Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 308/ШШ2025/00411

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 308/ШШ2025/00411

Дорноговь аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би,

 

Нэхэмжлэгч: О.К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.М-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 951,786 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.К ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч Г-ийн М-ээс 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн z000376181 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 605,000 төгрөг, зээлийн хүү 340,736 төгрөг, шимтгэл 6,050 төгрөг, нийт 951,786 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.М  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.М  миний бие О.К ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 951,786 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.К ББСБ ХХК нь  хариуцагч Г.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 951,786 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.М  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч О.К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.М-д холбогдох 951,786 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.М  нь 951,786 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,393 төгрөгийн 13,696.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид 13,696.5 төгрөг, төрийн сангийн 100061300941 данснаас 13,696.5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч О.К ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА