| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00463/И |
| Дугаар | 308/ШШ2025/00407 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 308/ШШ2025/00407
| 2025 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 308/ШШ2025/00407 | Дорноговь аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би,
Нэхэмжлэгч: Х.Б ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Э-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 21,608,355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2010098166 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 18,663,781.96 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,857,190.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 87,381.89 төгрөг, нийт 21,608,355 төгрөгийг хариуцагч Т.Э-аас гаргуулж өгнө үү... гэжээ.
Зохигчид 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хийсэн эвлэрлийн гэрээндээ: ...Х.БХК-ийн нэхэмжлэлтэй Т.Э-т холбогдох иргэний хэрэгт талууд дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрэв.
Хариуцагч Т.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,608,355 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нийт 5 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 3,601,392 төгрөгөөр, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,601,395 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэв. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.б ХК нь хариуцагч Т.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,608,355 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Х.Б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 21,608,355 төгрөгийг хариуцагч Т.Э нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нийт 5 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 3,601,392 төгрөгөөр, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,601,395 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 21,608,355 төгрөгийг хариуцагч Т.Э нь төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нийт 5 сарын хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 3,601,392 төгрөгөөр, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3,601,395 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцсон байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,992 төгрөгөөс 132,996 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, 132,996 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 132,996 төгрөгийг хариуцагч Т.Э-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.Б ХК-д олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА