Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 308/ШШ2025/00501

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 308/ШШ2025/00501

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, * дүгээр хороо, Г б центр *** тоотод оршин байрлах, И И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, Ш зууны гудамж, * дугаар багт оршин байрлах, Д аймаг дахь Шийн шр г газар-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Д аймаг дахь Ш ш г газрын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/*** тоот мэдэгдлээр үнэлгээ тогтоосон улсын бүртгэлийн Ү-071300**** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, Д* аймаг дахь ш ш г газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/** дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: А.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Ө, Г.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нар

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч И и ББСБ ХХК Д аймаг дахь Шийн ш г газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

а.Д аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 00*** дугаартай захирамжаар Б.3раас 236,575,000 төгрөгийг И и ББСБ ХХК-д олгохоор, барьцаа хөрөнгө болох 320 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг г ажиллагааг Д аймаг дахь Ш ш г газрын 25 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Г.М явуулж байна.

Дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээ 800,000,000 төгрөг, түүнээс доош үнэлгээтэй байдаг байхад Д аймаг дахь Ш ш г газар нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/*** тоот мэдэгдэлдээ /2025 оны 4-р сарын 21-нд хүлээн авсан/ Б.3ын дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт дээгүүр буюу 2,027,788,510 төгрөгөөр үнэлсэн байна. Ийнхүү үнэлгээ тогтоосон нь зах зээлийн ханшид нийцэхгүй, үнэлгээг тогтоохдоо тухайн барилгын бодит байдлаас зөрүүтэй (136/ШЗ2023/*****дугаартай шүүгчийн захирамж болон Ү-71300**** тоот үл хөдлөхийн гэрчилгээн дээр 320 метр квадрат гэсэн байхад Д аймаг дахь Ш ш г газрын томилсон үнэлгээчин үнэлгээ гаргахдаа 640 метр квадратаар тооцож үнэлгээ гаргасан) байх тул Үнэлгээний олон улсын стандарт (YOУC) болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй байгаа нь энэхүү үнэлгээгээр дуудлага худалдааны анхны үнийг тогтоовол төлбөр авагч И и ББСБ ХХК-д эрх ашгийг ноцтой зөрчихөөр байна. Иймд Д аймаг дахь Ш ш г газрын 2025 оны 04 сарын 16-ны өдрийн 03/*** тоот мэдэгдэлд дурдсан Б.Зын өмчлөлийн Ү-071300****тоот үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. ... Мөн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад албадан дуудлага худалдааг үнэлгээчний тогтоосон үнийн дүнгээр зохион байгуулахаар 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/*** дүгээр албан бичгээр мэдэгдсэн ба албадан дуудлага худалдаа зохион байгуулах нь төлбөр авагч И и ББСБ ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчихөөр байгаа юм. Иймд Д аймаг дахь Ш ш г газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/** дугаар Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Мөн тус шүүхэд иргэний хэрэг хянагдах явцад Д аймаг дахь Ш ш г газар 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/** дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг үйлдэж төлбөр төлөгч Б.Зын төлбөрт хугаагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-071300**** дугаар бүртгэлтэй Д аймгийн С сумын * дугаар баг, Зын гудамжны *** тоот хаягт байршилтай 640 м2 талбай бүхий орон сууцыг шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэлгээ болох 2,027,788,510 төгрөгийн 70 хувь болох 1,419,451,957 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 14:00 цагт өөрийн байрны хурлын зааланд дуудлага худалдаа зохион байгуулахаар товлосон талаар манайд 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/*** дүгээр албан бичгээр мэдэгдсэн. Бид тус шүүхэд дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн бодит үнэлгээ буюу шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, зах зээлийн ханшаас дээгүүр тогтоогдсон, үнэлгээг тогтоохдоо тухайн барилгын бодит байдал буюу шүүгчийн захирамжид дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг ихэсгэж зөрүүтэй байдлаар хөрөнгийг үнэлсэн дүгнэлт нь хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүйг тогтоолгон шинжээчийг дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан, тус маргаан эцэслэн шийдвэрлээгүй байгаа үед дээрх албадан дуудлага худалдааг үнэлгээчний тогтоосон үнийн дүнгээр зохион байгуулах нь төлбөр авагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчихөөр байгаа юм. Иймд дээрх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбартаа: Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн хэргийн шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 136/ШЗ2023/*****дүгээр шүүгчийн захирамжаар И и ББСБ ХХК-иас гаргасан Нийслэлийн тойргийн нотариатч Т.Ды 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн **** тоот Нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулах, г хуудас бичүүлэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1**/ГХ2023/00*** дугаар г баримт бичгийн дагуу Б.3аас 236,575,000 төгрөгийг гаргуулж И и ББСБ ХХК-д олгох шийдвэр г ажиллагааг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр эхлүүлсэн. Шийдвэр г ажиллагаа явуулж төлбөр төлөгч Бын З /*********/-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-071300****дугаарт бүртгэгдсэн Д аймгийн С сумын * дугаар баг З * гудамж, *** тоот хаягт байрлах 320 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, үнийн санал авах мэдэгдлийг өгөхөд төлбөр төлөгч Б.3 нь хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2,000,000,000 төгрөгөөр, төлбөр авагч И и ББСБ ХХК нь 500,000,000 төгрөгөөр үнийн санал ирүүлж, талууд харилцан тохиролцоогүй тул 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2308****/** дугаар Шинжээч томилох тогтоолоор үнэлгээ тогтоолгохоор Б ү ХХК-г томилон үнэлгээг тогтоолгоход 2,027,788,510 төгрөгөөр үнэлснийг талуудад танилцуулсан. Дээрх хөрөнгөд шийдвэр г ажиллагааны явцад 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2308****/** дугаар шинжээч томилох тогтоолоор Х ү ХХК-г томилон үнэлгээг тогтоолгоход тухайн хөрөнгөний зах зээлийн үнийг 2,121,003,000 төгрөгөөр тогтоож байсан. Энэ нь нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан тухайн хөрөнгөтэй ижил төстэй хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээ 800,000,000 төгрөг түүнээс доош үнэлгээтэй байгаа гэсэн нь үндэслэлгүй, бусдын хөрөнгийг үнэгүйдүүлэх, шийдвэр г ажиллагаанд саад учруулж байгаа үйлдэл юм. Иймд шийдвэр г ажиллагаа хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ... Мөн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/** дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гаргаж талуудад 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр г ажиллагаа нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлэх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх хүсэлт нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д Хөрөнгийн үнэлгээ хийхэд хууль тогтоомж, стандартад нийцсэн байх зарчмыг удирдлага болгохоор,

4.4.Хөрөнгийн үнэлгээ хийхэд үнэлгээний олон улсын стандарт, энэ хуулийн 4.5, 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, журам, аргачлалыг удирдлага болгохоор заасан.

Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн A/***, A/*** дугаар тушаалын нэгдүгээр хавсралт Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх журам-ын

2.7.Үнэлгээчин нь үнэлгээ хийх бэлтгэл ажлын хүрээнд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний мэдээллийг газар, үл хөдлөх эд хөрөнгийн удирдлагын нэгдсэн системийн мэдээлэлтэй тулган баталгаажуулж үнэлгээнд хэрэглэнэ.

2.8.Үнэлгээчин нь энэ журмын 2.7-д заасан тулган баталгаажуулалтаар эрхийн зөрчилтэй нь илэрсэн, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй тохиолдолд зөрчлийг арилгасны дараа хөрөнгийн үнэлгээ хийнэ гэж заасан.

Хэрэгт авагдсан Ү-071300**** үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаартай Д аймгийн С сумын * дугаар баг, З * дүгээр гудамж, *** тоотод байрлалтай 320 м2 талбайтай үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б ү ХХК нь үнэлгээ хийхдээ 640 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үнэлжээ.

Үнэлгээний тайлангийн 3 дахь талд ...тус барилга нь 1 давхараа 2018 онд барьсан ба 2 дахь давхраа 2019 онд барьсан ба 2 давхрын засварын ажил дуусаагүй байсан. Шинжээч үзлэг хийхэд тухайн барилга одоогоор хоосон ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй байсан. 2 давхрын шалны ажил дуусаагүй дээвэр сендвич хэвээрээ ханыг будсан байсан ч зарим хэсгээрээ будаг халцарсан зэрэг байдалтай байсан... гэжээ.

Үзлэгт дурдсанаар тус барилгын 2 дугаар давхар нь баригдаж дуусаагүй дотор заслын ажил бүрэн хийгдээгүй байна. Гэтэл барилгыг үнэлэхдээ бүрэн ашиглалтад орсон барилгатай харьцуулан үнэлсэн нь дээрх хууль, журам, аргачлалын холбогдох заалтуудыг зөрчсөн байна гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч И и ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д аймаг дахь Ш ш г газар-аас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И и ББСБ ХХК-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Ш ш г тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч И и ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Д аймаг дахь Ш ш г газар-т холбогдуулан Д аймаг дахь Ш ш г газрын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03/*** тоот мэдэгдлээр үнэлгээ тогтоосон улсын бүртгэлийн Ү-071300**** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг болон Д аймаг дахь Ш ш г газрын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/** дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч И и ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д аймаг дахь Ш ш г газар-аас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И и ББСБ ХХК-д олгосугай.

3.Зохигчид Ш шийг гардан авснаас хойш эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ