| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 184/2020/04011/И |
| Дугаар | 210/МА2021/01663 |
| Огноо | 2021-11-17 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2021/01663
МАГАДЛАЛ
2021.11.
АБ- ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2021/02314 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч АБ- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б-д холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 110,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч С.Б-, түүний өмгөөлөгч *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
АБ- ХХК нь Монгол улсын Засгийн газартай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ байгуулсан *******-ийн туслан гүйцэтгэгч *******-ийн захирал С.Б-тэй уулзаж уг компанийн барих байсан Сонгинохайрхан дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт баригдах 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг 2,200,000,000 төгрөгөөр барихаар 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр барилгын ажлыг манай компани туслан гүйцэтгэх, *******, захиалагч ******* шаардлагатай санхүүжилтийг хариуцахаар тохиролцсон. Гэрээ байгуулах үед *******-ийн захирал С.Б- тендерийн баталгаанд нийт төсвийн 5 хувь буюу 110,000,000 төгрөг байршуулах шаардлага тавихад АБ- ХХК-ийн инженер ******* ХААН банк ХХК дахь С.Б-ийн эзэмшлийн дансанд 110,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
Дээрх компаниуд ажил эхлэхэд ... хөрөнгөө өөрсдөө гаргаад барилгын ажлаа эхлүүлчих, хөрөнгө оруулалтыг нөхөж олгоно... гэсэн тул манай компани банк, банк бус байгууллагаас зээл авч 1,056,000,000 төгрөгөөр барилгын ажлын 30 хувийг гүйцэтгээд ажил зогссон. Хөрөнгө оруулалт хийх үүргээ зөрчсөн учир манай компани тендерийн баталгаанд өгсөн 110,000,000 төгрөгийг *******-аас шаардахад тус компанийн захирал С.Б- хувьдаа завшиж, үрэгдүүлсэн байсан. Бид цагдаагийн байгууллагад энэ асуудлаар гомдол гаргасан боловч Сүхбаатар дүүргийн Прокурорын газар хэргийг хааж шийдвэрлэсэн.
АБ- ХХК-ийн төлөөлөгч С.Б-тэй 2017 онд уулзахад тэрээр концессын гэрээ үзүүлсэн ба бид концесс эзэмшигчийн хөрөнгөөр барилгын ажлыг хийж гүйцэтгэнэ гэж уг ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Тухайн үед концесс эзэмшигч нь ******* байсан. Манай компани энэ ажлыг анх авахдаа захиалагч нь Рич голден буллс эдукэйшн ХХК, туслан гүйцэтгэгч нь ******* гэж ойлгосон. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т Хөрөнгийг үе шаттайгаар буюу 30, 30, 20, 15 хувиар санхүүжүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, 2,200,000,000 төгрөгийг *******-аар дамжуулан ******* нь АБ- ХХК-д олгож, тус хөрөнгөөр АБ- ХХК барилга барьж *******-д хүлээлгэн өгөх, ******* нь *******-д хүлээлгэн өгч, тооцоогоо хийнэ гэсэн ойлголтоор гэрээ байгуулсан. *******-аасг эрээний дагуу хөрөнгө оруулалтыг шаардаж эхлэхэд манай компанид хамааралгүй, концесс эзэмшигч нь ******* гэх асуудал яригдаж, ******* нь туслан гүйцэтгэгч *******-тай гэрээ хийгээгүй байсан. Өөрөөр хэлбэл, ******* нь *******-ийн өмнөөс АБ- ХХК-тай харилцах эрхгүй. ******* нь концесс эзэмшигч бус тул АБ- ХХК-д хөрөнгө оруулах, барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрхгүй байсан. Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт концесс эзэмшигч туслан гүйцэтгэгч шалгаруулж болно гэж, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт концесс эзэмшигчийн эрх, үүргийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлж болохгүй гэж зааснаар концесс эзэмшигч нь *******, эрх бүхий этгээд нь Үндэсний хөрөнгө оруулалтын газар бөгөөд *******, Засгийн газартай зөвшилцөж, барилга барих эрхийг шилжүүлсэн талаар ямар ч гэрээ байхгүй, Концессын тухай хуульд заасан харилцаа бий болоогүй учир ******* буюу С.Б- нь АБ- ХХК-ийн өмнө үүрэг хүлээхгүй. 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын 240 дүгээр тогтоолоор концессын гэрээ цуцлагдсан. "АБ-" ХХК нь өөрийнхөө хөрөнгөөр 40, 50 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьсан атал концессын гэрээ хүчингүй болж манай компани хохирсон. С.Б- нь өөрийн дансаар 110,000,000 төгрөгийг авсан талаар маргахгүй. *******-ийн хувьцаа эзэмшигч *******т 72,000,000 төгрөг өгсөн гэж тайлбарласан.
*******-ийн захирал ******* нь туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрхийг *******-д олгосноос бус *******-д туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, гүйцэтгэлийн баталгааг өөртөө авах эрхийг олгоогүй. АБ- ХХК болон С.Б- нарын хооронд 110,000,000 төгрөг шилжүүлэх үүрэг үүсээгүй, харин АБ- ХХК нь гэрээний дагуу *******-ийн дансанд 5 хувийг шилжүүлэх үүрэгтэй байсныг С.Б- 110,000,000 төгрөгийг авсан. Иймд С.Б-ээс 110,000,000 төгрөгийг гаргуулж АБ- ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******-ийн барилга хариуцсан захирлаар ажиллах байх үед 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Засгийн газар болон *******-ийн хооронд концессын гэрээ байгуулагдсан. *******-ийн ерөнхий захирал ******* нь *******-д концессийн гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт барих 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 2,200,000,000 төгрөгөөр гүйцэтгэх компанийг зуучлах эрхийг олгох тавьсан. ******* бид хоёр *******-ийн хувьцааг 50, 50 хувиар эзэмшдэг байсан. *******ын ажлын саналын талаар *******тай ярилцаж, саналыг хүлээн авч ******* нь *******-тай 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ /туслан гүйцэтгэгчийн гэрээ/ байгуулсан. Гэтэл ******* нь тус ажлыг хийж гүйцэтгэхэд санхүүгийн хувьд боломжгүй байсан тул өөр компанид ажлаа зарахаар болсон. 2017 онд АБ- ХХК-ийн захирал *******тай уулзаж барилгын ажлын бичиг, баримтыг үзүүлж, миний бие *******-ийн барилга хариуцсан захирал, *******-д тендерийн ажлыг хийж гүйцэтгэх эрх байгаа, эхлээд 2,200,000,000 төгрөгийн тендерийн ажлаа шууд танай компанид шилжүүлэх учраас ажил шилжүүлж өгсний хөлсөнд 110,000,000 төгрөг авна, уг мөнгийг өгсөн тохиолдолд ажил гүйцэтгэх эрх үүснэ гэж хэлсэн. Үүнийг ******* зөвшөөрч ажил шилжүүлж авсны хөлс 110,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Харилцан тохиролцсоны дагуу АБ- ХХК нь *******-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Хэрэв *******-д байршуулах ёстой тендерийн баталгааг авч хувьдаа ашигласан бол надаас энэ мөнгийг шаардах ёстой, гэтэл ийм зүйл байхгүй. Тухайн үед ажлаа шилжүүлж өгч *******, АБ- ХХК-ийн хоорондын харилцаа дуусгавар болсон. Манай компани 2,200,000,000 төгрөгийн ажлаа ямар ч үнэ төлбөргүй шууд өгөхгүй. *******-д олгогдсон ажлыг АБ- ХХК-д өгөхөөр тохирсон учраас 110,000,000 төгрөгийг авсан. *******тай гэрээ байгуулснаар зуучлалын ажил дууссан гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С.Б-ээс 110,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч АБ- ХХК-д олгож,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШЗ2021/00677 дугаар шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдэхийг дурдаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 707,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-ээс 707,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч АБ- ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
Шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн. ******* нь 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх концессын гэрээг Засгийн газартай байгуулж концесс эзэмшигч болон ажиллаж эхэлсэн. Улмаар концесс эзэмшигч ******* нь Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6, Засгийн газартай 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан бага сургууль, цэцэрлэгийн цолцолбор төсөл барих концессийн гэрээний 2.8, 2.11-т зааснаар концесс эзэмшигч нь өөрт олгогдсон эрхийн дагуу *******-д туслан гүйцэтгэгч олж зуучилж өгөхийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 2017/05/10-10-1 тоот концессын эрхээр эзэмшиж буй ажилд туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулах эрх олгох тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр олгосон.
Гэвч шүүх ******* нь концесс эзэмшигчийн хувьд хууль болон гэрээнд заасан концессын гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой ажил, үйлчилгээг туслан гүйцэтгүүлэгчээр гүйцэтгүүлэх эрхийн хүрээнд эрх шилжүүлэн авсан ******* нь АБ- ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Гагцхүү эрхээ шилжүүлэх болон гэрээ байгуулахдаа эрх бүхий этгээдийн зөвшөөрөл авах шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл, концесс эзэмшигч Рич голден булсс эдукэшн ХХК нь концессын гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой ажил, үйлчилгээг *******-аар гүйцэтгүүлэх эрхтэй боловч эрх бүхий этгээд болох Хөрөнгө оруулалтын газрын даргын зөвшөөрөл аваагүй нь Концессын тухай хуулийн 26, 32 дугаар зүйл, концессын гэрээний 2.11-т заасныг зөрчсөн гэж үзнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүхээс Концессын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайлбал, концесс эзэмшигч ******* нь концессын ажлыг туслан гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах эрх нь Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Засгийн газартай байгуулсан бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл барих концессийн гэрээний 2.8, 2.11-т зааснаар олгогдсон. Энэ эрхийн дагуу 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 2017/05/10-10-1 тоот концессын эрхээр эзэмшиж буй ажилд туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулах эрх олгох тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргаж ******* Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Гүнт Нарийний ам гэх нутаг дэвсгэрт баригдах 280 хүүхдийн цогцолборын барилгын ажилд туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулж, АБ- ХХК-ийг уг концессын ажилд зуучилж зуучлалын харилцаа дуусгавар болсон.
Гэтэл шүүхээс концесс эзэмшигч *******-ийг өөрийн эзэмшиж буй концессын ажлыг бүхэлд нь зөвшөөрөлгүй бусдад шилжүүлж өгсөн нь Концессын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбар хэрэглэсэн. Концессын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалт нь концесс эзэмшигч өөрийн эрх үүргээ өөр бусад этгээд концессын зүйлийг бүхэлд нь шилжүүлсэн тохиолдолд заавал эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авах ёстой гэсэн агуулгатай. Энэ тохиолдолд уг концессын ажилд зуучилж өгсөн *******-ийг эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, Үндэсний хөрөнгө оруулалтын газрын даргатай концессын асуудлаар харилцах эрх хэмжээ зөвхөн *******-ийн эрх, үүрэг бөгөөд *******-д концессын зүйлийг бусдад шилжүүлэх эрх хэмжээ олгогдоогүй, үүрэг хүлээгүй болно.
Өөрөөр хэлбэл, зуучлагч ******* Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт болон Засгийн газар болон *******-ийн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний 2.11-т Төслийг хэрэгжүүлэх зорилгоор аливаа гуравдагч этгээд, барилгын ажлын ерөнхий болон туслан гүйцэтгэгчтэй хамтран ажиллах нь концесс эзэмшигчийг эрх бүхий этгээдийн өмнө хүлээсэн аливаа үүрэг хариуцлагаас чөлөөлөхгүй бөгөөд концесс эзэмшигч нь тэдгээрийн үйлдэл, эс үйлдлийн төлөө эрх бүхий этгээдийн өмнө бүрэн хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу концесс эзэмшигч *******-д туслан гүйцэтгэгч зуучилж өгсөн. Туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулах эрх нь зөвхөн концесс эзэмшигч компанийн Концессын тухай хууль болон концессын гэрээгээр зөвшөөрөгдсөн эрх байтал *******-ийг туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулахад Үндэсний хөрөнгө оруулалтын газрын даргаас дахин зөвшөөрөл авах шаардлагатай байсан гэж үзсэн нь үндэслэлгүй.
Мөн шүүх Засгийн газраас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй *******-тай байгуулсан концессийн гэрээг 2019 онд цуцалсан тул концессийн гэрээг үндэслэн 2017 онд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх 72 дугаар гэрээг хүчин төгөлдөр гэх үндэсгүй болох нь давхар тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, гэрээг цуцалсан тохиолдолд гэрээ цуцлах хүртэл гэрээний үр дүнг дүгнэж, цуцалснаас хойших үр дагавар, үүргээс чөлөөлөгддөг. Гэтэл шүүх гэрээг 2019 онд цуцалсан учраас 2017 онд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байна гэсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэлтэй дүгнэж чадаагүй.
Түүнчлэн, ******* болон АБ- ХХК-ийн хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн. Гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, зуучлалын хөлс болох 110,000,000 төгрөгийг *******-ийн хувьцаа эзэмшигч С.Б-д өгөхөөр тохиролцож, хөлсийг төлснөөр зуучлалын гэрээ байгуулагдаж уг харилцаа дуусгавар болсон байхад шүүх ...барилгын ажил гүйцэтгэх 72 дугаар гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэрээ тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлээр зохицуулсан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдохоор байна... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд ямар гэрээ хэлцэл болох талаар хуулийн зүйл заалтын тодорхой дурдаж талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүсэж дуусгавар болсон байхад хүчин төгөлдөр бус гэрээний асуудлыг тайлбарлаж байгаа нь хэргийн үйл баримтыг бүрэн ойлгоогүй, хэрэгт ач холбогдолгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэж үзэж байна. АБ- ХХК нь концессын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болсон ба энэ талаар концесс эзэмшигч Рич голден булсс эдукэшн ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан тайлбартаа тодорхой дурдсан.
Шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дүгнээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн. Зуучлалын гэрээний үндсэн шинж нь гурвалсан гэрээний харилцаа үүссэн байх шаардлагатай ба нэг талаас зуучлагч ба зуучлуулагч нарын хооронд байгуулагдсан зуулчлалын гэрээ байхад нөгөө талд зуучлалаар гуравдагч этгээдтэй байгуулсан үндсэн гэрээ байна. Тодруулбал, Рич голден булсс эдукэшн ХХК, *******, АБ- ХХК-ийн хооронд ямар нэг зуучлалын гэрээ байгуулагдсан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Концесс эзэмшигч *******-аас концессын ажилд туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулах эрхийн дагуу 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2017/05/10-10-1 дугаар Концессын эрхээр эзэмшиж буй ажилд туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулах эрх олгох тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргасан. Уг шийдвэрт С.Б-ийн хувь эзэмшдэг *******-д Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Гүнт, Нарийний ам гэх нутаг дэвсгэрт баригдах 280 хүүхдийн цогцолборын барилгын ажилд туслан гүйцэтгэгч зуучилж өгөх эрхийг олгосон. Энэ хүрээнд *******-ийн хувьцаа эзэмшигч С.Б- АБ- ХХК-тай зуучлах эсэх асуудлаар уулзалт хийж, 280 хүүхдийн сургуулийн барилга барих концессын ажилд зуучилж өгсөн.
Өөрөөр хэлбэл, *******-аас *******-д концессын ажилд туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулах эрхийг олгосны дагуу АБ- ХХК-ийг концессын ажилд зуучилж өгч төлбөрт 110,000,000 төгрөгийг С.Б-д өгсөн. Энэ талаар АБ- ХХК-ийн захирал ******* зөвшөөрсөн нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын дугаар 1364 тоот Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолд тусгагдсан түүний мэдүүлэг, гэрч Я.Хорол, А.Өлзийбаяр нарын мэдүүлэг, *******-аас концессын ажилд туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулах эрхийн дагуу 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 2017/05/10-10-1 дугаар Концессын эрхээр эзэмшиж буй ажил туслан гүйцэтгэгч сонгон шалгаруулах эрх олгох тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэр болон *******-ийн гаргаж өгсөн тайлбар авагдсан. Шүүх эдгээр нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч АБ- ХХК нь хариуцагч С.Б-д холбогдуулан үндэслэлгүйгээр шилжүүлсэн 110,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч барилгын ажлаа зарсан, зуучлалын хөлс гэж авснаар гэрээний харилцаа дууссан гэж маргасан.
Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн концессын гэрээ байгуулах эрх олгох тухай 49 дүгээр тогтоолын дагуу Хөрөнгө оруулалтын газар болон *******-ийн хооронд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл-ийг хэрэгжүүлэх концессын гэрээ байгуулагджээ. /1-р хав-95, 249-250, 2-р хав-1-13-х/
Дээрх гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвгэрт баригдах 2,200,000,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий 280 хүүхдийн цогцолборын ажлыг АБ- ХХК хийж гүйцэтгэхээр *******-тай 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Гэвч маргаанд ач холбогдолтой байж болох үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдохгүй байна. /1-р хав-8-11-х/
Тодруулбал, хариуцагч тал шүүхэд ... 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр *******-тай манай ******* барилгын ажил гүйцэтгэх гэрээ /туслан гүйцэтгэгчийн гэрээ/ байгуулан Сонгинохайрхан нутаг дэвсгэрт баригдах 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг хийж гүйцэтгэх ажлыг авсан. /энэ нь 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 42/17 дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр тогтоогдоно/ гэх тайлбар гаргасан байх боловч уг гэрээ хэрэгт авагдаагүй.
Иймд *******, туслан гүйцэтгэгч *******-ийн хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн, уг харилцаагаар талууд ямар эрх, үүрэгтэй байсныг тодруулах шаардлагатай. Энэ ажиллагаа нь хариуцагч тал АБ- ХХК-д барилгын төслийн ажлыг зарж, зуучлалын хөлс авах эрхтэй байсан эсэхэд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой.
Түүнчлэн, хариуцагч С.Б- *******-ийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдах Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл-ийн ажилд зуучилсны хөлсөнд АБ- ХХК-аас 110,000,000 төгрөг авсан гэж маргаж байгаа тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Рич голден булсс эдукэшн ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай.
Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах үүргийн хүрээнд дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2021/02314 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Д.БАЙГАЛМАА