргал нарын цагийн тодорхойлолт, ажилчдын цалингийн картад хянасан хэсэгт гарын үсэг зурж, цалин олгох хүснэгтэд хоёрдугаар гарын үсэг зуран баталгаажуулж хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж,

Н.Гансүхийг “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Төмөрбаатарыг өвчтэй байх хугацаанд/ түр тушаалаар ажиллуулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/16 дугаартай тушаалын төслийг боловсруулж, тус газрын захирлаар дээрх тушаалыг батлуулж, Н.Гансүх нь “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт ажиллаагүй байхад түүнийг ажилласан мэтээр цагийн бүртгэл, цалингийн хүснэгтэд түүний ажлын нэрийг оруулж, Н.Гансүхэд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 222,700 төгрөгийн цалин, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 803,315.79 төгрөгийн цалин, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 229,727.27 төгрөгийн цалинг олгуулах шийдвэрт гарын үсэг зурж давуу давуу байдал бий болгосон,

мөн үргэлжилсэн үйлдлээр Н.Гансүхийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/59 дугаартай тушаалын дагуу “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Д.Цэрэндуламыг ээлжийн амралттай байх хугацаанд/ түр тушаалаар сарын 420.000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу Н.Гансүх нь ажиллаагүй байхад тус газарт Н.Гансүхийг ажилласан гэж 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 833,000 төгрөгийн цалин, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд 353,400 төгрөгийн цалин,

мөн үргэлжилсэн үйлдлээр Н.Гансүхийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/156 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин" /Б.Төмөрбаатарыг ээлжийн амралттай байх хугацаанд/ түр тушаалаар сарын 420.000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу Н.Гансүх нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газраас Н.Гансүхийг ажилласан гэж 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 371,090.91 төгрөгийн цалин, 2021 оны 09 дүгээр сарын 01 -ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг өдрийн хүртэл хугацаанд 274,272.73 төгрөгийн цалин,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гансүхийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/224 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Гэрэлмааг ээлжийн амралттай байх хугацаанд/ түр тушаалаар сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу Н.Гансүх нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газраас Н.Гансүхийг ажилласан гэж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 868,000 төгрөгийн цалин, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 549,090.91 төгрөгийн цалин,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гансүхийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Гэрэлмааг өвчтэй байх хугацаанд/ түр тушаалаар сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу Н.Гансүх нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газраас Н.Гансүхийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 456.330.45 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гансүхийг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/57 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /С.Энхтайванг ээлжийн амралттай байх хугацаанд/ түр тушаалаар сарын 420,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу Н.Гансүх нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газраас Н.Гансүхийг ажилласан гэж 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 960,000 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гансүхийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/80 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Д.Цэрэндуламыг ээлжийн амралттай байх хугацаанд/ түр тушаалаар сарын 525.000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу Н.Гансүх нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газраас Н.Гансүхийг ажилласан гэж 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 754,625 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр Н.Гансүхийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/104 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Гэрэлмааг ээлжийн амралттай байх хугацаанд/ түр тушаалаар сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу Н.Гансүх нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газраас Н.Гансүхийг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 793,662.95 төгрөгийн цалин, 2022 оны 07 дугаар сарын 01- ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд 523,375 төгрөгийг цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр А.Амгаланжаргалыг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/141 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Амгаланбаатар ээлжийн амралттай байх хугацаанд/ түр тушаалаар сарын 525.000 төгрөгийг цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу А.Амгаланжаргал нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газраас А.Амгаланжаргалыг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 763,577.75 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр А.Амгаланжаргалыг 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Б/163 дугаартай тушаалаар “Цэвэрлэх байгууламжийн операторчин” /Б.Гэрэлмааг өвчтэй байх хугацаанд/ түр тушаалаар сарын 525,000 төгрөгийн цалинтай ажиллуулах тухай тушаалын дагуу А.Амгаланжаргал нь дээрх хугацаанд ажиллаагүй байхад “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газраас А.Амгаланжаргалыг ажилласан гэж цалингийн хүснэгтэд мэдээллийг оруулж 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 1,170,028.75 төгрөгийн цалин, 2022 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд 105,836.03 төгрөгийн цалин олгосон,

үргэлжилсэн үйлдлээр А.Амгаланжаргалыг “Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт ажиллуулах тушаалгүйгээр түүнийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан гэж 605,000 төгрөгийн цалинг тус тус олгуулах шийдвэрийг гаргаж, "Чандмань Налайх” Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн газарт нийт 10,637,033 төгрөгийн хохирол учруулсан буюу үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: З.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Т.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан асуудлаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг хянаад шүүхээс шүүх хуралдаанаар тус хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно: 1.1. гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; 1.5. гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж заажээ. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Чандмань Налайх’’ ОНӨААТҮГ-ын менежер, хуулийн зөвлөх Б.Батчимэг нь Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргаснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байх бөгөөд тэрбээр өргөдөлдөө “Н.Гансүхийг 2019-2022 оны хооронд ажиллаагүй байхад ажилласан мэтээр цалин олгосон буюу 2019 онд 956,133 төгрөг, 2020 онд 4,694,295 төгрөг, 2021 онд 4,504.957 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 3,487,993 төгрөг, нийт 13,643,378 төгрөгийн цалин олгосон” гэж дурджээ. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор “Н.Гансүхийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ‘Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т ажиллаагүй байхад ажилласан гэж нийт 7,992,591 төгрөгийн цалин олгосон гэх 14 удаагийн үйл баримт”-ыг дурдаж, яллагдагч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ. Өөрөөр хэлбэл Н.Гансүхийг 2019-2022 оны хооронд ажиллаагүй байхад ажилласан мэтээр цалин олгосон гэх асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байх боловч ямар үндэслэлээр 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны үйл баримтад яллах дүгнэлт үйлдсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй, 2019-2020 онд Н.Гансүх нь “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т биечлэн ажилласан эсэх, ажилласан гэж үзэж байгаа бол ямар баримтаар ажилласан гэж үзэж байгаа эсэх, ажиллаагүй гэж үзэж байгаа бол ямар баримтаар ажиллаагүй гэж үзэж байгаа эсэх нь тодорхойгүй, мөн гэмт хэрэг хэзээ эхэлснээс хамаарч ямар хэмжээний хохирол, хор уршиг учирсан, хохирлын хэмжээ өөрчлөгдөх эсэх, яллагдагч Ц.Б, Т.А нарын үйлдэл хэзээ эхэлж, хэзээ дуусгавар болох эсэх, яллагдагчаар нэмж татагдах этгээд байгаа эсэх зэрэг асуудлыг тогтоох шаардлагатай гэж шүүхээс үзэв. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т ажил үүрэг гүйцэтгээгүй байхад 2020 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын хооронд Ц.Бурмаад 1,727,009 төгрөгийн цалинг бодож олгосон, 2019 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд А.Бат-Итгэлд 1,881,183 төгрөгийн цалинг бодож олгосон, 2020 оны 01 дүгээр сараас 08 дугаар cap хүртэл хугацаанд нийт 5 удаагийн тушаалаар Ө.Сарантуяад 2,940,109 төгрөгийн цалинг бодож олгосон буюу “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т нийт 6,548,302 төгрөгийн хохирол учруулсан гэх асуудлыг шалгасан байх боловч “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын даргаар 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан Г.Чулуунбат нь хуулийн этгээдийн удирдах албан тушаалд ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хууль, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, дүрмийг зөрчсөн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжгүй буюу үлэмж хэмжээний хохирол учруулаагүй болох нь тогтоогдсон гэж мөрдөгч үзжээ. /7хх 35- 36/,

Өөрөөр хэлбэл Ц.Бурмаа, А.Бат-Итгэл, Ө.Сарантуяа нарыг “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т ажиллаагүй байхад ажилласан мэтээр нийт 6,548,302 төгрөгийн цалин олгосон гэх асуудлыг уг байгууллагад өмнө нь даргаар ажиллаж байсан Г.Чулуунбатад буюу нэг хүнд холбогдуулсан атал Н.Гансүх, А.Амгаланжаргал нарыг “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т ажиллаагүй байхад ажилласан мэтээр нийт 10,637,033 төгрөгийн цалин олгосон асуудалд “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн даргаар томилогдсон З.Б, ерөнхий нягтлан бодогч Т.А, хүний нөөцийн менежер Ц.Б нарт холбогдуулсан нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Түүнчлэн “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т Ц.Бурмаа, А.Бат-Итгэл, Ө.Сарантуяа нь ажилласан эсэх, эсхүл оронд нь өөр хүмүүс ажилласан эсэх, цалинг нь хэн авсан эсэхийг тогтоох нь хэрэгт ач холбогдол бүхий байна. Иймд яллагдагч З.Б, Т.А, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 2202006960435 дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, яллагдагч З.Бт урьд авсан албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Ц.Бд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Т.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ууганбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг буцааж шийдвэрлэсэн захирамжийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Захирамжийн тодорхойлох хэсэгт: “...Н.Гансүхийг 2019-2022 оны хооронд ажиллагаагүй байхад ажилласан мэтээр цалин олгосон буюу 2019 онд 956,133 төгрөг, 2020 онд 4,694,295 төгрөгийн цалин тус тус олгосон гэсэн атлаа яллах дүгнэлтэд Н.Гансүхийг 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 7,992,591 төгрөгийн цалин авсан гэж дүгнэсэн ойлгомжгүй, 2019-2020 онд авсан цалинг яллах дүгнэлт оруулаагүй, “Чандмань Налайх” ОНӨӨӨТҮГ-ын даргаар 2020 оноос өмнө ажиллаж байсан этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдах эсэхийг шалгах гэж дурдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж хуульчилсан байх бөгөөд тухайн хэлэлцүүлгээр яллагдагчийн өмгөөлөгч нараас гарсан хүсэлтэд дурдаагүй асуудлаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд шийдвэр гаргана гэсэн хуулийг заалтыг зөрчиж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн заалтыг зөрчиж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальж өөр этгээдийн гэмт хэрэгт үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татуулахаар прокурорт буцааж байгаа нь шүүхийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулж нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь ойлгомжгүй байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцвэл зохих хэм хэмжээнээс хэтрүүлсэн байх тул шүүгчийн захирамжид хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгэх нь зүйтэй байна. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/86 дугаартай дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, 39.6 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.

Яллагдагч З.Бын өмгөөлөгч Ш.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Миний үйлчлүүлэгч гэм буруугийн асуудлаар маргаж байгаа. Гэм буруугийн асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэнэ гэж үзэж, албан тушаалаа түдгэлзүүлэх прокурорын саналыг хүлээн зөвшөөрч, шалгуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа дууссан учраас урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч буцаж ажилдаа орох хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн явцад яллагдагч нарын өмгөөлөгч нарын гаргасан асуудалд дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана.” гэж заасан боловч шүүгчийн захирамжид дурдсан дүгнэлт нь яллагдагч З.Бт хамааралгүй юм. Иймд гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

Яллагдагч З.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай байгууллага Налайх дүүргийг цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйл ажиллагаа явуулдаг. Налайх дүүргээс 15 км-ийн зайд байгаа цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан үндсэн ажилтныг ээлжийн амралтаа авах үед нь өмнө ажиллаж байсан ажилтныг ажиллуулж байсан. Би өөрийн санаачилгаар албан тушаалаа түдгэлзүүлж, шалгуулсан. Одоо би ажилдаа буцаж орохыг хүсэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар З.Б, Ц.Б, Т.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүх яллагдагч З.Б, Ц.Б, Т.А нарт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээд явагдана.” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж хуульчилсан.

Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн өмгөөлөгч нараас гарсан хүсэлтэд дурдаагүй асуудлаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд шийдвэр гаргана гэсэн хуулийг заалтыг зөрчсөн талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэл бүхий болжээ.

Тодруулбал, прокуророос яллагдагч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны үйл баримт, хохирол, хор уршгийн талаар дүгнэж, ялласан байхад анхан шатны шүүх яллах дүгнэлтээс хальсан асуудлыг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

 Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/86 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Б.Ууганбаярын 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй.

Яллагдагч З.Бт урьд авсан албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Ц.Бд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Т.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/86 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч З.Бт урьд авсан албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Ц.Бд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Т.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА   

                                             ШҮҮГЧ                                      Т.ШИНЭБАЯР

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ