| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/00308/И |
| Дугаар | 308/ШШ2025/00203 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 308/ШШ2025/00203
2025 04 24 308/ШШ2025/00203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***** оны **** сарын ****-ны өдөр төрсөн, Д аймаг М сум, * дугаар багт оршин суух, Б Ж овогт Б М нэхэмжлэлтэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох, эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: ...Б.М нь 1986 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 7 жил 4 сар, 6 хоног Д аймгийн М сумын С з нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан байдал, мөн 1986-1990 он хүртэлх Социализмын зам нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан үеийн баримт бичгүүд Д М гэж бичигдсэнийг Б М мөн болохыг тогтоож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3,4/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-5/, Д аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн цалингийн тодорхойлолт /хх-6/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-7,8/, Монголын хувьсгалт залуучуудын эвлэл, илгээлтийн үнэмлэх /хх-9/, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-10/, Д аймгийн М сумын с з нэгдлийн даргын 1986 оны 08 сарын 26-ны 68 дугаартай тушаал /хх-11/, Д аймгийн М сумын с з хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 06 сарын 09-ний 15 дугаартай тушаал /хх-12-15/, Д аймгийн М сумын с з хувьцаат компанийн ерөнхий захирлын 1992 оны 01 сарын 01-ний 02 дугаартай тушаал /хх-16-23/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-24, 25/, с з нэгдлийн баярын бичиг, диплом /хх-26-28/, гэрч нарын тодорхойлолт, холбогдох баримт бичгүүд /хх-29-42/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс: З.Д, Б.М, А.Д, Д.Н нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.
Гэрч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ...үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.М нь 1986 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 7 жил 4 сар, 6 хоног Д аймгийн М сумын С з нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан байдал, мөн 1986-1990 он хүртэлх С з нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан үеийн баримт бичгүүд Д М гэж бичигдсэнийг Б М мөн болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Нэхэмжлэгч Б.М ажиллаж байсан, эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь:
Нэхэмжлэгч Б.М ...Миний бие Д аймгийн М сумын сургуулийг 1986 онд төгсөөд 1986 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 7 жил 4 сар, 6 хоног Д аймгийн М сумын С з нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан байдал, мөн 1986-1990 он хүртэлх С з нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан үеийн баримт бичгүүд Д М гэж бичигдсэнийг Б М мөн болохыг тогтоож өгнө үү. Д гэж манай хойд эцэг юм. Тухайн үед нэгдлийн хүмүүс Д гэж овоглож баримт бичгүүдэд бичсэн байдаг. Би өөрийн төрсөн эцгийн талаар мэдэхгүй. Б бол миний төрсөн эх юм. Иймд дээрх ажиллаж байсан байдал болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэсэн нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3,4/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-5/, Д аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн цалингийн тодорхойлолт /хх-6/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-7,8/, Монголын хувьсгалт залуучуудын эвлэл, илгээлтийн үнэмлэх /хх-9/, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-10/, Д аймгийн М сумын с з нэгдлийн даргын 1986 оны 08 сарын 26-ны 68 дугаартай тушаал /хх-11/, Д аймгийн М сумын с з хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 06 сарын 09-ний 15 дугаартай тушаал /хх-12-15/, Д аймгийн М сумын с з хувьцаат компанийн ерөнхий захирлын 1992 оны 01 сарын 01-ний 02 дугаартай тушаал /хх-16-23/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-24, 25/, с з нэгдлийн баярын бичиг, диплом /хх-26-28/, гэрч нарын тодорхойлолт, холбогдох баримт бичгүүд /хх-29-42/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Б.М улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б Ж овогт Б М 1986 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 7 жил 4 сар, 6 хоног Д аймгийн М сумын С з нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан байдал,
Мөн хуулийн 135.2, 135.2.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б Ж овогт Б М 1986-1990 он хүртэлх С з нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан үеийн баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ