| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0557/э |
| Дугаар | 0597 |
| Огноо | 2018-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 0597
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир, улсын яллагч Б.Ганбулган, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Б Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806029520692 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт Б Б, 19 оны 7 дугаар сарын -ны өдөр Х аймгийн Т суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Н ХХК-д туслах ажилтан, ам бүл 5, эхнэр, охин, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо Эмнэлэгийн тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: РМ
Холбогдсон хэргийн талаар:
Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын -ний өдөр Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмнэлэгийн тойргийн урд зам дээр Р.Ө зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэмж тайлбарлах зүйл байхгүй. Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 30-ны орой 21.00 цагт ах Н гэрээс нь аваад Д очихоор явж байтал машины дугуй хагарсан. Ө дүү Н утсаар дуудсан чинь удалгүй ирэхээр нь машинд нь байсан 0.5 литрийн 1 шил архийг ах задлаад нэг татсан. Дугуйгаа нөхөж байхад тэр хоёр машинд сууж байсан ба дугуйгаа нөхөж дуусгаад Н бид гурав очсон чинь Ө байсан бөгөөд ахтай нөгөө үлдсэн архиа хувааж уусан. Архи нь дуусахаар нь Ө хамт дэлгүүр явах уу гэхэд тэгье гээд дэлгүүр орж 0.5 литрийн архи 1 шилийг аваад манайд очиж авсан архиа уусан. Ахыг хүргэж өгөхөөр гарсан чинь Ө араас гарч ирээд бид гурав зам хөндлөн гараад явж байгаад буцаж гүйж очоод Ө хүүхдийг тэврээд ирсэн чинь Ө зам хөндлөн гарч ирсэнээ гараараа миний нуруу хэсэг рүү нэг удаа цохихоор нь хүүхдийг нь газар буулгаад эргүүлээд нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр харилцан зодолдоод ноцолдож байгаад болиод гар бариад салсан. Тэрээр хүүхдээ хөтлөөд явахаар нь би гэртээ ороод унтаж байтал цагдаа ирсэн. Намайг зүгээр байхад гэнэт цохихоор нь би уурлаад зөрүүлээд цохисон гэжээ. /хх-ийн 6/
Хохирогч Р.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 30-ны орой 21.00 цагийн орчимд Б гэрт ирээд хамт гараад ирье гэхээр нь хамт явж Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмнэлгийн тойргийн урд байдаг гэрт нь очоод 0.5 литрийн архи задлаж өгөхөөр нь тэрийг нь ууж дуусгаад таксинд суухаар хүүгээ дагуулаад гарсан чинь тэрээр хамт явж байгаад Эмнэлгийн тойргийн урд зам дээр зогсож байгаад гэнэт намайг зодсон. Би гэртээ очтол манай дүү шууд цагдаа дуудсан. Бямбацогт нь манай төрсөн дүүгийн эхнэр Д дүү нь байгаа юм гэжээ. /хх-н 3-6/
Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай нөхөр Б зан байдлын хувьд төлөв даруу, хүнтэй маргалдаад байдаггүй, хүнтэй эвтэй харьцдаг хүн байгаа юм. Яагаад тэр хоёрыг маргалдаж зодолдох болсоныг ойлгохгүй байна. 2018 оны 3 дугаар сарын 31-ний орой 20.00 цагийн орчимд нөхөр Бямбацогтыг ах Хавай нь дуудаад явсан. 21.00 цагийн орчимд Бямбацогт, ах Х, Ө нар ирсэн. Манайд иэрхдээ нэг шил архитай ирсэн. Тэд нар архиа ууж дуусгаад манайхаас гарсан. Хэсэг хугацааны дараа Бямбацогт хувцас нь урагдчихсан өвдөг нь шороо болчихсон орж ирсэн. Юу болсон юм бэ гэхэд хүүхдийг нь хүргэж өгтөл намайг шууд цохиод авдаг байна тэгэхээр нь би мөргөсөн гэж хэлсэн гэжээ. / хх-н 28
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 7/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4428 тоотын дүгнэлт
1.Р.Ө биед зовхинд цус хуралт, уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. /хх-н 8/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 7/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4436 тоотын дүгнэлт:
1.Б.Б биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /хх-н 15/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 12,16/
Б.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 29/
Б.Б эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 22-26/
Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 19/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 30/, зэрэг болно.
Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмнэлэгийн тойргийн урд зам дээр Р.Ө зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :
Р.Ө биед зовхинд цус хуралт, уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 4428 тоотын дүгнэлт /хх-н 8/
Хохирогч Р.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … таксинд суухаар хүүгээ дагуулаад гарсан чинь тэрээр хамт явж байгаад Эмнэлгийн тойргийн урд зам дээр зогсож байснаа гэнэт намайг зодсон гэсэн мэдүүлэг /хх-н 3-6/
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … Ө хүүхдийг тэврээд ирсэн чинь Ө зам хөндлөн гарч ирсэнээ гараараа миний нуруу хэсэг рүү нэг удаа цохихоор нь хүүхдийг нь газар буулгаад эргүүлээд нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр харилцан зодолдоод ноцолдож байгаад болиод гар бариад салсан. Тэрээр хүүхдээ хөтлөөд явахаар нь би гэртээ ороод унтаж байтал цагдаа ирсэн. Намайг зүгээр байхад гэнэт цохихоор нь би уурлаад зөрүүлээд цохисон гэсэн мэдүүлэг /хх-ийн 6/ зэрэг болно.
Б.Б нэг удаагийн гараар цохисон үйлдэл Р.Ө биед учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Б.Б холбогдох хэргийг зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Б.Б өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна. Хохирогчид эмчилгээний зардалд 700.000 төгрөг төлсөн хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогт Б Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН